Нийгэм мэдээ
Хөх нуурт хоёр сарын өмнө живсэн автомашиныг татан гаргалаа

Дорнод аймгийн Чойбалсан сумын Хөх нуур багийн “37 дугаар точка” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 260 км-т, Чойбалсан сумын төвөөс зүүн хойд 220 зүгт км, Чулуунхороот сумын төвөөс урд зүгт 37 км-т/ “Хөх нуур”-ын усанд 2024 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдөр живсэн “Портер” загварын автомашиныг татан гаргуулах тухай хүсэлтийг хүлээн авсан байна.
Улмаар дуудлага мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Аврах ангийн алба хаагчид ажиллаж, иргэн Б-гийн “Портер” загварын бага оврын ачааны автомашиныг 01.21-ний өдрийн 20:30 цагт татан гаргасан талаар ОБЕГ мэдээллээ.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.