НИЙГЭМ

Хилийн чанад дахь монголчууд И-Монголиа ашиглан цахимаар саналаа өгдөг болно

УИХ-ын Инноваци, цахим бодлогын байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар Хилийн чанад дахь Монгол иргэдийг төрийн цахим үйлчилгээний И-Монголиа системийг ашиглан цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар холбогдох албаны байгууллагуудын мэдээллийг авчээ.

Үндэсний статистикийн хороо болон НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хамтран хийсэн судалгаагаар Хүн ам, орон сууцны тооллогоор гадаадад тоологдсон иргэдийн тоо 2020 оны байдлаар 113,789 байсан бол 2024 оны байдлаар 187 мянгал хүрсэн байна. Эдгээр иргэдийн сонгох эрхийг хангах боломжийг бүрдүүлнэ гэв. Ингэхдээ И-Монголиа төрийн цахим үйлчилгээг хилийн чанадад амьдарч байгаа иргэдэд хүртээмжтэй, боломжит хувилбар шийдлүүдийг энэ үеэр танилцуулжээ. Гадаадад амьдардаг иргэдийн хувьд интернет банкны эрх болон өөрийн нэр дээрх операторын дугаарын бүртгэлийг ашиглаж нэвтрэх нөхцөл үүсдэг тул тоон гарын үсгээр нэвтрэх нь оновчтой хувилбар гэв. Иймд цаашид энэ асуудлаар ажлын хэсэг байгуулан ажиллахаар болсон байна.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button