Бодонсынхон лигийн түүхэнд анх удаа аваргуудыг буулгаж авлаа

Сагсан бөмбөгийн үндэсний дээд лигийн өчигдрийн тоглолтод /2025.01.23/ Сэлэнгэ Бодонс, Хасын Хүлэгүүд учраа таарснаар нэгэн сонирхолтой тоглолт болж өндөрлөлөө.
Сэлэнгэ Бодонс багийнхан дээд лигийн түүхэнд Хасын хүлэгүүдийг ялж байсан удаагүй. Тиймдээ ч тэд тоглолтын өмнөхөн олон нийтийн сүлжээнд "Аваргуудыг ялна" гэдгээ мэдээлээд байв.
Ийнхүү Бодонсынхны хэлсэн ёсоор тоглолт өрнөж, тэд аваргуудыг 84:77 онооны харьцаатайгаар буулгаж авлаа. Амжилтын хүснэгтийн тэргүүн багуудын өрсөлдөөн дөрвөн үеийн турш ширүүн өрнөж 69:69 онооны харьцаатайгаар үндсэн цаг тэнцүү дууссан. Нэмэлт цагт тоглолтын төгсгөлийг Бодонгууд илүү хийснээр улирлын 13 дах хожлоо авлаа.
Сэлэнгэ Бодонсынхон ийнхүү дээд лигт орсон цагаасаа хойш улирлын тоглолтод Хүлэгүүдийг анх удаа хожлоо.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.