НИЙГЭМ

Төрийн банкнгы бизнес төвүүдийн харилцааны менежерүүдэд сургалт хийлээ

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн хүрээнд Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох хөнгөлөлттэй зээлийг Төрийн банкны бизнес төвүүдээр дамжуулан олгох болсонтой холбогдуулан 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Төрийн банкны бизнес төвүүдийн харилцааны менежерүүдэд Сангийн холбогдох хууль, батлан даалт гаргах журмын хүрээнд сургалт зохион байгууллаа.

Сургалтыг батлан даалтын судалгаанд анхаарах зүйл, бүрдүүлэх материал, батлан даалтын ач холбогдол, батлан даалтын бүтээгдэхүүн, батлан даалтад хэрхэн хамрагдах, батлан даалтын шийдвэр гаргалт, татгалзах шалтгаан зэрэг сэдвийн хүрээнд Захиргааны газрын дарга Д.Батзогсох хийлээ. 

Тус сургалтад Төрийн банкны 4 бизнес төвийн 10 харилцааны менежер хамрагдлаа. 


Сургалтын явцад банкны харилцааны менежерүүдтэй ЭУГ-ын газрын дарга Х.Заяажаргал, ЭУГ-ын мэргэжилтэн Ч.Бадамсүрэн, Батлан даалтын газрын ахлах мэргэжилтэн М.Баярмаа нар батлан даалтын болон банкны судалгаа хийхэд гардаг хүндрэл бэрхшээл, зөрүүтэй байдал, судалгаа хийхэд цаашид анхаарах зарим асуудлуудын талаар харилцан ярилцаж, санал солилцов. 

turiin-bank-1.jpg
turiin-bank-2.jpg
turiin-bank-3.jpg
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

11 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button