НИЙГЭМ

Баянхонгор аймагт томилолтоор ажиллав

 ЗБДС-гийн Захиргааны газрын дарга Д.Батзогсох, сургалтын мэргэжилтэн Х.Жаргалмаа, Жолооч Т.Энх-Отгон нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2019 оны 10 сарын 06, 07-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж “Хариуцлагатай банк-Хариуцлагатай харилцагч” сургалт, семинар, “Аймгийн банк, санхүүгийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээнд оролцлоо.  
“Хариуцлагатай банк-Хариуцлагатай харилцагч” сургалтыг аймгийн Засаг даргын орлогч Ц.Дашцэрэн, Аймгийн Монгол банкны салбарын захирал Г.Олонбаяр нар нээж үг хэллээ.
Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын удирдлага, зээлийн ажилтанууд болон жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ, бизнес эрхлэгч нарт Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны танилцуулга, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь ” төслийн мэдээлэл, төслийн батлан даалттай зээл болон батлан даалтад хэрхэн хамрагдах талаар, батлан даалттай зээлд хамрагдахад зээлдэгч болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд сургалт хийлээ. 

Сургалтын дараа аймгийн нутгийн удирдлагын ордоны өмнөх талбайд “Аймгийн банк, санхүүгийн байгууллагын нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээний нээлтэд Захиргааны газрын дарга Д.Батзогсох үг хэлж, Зээлийн батлан даалтын сангийн батлан даалттай зээлд хамрагдах өргөн боломж байгааг танилцууллаа.
     

zavkhan-2.jpg
zavkhan-3.jpg
zavkhan-4.jpg
zavkhan1.jpg
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button