"Эрдэнэ Зуу" хийдийг дэлхийн анхаарах ёстой 25 дурсгалт газрын нэгээр нэрлэлээ

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь 2019 оноос Дэлхийн Хөшөө Дурсгалын Сан (WMF)-тай хамтран ажиллаж, 2020 оны World Monuments Watch хөтөлбөрт Чойжин ламын сүм музейг амжилттай нэр дэвшүүлэн, тус музейг олон улсын анхаарлын төвд авчран, сэргээн засварлалтын талаас техникийн туслалцаа үзүүлж, олон улсын хамтын ажиллагааг жилийн турш хэрэгжүүлсэн байдаг.
Харин энэ удаа 2025 оны World Monuments Watch хөтөлбөрт Монголын Буддын шашны цөөхөн дурсгалт газруудын нэг Эрдэнэ Зуу хийдийг уур амьсгалын нөлөөллөөс хадгалан хамгаалах, ирээдүйн өвийн мэргэжилтнүүдийг бэлтгэх зорилготойгоор нэр дэвшүүлсэн нь олон улсын үнэлгээ, хяналт, өвийн шинжээчдийн хараат бус шалгаруулалтаар томоохон сорилтуудтай тулгарч буй 200 гаруй нэр дэвшигчдээс анхаарах ёстой 25 түүхэн, дурсгалт газруудын нэгээр шалгарсныг албан ёсоор зарлалаа.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.