Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украин руу цэргээ оруулахаас өөр аргагүй байсан гэх сурах бичиг танилцуулжээ

ОХУ даваа гарагт /2025.01.27/ шинэ сурах бичиг танилцуулсан байна. Тус сурах бичиг дээр ОХУ-ын Украинд хийж буй дайныг ЗХУ Нацист Германы эсрэг хийсэн тэмцэлтэй адилтгаж, Украин руу цэргээ оруулахаас өөр аргагүй байсан гэж бичжээ. Гурван боть бүхий “Оросын цэргийн түүх” нэртэй тэрхүү номыг Ерөнхийлөгч Владимир Путиний туслах Владимир Мединский редакторласан байна. Гурав дахь ботийг 15 ба түүнээс дээш насны хүүхдүүдийн сургалтын хөтөлбөрт ашиглах юм.

Путин дайныг цэргийн тусгай ажиллагаа гэж нэрлэдэг. Тэрбээр тус дайныг баруун болон НАТО-гийн дэмжлэгтэй Украины эсрэг хийж буй хүнд боловч зайлшгүй шаардлагатай тэмцэл гэж тодорхойлсон. Путиний хэлснээр бол энэ дайн нь ОХУ-ыг сулруулж, задлахаар оролдож буй барууны эсрэг хийж буй өргөн хүрээтэй оршихуйн төлөөх тэмцлийн нэг хэсэг аж.

Украин болон барууны холбоотнууд харин ОХУ зөвхөн газар нутаг олж авахын тулд харгис хэрцгий дайн хийж байна гэж үздэг.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 28, 2025 15:55

Дэлхийн түүхийн номонд бол оросын фашист дээрэнгүй дайны тухай л ном бичигдэх байх

Зочин
Зочин
1 сар 28, 2025 20:32
Reply to  Зочин

Америкийн бууны нохой ! FUCK YOU сармагчин !

Зөнч
Зөнч
1 сар 28, 2025 20:56

Энэ орк орос улсад ирээдүй байхгүй болж

Зочин
Зочин
1 сар 28, 2025 23:33

Эргүү Иван

Зочин
Зочин
1 сар 29, 2025 00:16

21-р зуунд дайн байлдаан хийж газар нутгаа тэлнэ гэж ёстой чекист Путлерээс өөр хүний санаанд багтахгүй харгис санаа шүү !!!

Холбоотой мэдээ

Back to top button