УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүд явуулах, ЗГ үлдээх чигтэй байгаа бол АН-ынхан шийдэлд хүрээгүй байна

Хөгжлийн банкны хэргээр Д.Цогтбаатарт ял шийтгэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг УДШ 2024.12.13-нд хэвээр үлдээсэн. УДШ-ийн шийдвэр тогтоолоор албажих хугацаа 30 хоног. Нэг удаа, 30 хоногоор сунгах боломжтой. Сунгачхаад байгаа тул өдгөө яг 40 хонож байна.

Иймд түүний бүрэн эрх түдгэлзэх эсэх асуудал улстөрийн халуун сэдэв болоод буй энэ цаг үед талуудын байр суурь ямар байгааг хүргэе.

Өөрөө: Юун түрүүнд Д.Цогтбаатар “УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа гэмт хэрэгт холбогдоогүй. Намайг ард түмэн сонгосон учраас энэ миний асуудал биш сонгогчдын асуудал болсон" гэх үгээр өөрийгөө өмгөөлөөд буй юм.

Хуульчид: Шүүхийн шийдвэр албажиж ирсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх заалттай. Хэрэв УИХ-аас Д.Цогтбаатар гишүүнийг бүрэн эрхтэй нь үлдээх шийдвэр гаргавал Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг хэлэлцэхээс өөр аргагүй байдалд хүрнэ гэж тайлбарлаж байна.

Намынхан нь: Ардчилсан намын бүлэг энэ асуудлыг хуралдаанаараа тухайлан авч хэлэлцжээ. Гэвч, "Өмгөөлж хамгаалаад авч үлдэнэ. Эсвэл бүрэн эрхийг нь түдгэлзүүлээд явуулна" гэх шийдвэрийн алийг нь ч гаргаагүй. Өөрөөр хэлбэл байр сууриа төдийлөн нэгтгэж чадаагүй гэсэн үг.

ЗГ: Харин Засгийн газар хамтарсан гэдэг утгаараа ялангуяа эрх баригч МАН-ынхан Д.Цогтбаатарын өөрийнх нь бариад буй өнцгөөр нь буюу бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхгүй байх тал дээр зогсох ерөнхий чигтэй байна.

УИХ-ын гишүүд: Дийлэнх нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх ёстой гэж үзэж байгаа бололтой.

Ямартай ч процессоороо хэрхэх вэ,

  • Шүүхийн тогтоол албажиж гарах хугацаа хойшилсон нь Д.Цогтбаатарыг эгүүлэн татах эсэх асуудлыг хэлэлцэхийг хойшлуулах үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийг уншиж танилцуулсан дор хүчин төгөлдөр болсон гэж үзэх аж. 
  • Шүүхээр гэмт хэрэгтэн гэж тогтоогдсон л бол эгүүлэн татах нөхцөл шууд үүснэ.
  • Улсын ерөнхий прокурор санал оруулахыг хүлээх ч шаардлагагүй. Иймд УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороо хуралдахгүй.
  • Төрийн байгуулалтын байнгын хороо эл асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонхын саналаар шийдвэрлэнэ. Гэвч "Тогтоол албажаагүй" гэдгээр шалтаглан хойшлуулсаар байгаа аж.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
тогтох
тогтох
1 сар 23, 2025 09:43

Хууль бол хууль хуулиа мөрдөх үгүй нь сайн дурын байж болох уу үүнийг л шившиг гэж байгаам даа арай Мөнх-Эрдэнээс айгаад байгаа юм уу. ккк магадгүйл тэнэгүүд шүү

Зочин
Зочин
1 сар 23, 2025 11:27

Б. Батцэцэг авгайгийн садан төрөл болох энэ хүнээ нөгөө г�##�зуу Мөнхэрдэнийг ЭӨвөр монголын консул болгодог шиг гадаад руу явуулчихгүй юү. ГХЯ- д тэр авгайн зөвлөх болгочих. Хээ Хээ Хээ.......

Зочин
Зочин
1 сар 23, 2025 11:38

Шүүхээс тэгээд нийтийн �##�банд 2 жил ажиллах эрхийг хасчихсан юм бол ямар ч нэмэргүйштээ

Сүхээ
Сүхээ
1 сар 23, 2025 21:40

Шүүхийн шийдвэрийг хэн өөрчлөх хэлэлцэх ёсгүй

Холбоотой мэдээ

Back to top button