Нийгмийн

“Монос” ХХК: Агуу хүмүүс бүгд л нэгэн цагт хүүхэд байсан

Түүхэн эрхмүүдийн хүүхэд ахуйг дүрсэлсэн С.Зориг агсан, нэрт яруу найрагч Д.Нацагдорж, Б.Явуухулан нарын хөшөөний дэргэд хүүхэд ахуйн төрхийг нь дүрсэлсэн баримал байршуулсан асуудлаар “Монос” ХХК тайлбар гаргалаа.

Гэвч уг баримлуудыг байрлуулахдаа холбогдох албаны хүмүүсээс зөвшөөрөл аваагүй нь асуудал дагуулсан. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас дээрх баримлуудыг холбогдох журмын дагуу зөвшөөрөлгүй байршуулсан гэж үзэж, албадан шилжүүлэхийг холбогдох байгууллагуудад мэдэгдсэн талаар өмнө нь мэдээлсэн. Ингэснээр хүүхэд, залууст урам зориг өгөх зорилготой эхэлсэн “Монос”-ын аяны хүрээнд бүтээсэн баримлуудын байршилтай холбоотой асуудал олон нийтийн анхаарлын төвд орж, нийслэлийн зүгээс шилжүүлэх шийдвэр гаргасан.

Тус компани “BACK TO SCHOOL 2026” аяны хүрээнд “Эрүүл биед саруул ухаан” уриан дор дээрх баримлуудыг бүтээсэн бөгөөд хүүхэд, залууст урам зориг өгөх, өмнөх үеийнхнээсээ үлгэр дуурайл авахыг уриалах зорилготой байжээ.

“Монос” ХХК-ийн тайлбарт, “Бид бүгд нэгэн цагт хүүхэд байсан. Өнөөдөр бидний харж буй эрхэм хүмүүс ч бас нэгэн цагт мөрөөдөлтэй, ирээдүйгээ төсөөлж явсан хүүхэд байсан” хэмээжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

арай2

Монгол охин
Монгол охин

Ёстой хүүхэд шг юм сэтгэжээ..көөлкии2. Одоо Чингисиин блон Сүхбаатрын хөшөөнии дэргэд байрлуулаа..

Зочин
Зочин

Ингэж болохгүй ээ, дараа нь бугын баримал гээд явж өгөх үү.

Холбоотой мэдээ

Back to top button