Монгол Улс дроны хоёр үйлдвэртэй болно

Манай улс дроны хоёр ч үйлдвэртэй болох нь.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНТУ-д айлчилсан айлчлалын үеэр, дроны үйлдвэр байгуулах тухай хэлэлцээр хийгджээ. Энэ талаар Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт "БНТУ-ын дэмжлэгтэйгээр сумны үйлдвэртэй болох ажил шийдэгдсэн. Энэ сардаа багтаад үйлдвэрийн бүх тоног төхөөрөмж, сум үйлдвэрлэх түүхий эд манай улсад ирэхээр боллоо. Мөн дроны үйлдвэрлэл хөгжүүлнэ" хэмээн ярьсан байна. Мөн Туркийн дрон үйлдвэрлэгч Baykar компани Монгол улсад дрон үйлдвэрлэх үйлдвэрийн ТЭЗҮ-г боловсруулах бөгөөд ТЭЗҮ бэлэн болвол Улаанбаатар хотын ойролцоо дроны үйлдвэр барина хэмээн Туркийн мэдээллийн сайт мэдээлсэн ажээ.
2024.12.03-нд Монголын Дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбоо, БНСУ-ын Дрон хөгжүүлэгчдийн холбоо хооронд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэ үеэр “Блью скай дрон”, “Сандори дрон” компаниуд харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, Монголд дрон үйлдвэрлэх, хөгжүүлэхэд БНСУ-ын технологийг нэвтрүүлэхээр тохиролцсон билээ. Дрон хөгжүүлэгчдийн үндэсний холбооны УЗ-ийн дарга Б.Мөнхболор “Ирэх хавраас Монголын нөхцөлд тохирсон 5 төрлийн дрон үйлдвэрлэхээр төлөвлөж байна. Байгаль орчин, хөдөө аж ахуй, алсын зайн сургалт, онцгой байдлын дрон үйлдвэрлэнэ. БНСУ-ын технологийн ноу хауг нэвтрүүлж, -25-35 хэмд ажиллах 20-30 кг даацтай дрон үйлдвэрлэхээр төлөвлөсөн” хэмээн дурдаж байв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗА ТЭГЭЭД ДРОНЫ ҮЙЛДВЭР МАНАЙД АШИГТАЙ БОЛ БОЛЛОО ШҮҮ ГАДНЫ ЗАХ ЗЭЭЛД МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ ГЭСЭН ХАЯГТАЙ ДРОН НИЙЛҮҮЛЭХ БАЙХАА БОДВОЛ.ЦАГДААГУУДАД ДРОН ОЛГООД ХАРИУЦСАН НУТАГ ДЭВСГЭРЭЭ ХЯНАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ҮҮНИЙГ НАДААР ХЭЛҮҮЛЭЖ ЭЛЭГ ЗҮРХ ХЯМРААХГҮЙ ГЭЖ НАЙДЬЯА БАТЛАН ХАМГААЛАХ САЛБАР ХИЛИЙН ЦЭРЭГТ ДРОНОО НИЙЛҮҮЛЭХЭЭ МЭДЭХ БАЙГАА ГЭЖ НАЙДЬЯА НАДАА ГАНЦЫГ ӨГЧИХӨӨРЭЙ МАНАЙХААН
За тэгээд дроны үйлдвэр бариад дрон үйлдвэрлээд хэнтэй байлдах гээд байгаа юм бэ? Манай хоёр хөрш дээгүүр хэн дрон нисгэж бидэнтэй байлдах вэ? Угаасаа бид бол хоёр хөрштэйгээ хэзээч дайн хийхгүй найз байх ёстой.
Юугаа ч ойлгоогүй амьтан бас бичих дуртай
�########�кууд утаа сордог дрон гэж шаана шүү
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Ямар үнэтэй вэ. Чоно авлах зорилгоор худ�##�даж авч болохуу.