НИЙГЭМ

Өвөрхангай аймагт томилолтоор ажиллаад ирлээ

Зээлийн батлан даалтын сангаас Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран орон нутгийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч болон арилжааны банкуудын зээлийн ажилтнуудад зориулсан сургалтыг 2019 оны 10 дугаар сарын 8-аас 9-ний өдрүүдэд зохион байгууллаа.
Сургалтад Өвөрхангай аймагт үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуудын удирдлага, зээлийн ажилтнууд болон жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ бизнес эрхлэгч нийт 40 гаруй хүн хамрагдсан. 
Сургалтыг Зээлийн батлан даалтын сангийн үйл ажиллагааны танилцуулга, АХБ-тай хамтран хэрэгжүүлж буй “Зээлийн батлан даалтын тогтолцоог дэмжих замаар эдийн засгийг төрөлжүүлж, ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх нь” төслийн мэдээлэл, төслийн батлан даалттай зээл болон батлан даалтад хэрхэн хамрагдах талаар, батлан даалттай зээлд хамрагдахад зээлдэгч болон жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийн анхаарах асуудлууд сэдвийн хүрээнд хийлээ. 
          Тус сургалтын дараа Захиргааны газрын дарга Д.Батзогсох Өвөрхангай аймгийн засаг дарга Г.Ганболдтой уулзалт хийж, тус аймагт АХБ-ны батлан даалттай төслийн зээлийн хэрэгжилт, бэрхшээл, тулгарч байгаа асуудлуудын талаар болон уг төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх, хүртээмжийг сайжруулах талаар хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон болно. 

uvurhangai.jpg
uvurhangai2.jpg
uvurhangai3.jpg
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button