УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Ээлжит бус чуулганаар УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийг шийдвэрлэнэ

Ээлжит бус чуулган зарлагдах чигтэй байна. Учир нь, хаврын чуулганаас наана амжуулах хэд хэдэн ажил бий. Үүний нэг нь УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын бүрэн эрхийн асуудал.

УДШ-ийн шийдвэр тогтоолоор албажих хугацаа 30 хоног. Нэг удаа, 30 хоногоор сунгах боломжтой. Энэ дагуу сунгачхаад байгаа. Өдгөө дөчин хэд хоног болжээ.

УИХ-ын гишүүний бүрэн эрхийг дуусгавар болгох асуудлыг хэлэлцэхээр заасан учраас шүүхийн шийдвэр албажиж ирсэн тохиолдолд гишүүний бүрэн эрхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхийг хүлээхээс өөр аргагүй.

Иймд Д.Цогтбаатар гишүүн УИХ-ын чуулганы хуралдаан болон холбогдох байнгын хороонд оролцож байгаа нь хууль зөрчсөн үйлдэл болохгүй байгаа аж.

Мөн УИХ-ын чуулганаар шүүхийн шийдвэрийг зөв буруу гэж дүгнэхгүй. Д.Цогтбаатарыг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь чөлөөлье гэдэг л асуудлыг хэлэлцэх юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс нэгэнт гэм буруутай гэж үзээд шийдвэр гаргачихсан тул УИХ шүүхийн шийдвэрийг хэлэлцэх боломжгүй гэсэн үг. Нэгэнт гарсан шүүхийн шийдвэрийг баталгаажуулах хэлбэрээр л УИХ хэлэлцэнэ.

Хэрэв УИХ-аас Д.Цогтбаатарыг гишүүнийх нь бүрэн эрхээс түдгэлзүүлбэл шууд чөлөөлөгдөж, нөхөн сонгуулийн асуудал яриглана. Харин бүрэн эрхтэй нь үлдээвэл Үндсэн хуулийн цэц хэлэлцэхээс өөр аргагүй болох аж.

Тэгэхээр Д.Цогтбаатар гишүүний бүрэн эрхийн хувь заяа 125 гишүүний гарч байгаа юм. Бүрэн эрхээ дэнслүүлэхэд тун ойрхон хугацаа үлдлээ.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 25, 2025 17:31

Тэгмээр дээ хууль тогтоодог байгууллага ухаантай юм бол хуулиа мбрдөх хэрэгтэй ш дээ ах дүү луйварчингуудыг даврааж болохгүй

Холбоотой мэдээ

Back to top button