Top StoriesНийгэм мэдээ

Т.Дагвадорж: Хөлбөмбөгийн холбоонд FIFA-гаас аудит хийж, санхүүжилтийг бууруулна гэсэн нь үнэн

Манай улсын хөлбөмбөгийн холбоо жил бүр олон улсын хөлбөмбөгийн байгууллагаас /FIFA/ ₮10.8 тэрбумаар санхүүждэг. Арван тэрбум гэдэг хөлбөмбөгийн холбоонд боломжийн сайн санхүүжилт. 2016-2022 оны хооронд зөвхөн Олон улсын хөлбөмбөгийн байгууллагаас 11.5 сая ам.долларын хандив тусламж авч байсан. 2019 онд Азидаа ганцхан гэх тодотголтой санхүүжилт, хандиваар баригдсан дөрвөн улиралд бэлтгэл хийх боломжтой өндөр зэрэглэлийн бэлтгэлийн талбайг тус холбоо барьцаанд тавьсан байв. Одоогоор хаана, хэрхэн, хэзээ тус талбайг барьцаалсан нь тодорхойгүй байгаа юм.

Буурай гэх тодотголтой орнуудад хөлбөмбөгийн спортын хөгжлийг сайжруулахын тулд тулд Азийн хөлбөмбөгийн холбоо, олон улсын байгууллагууд манай улсад төсөл хөтөлбөрүүд зохион байгуулах үүрэг бүхий санхүүгийн туслалцаа үзүүлдэг. Гэвч тус санхүүжилтээр өсвөр, залуу, насанд хүрэгчид, эмэгтэйчүүдийн баг тамирчдад нэгээхэн ч нэмэр болоогүй аж.

Хамгийн том асуудал нь ОУХБХ-оос хийсэн санхүүгийн тайланд манай улс удаа дараа сануулга авсаар "саарал" жагсаалтад орсон. Техник хэлтсийн зөвлөлөөс дээд албаныхандаа шаардлага хүргүүлсний дараа ажлаасаа халагдсан гэх мэт мэдээллийн араас хөвөрдөн МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржтой ярилцлаа.

-Намайг ажлаа хүлээж авахаас өмнө FIFA-аас сануулга авчихсан. Зарим санхүүжилтээ тануулчихсан байсан-

-Юун түрүүнд шаардлага хүргүүлсэн ажилчдыг "гурав" хоногийн дотор ажлаас нь халсан гэх мэдээлэл бий. Ажлаасаа халагдсан хүмүүс нь тус холбоонд олон жил ажилласан, дасгалжуулагч багш нар байсан. Энэ талаар яриагаа эхэлье?

-Буруу ойлголт үүсээд байгаа энэ явдалд зөв мэдээлэл хүргэх хэрэгтэй гэж бодож байна. Техникийн хэлтсээс тавьж байгаа асуудлыг буруутгаагүй. Гэхдээ үүнийгээ олон нийтийн сүлжээнд задалсан, түгээн дэлгэрүүлсэн нь асуудал болсон гэхэд болно. Удирдлагын зүгээс тус шаардлагыг хүлээн авч, төслийн задаргаа болон санхүүгийн нарийн тооцоог нийтэд танилцуулсан. Эрдэнэбат, Эрдэнэ-Очир, Ундрахбат нарын хувьд олон жил холбоонд ажилласан туршлагатай, чадвартай гэх нэрийг урдаа барьсаар өнөөдөрт хүрсэн. 2023 онд С.Эрдэнэбатад цалингаас торгох арга хэмжээ авч байсан удаатай. Үнэндээ тэдний ажиллах байдал хангалтгүй байсан. Олон жилийн турш л хангалтгүй байснаас үүдэлтэй халах тушаал гарсан. Наанадаж, тайлан тооцоог цагт нь гаргадаггүй, цаанадаж бэлтгэж байгаа тамирчдын амжилт ч муутай байсан гэхэд болно. Ийм л зүйл болсон. Тэрнээс биш хувийн үзэл гаргаад, шаардлага гаргаад эхлэхээр нь ажлаас нь халсан явдал биш.

Нарийн дэлгэрүүлбэл, Эрдэнэбатын хувьд 2017 оноос хойш хөлбөмбөгийн холбоонд идэвхтэй ажиллаж байсан. Үүнээс өмнө ажиллаж байсан ч арваад жил АНУ-д амьдарсан. Эх орондоо ирэхэд нь тухайн үеийн техникийн зөвлөлийнхөн ажиллах санал тавьсан байх. Ажилласан цагаасаа эхлээд өсвөрийн клуб, эмэгтэйчүүдийн баг тамирчдыг дасгалжуулдаг байсан. Гэхдээ одоо асуумаар байдаг. Нас насны эмэгтэй шигшээ багийг хариуцан ажилласан ч амжилт нь хаана байсан бэ. Хөгжлийн бодлогод суурилсан ажлын төлөвлөгөө, ажлын тайланг л нэхсэн. Тэр хүнийг бид ажил үүргээ биелүүл л гэж хэлсэн.

Эрдэнэ-Очирын хувьд манай футзал хариуцсан ажилтан. Мөн адил ажил хийж байгаа бол түүнийхээ үр дүнг үзүүл, харуул гэсэн шаардлага тавьсан.

Ундрахбатын хувьд ч яг ижилхэн. Бид ажилчдынхаа төлөвлөгөөнд суурилж тухайн оныхоо үйл ажиллагааг бэлтгэдэг. Тэгэхэд ямар ч тайлангүй, төлөвлөгөөгүй байх нь тухайн ажилчдын хариуцлагын алдаа гэж харж байна.

-Олон улсын байгууллагуудаас төсөл хөтөлбөрийн санхүүжилт авдаг хэр нь хөтөлбөрөө зохион байгуулдаггүй гэсэн. Энэ үнэн гэж үү?

-Advantage хөтөлбөр манай улсад 2023 оноос хойш хэрэгжиж байгаа. Энэ хөтөлбөр нь хүүхэд залуусын авьяас чадварыг нэмэгдүүлэх зорилтот хөтөлбөр. Олон улсдаа 2022 оноос эхлэн хэрэгжсэн. Энэ төсөл хөтөлбөрт 500 орчим сая төгрөг зарцуулагдаж байсан.

Мөн AFC төсөл ч хэрэгжсэн. Үр өгөөжөө өгч байна. Бид оны эхэнд тухайн онд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийн хуваарь эрэмбийг гаргаж, ажилладаг. Тэр ч утгаараа монголын хөлбөмбөгийг сайжруулах зорилтот бүх төрлийн хөтөлбөрийг багтаахыг зорьдог.

-Манай улс ОУХБХ-ны аудитын шалгалтаас удаа дараа сануулга авсан гэсэн. Мөн түүнээсээ улбаалж, "саарал" жагсаалтад бүртгэгдсэн гэх мэдээлэл байна. FIFA-д "саарал" жагсаалт байдаг уу?

-Олон улсдаа саарал жагсаалт гэж нэрлэдэг эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Би энэ албыг 2023 оны наймдугаар сард хүлээж авсан. Олон улсын холбооноос аудитын дүгнэлт орж ирж, ажиллах зөвлөмж өгдөг. Түүнээс өмнө 2020, 2021, 2022 онуудад ямар зөвлөмж өгсөн хэрхэн, яаж ажилласныг би хэлж мэдэхгүй. Намайг ажлаа хүлээж авах жил "Зөвлөмжөө биелүүл" гэсэн. Үнэндээ би 2023 оны эхэнд олон улсын холбооноос манайд ямар зөвлөмж өгсөн. Түүний хэрэгжилт хэдэн хувьтай байсныг мэдэхгүй. Сая FIFA-аас 2024 оны аудитын зөвлөмжийг хянах хүсэлт ирсэн. Миний хувьд хийсэн ажлаа хянуулна.

Харин 2022, 2023 оны аудитын хяналтын дутуу хэрэгжсэн байдлаас нь улбаатай "Санхүүжилтийг бууруулах, хориг тавих" мэдэгдэл ирсэн. Тэгэхээр өмнөх дарга нь хэрхэн яаж ажилласныг мэдэхгүй байна.

-Хөлбөмбөгийн холбоо ₮3.8 тэрбумын өртэй гэсэн. Энэ хаанаас, юунаас үүдэлтэй өр зээл бэ?

-Монголын хөлбөмбөгийн холбоо нь олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/, азийн хөлбөмбөгийн холбоо /AFC/ болон зүүн азийн хөлбөмбөгийн холбоо /EAFC/-ны гишүүн гэж явдаг. Эдгээр холбоодын дүрэм журмын хүрээнд үйл ажиллагаа нь зохицуулагддаг.

МХХ 2024 оны төсөвт нийт ₮10.6 тэрбумыг орлого төвлөрүүлнэ гэж баталсан. Энэ орлогын гол эх үүсвэр нь FIFA-гийн санхүүжилт. Олон улсын холбооноос ₮4.3 тэрбумыг, Азийн хөлбөмбөгийн холбооноос ₮1.75 тэрбумыг төсөвлөсөн. Бидний төсөвлөсөн орлого бодит орлогоос зөрүүтэй.

FIFA-гаас ₮5.9 тэрбумыг авна гэж тооцсон ч бодит байдал дээр ₮4.5 тэрбумыг авсан. Мөн AFC-гээс ₮2.6 тэрбум гэж тооцсон ч ₮1.2 тэрбумыг авсан. Ингээд нийт зарлагын үр дүн нь ₮11.7 тэрбум бол орлого нь ₮8.4 тэрбум. Зөрүү болох ₮2.6 тэрбумыг зээлийн эх үүсвэрээс олсон. Бидний ажлын гүйцэтгэл 100% биелсэн. Санхүүгийн зарцуулалт бүрэн гарсан ч ₮3.8 тэрбумын өртэй байна.

-Юунаас үүдэлтэйгээр санхүүжилтийн төсөв дутуу орж, цаашлаад өр тавих болсон бэ?

-Олон улсын хоёр байгууллагаас санхүүгийн урсгалтай. Энэ хоёр байгууллагын санхүүгийн урсгал бол үйл ажиллагааны л зардал. Үүн дээр нэмэгдээд тухайн жилдээ олох маркетингийн орлого 2 тэрбум байсан. Тухайн үед маркетингийн албаныхан бид ийм мөнгө олж чадахгүй. Зах зээл байхгүй, нэр хүнд байхгүй, бидний орчин нөхцөл ийм мөнгө олох боломжгүй гэж хэлж байсан юм билээ. Ингээд 2023 оноос санхүүгийн дутагдал үүсч эхэлсэн юм билээ. Тухайн жилээ хаах үедээ олон улсын санхүүжилтийн тодорхой хэсгүүд нь аудитын дүгнэлтээр хасагдчихсан юм билээ. Ингээд 2023 онд санхүүгийн дутуунууд үүсч эхэлсэн. Тэгээд 2024 онтой золгосон. 2024 онд энэ өр он дамнасан. Бодит шалтгаанууд нь бол энэ.


Монголын хөлбөмбөгийн холбооны талаарх өмнөх нийтлэл

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн Тэтгэврийн эмгэн өвгөн
Иргэн Тэтгэврийн эмгэн өвгөн
1 сар 21, 2025 16:49

Монголын хөлбөмбөгийн холбоо Сандагдорж багшийн хүүхдүүдэд ямар өртэй гэж ах дүүсээр нь ажиллуулаад байдгийм бэ.
Эрднэн -Очир
Эрдэнэбат
Ганзориг
Бас нэг хүүхэд бий.
Ямар ч чадваргүй хүмүүс шүү

Зочин
Зочин
1 сар 21, 2025 23:11

Daisogiin munhtseyseg75onii tuulai jiltei jorlono

Зочин
Зочин
1 сар 22, 2025 10:24

МОНГОЛЫН ХӨЛ БӨМБӨГЧИД ГЭЖ ХЭДЭН АЛИАЛАГЧ НАР ОДОО БОЛЬЧИХОО ТА НАР БОЛ ТИВИЙН ТЭМЦЭЭНЭЭС Ч МЕДАЛЬ БАЙТУГАЙГ АВЧ ЧАДАХГҮЙ ДАНДАА Л ГОШНОГО ДОЛООДОГ БИЗ ДЭЭ? ОДОО ТАРЦГАА ТААНУУД

Холбоотой мэдээ

Back to top button