"Рио Тинто" ба "гуя дагуулж хүзүү" санаа: Төлөх ёстой татварыг төлснийх нь төлөө Оюу толгойн хэлэлцээний үндсэн амбицаас ухарч болохгүй

“Рио Тинто” группийн илгээсэн захидалд АҮЭБ-ийн сайд Ц.Туваан хариу өгөөгүй хэвээр байна. Нөгөө талд, Х.Нямбаатарыг ХЗДХ-ийн сайд байх үеэс эхэлсэн Оюу толгойн хэлэлцээг өдгөө ЗГХЭГ-ын дарга Н.Учрал үргэлжлүүлэх учиртай.
“Одоо арбитрын шүүх дээр хэлэлцэгдэж байгаа маргаанаа цэглэе, нэг талдаа гаргая. Бид танай талаас тавьсан актыг хүлээн зөвшөөрлөө” гэж “Рио Тинто” тал мэдэгдчихээд байна. Тэдний ойлголцохыг хүсэж буй дүн нь 296 сая ам.доллар юм.
“Рио Тинто” группийн хэвлэлийн албанаас тодруулахад, үүнийг 2013-2020 оны хооронд тавигдсан бүх актын хэмжээ мөн гэлээ. Актыг төгрөгөөр тавьдаг. Төгрөгөөр илэрхийлбэл 840 тэрбумын асуудал яригдаж байгаа.
Иймд Оюу толгой төслийн хүрээнд татварын бүх маргаанаа цэглэхийг хүсжээ.
Нэг талаас сайн мэдээ.
Сайн мэдээ гэх хоёр үндэслэл бий. Нэгт, хөрөнгө оруулагч тал Монголын хууль тогтоомжийг эцэстээ мөрдөж, хүлээн зөвшөөрч байна. “Рио Тинто” группийн хувьд 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээнд дулдуйдаж, татварын хуулийн зарим шинэчлэлийг мөрдөхгүй байхыг хүсэж ирсэн.
Хоёрт, хуулийн дагуу акт тавьсан бол татварын дүнг Төрийн санд байршуулах ёстой байдаг. Энэ ч үүднээс, “Рио Тинто” татвараа төлж байгаад арбитрт ханддаг. Харин арбитрын шүүхэд ялбал, тэд тухайн актад хамаарах татвараа буцааж биднээс нэхэмжлэх болно.
Нэг ёсондоо, “Рио Тинто” өнөөдөр татвараа төлөхөөр болоод байгаа юм биш, төлчихсөн, харин шүүхийн процесс л үргэлжилж байв. Төлчихсөн учраас манай Засгийн газар бүр халамж болгоод ч тараачихсан тал бий. Иргэн бүрд 300 мянган төгрөг олгосны санхүүгийн эх үүсвэр ер энэ байв.
Тухайлбал, хоёр удаагийн актад хамаарах 649 тэрбум төгрөгийн татварыг хэдийн хүлээн зөвшөөрөөгүй ч Төрийн санд байршуулах хуулийг мөрдсөн. Харин орж ирэнгүүт нь Засгийн газар 2021 онд иргэн бүрд 300 мянган төгрөг болгон тараасан байдаг.
Тэгэхээр арбитрын шүүхэд ялагдвал Монголын Засгийн газар эргээд “Рио Тинто”-д өртэй болчих эрсдэл үүсээд байсан.
Тийм ч учраас энэ сайн мэдээ. Мөн нөгөө талаас таагүй, таагүй гэхээсээ хэрсүү нүдээр харах, хандах учиртай мэдээ билээ.
Учир нь Оюу толгойн хэлэлцээ үргэлжилж байна. Үргэлжлэхдээ ажлын хэсгийн бүрэлдэхүүн солигдож, УИХ-ын сонгууль таарч саармагжсан байдалтай. Харин гол зорилгодоо хүрээгүй байгаа. Хэдийгээр Монголын Засгийн газарт оногдох өрийг тэглэж, Дубайн гэрээг цуцалсан ч хамгийн шударга бус агуулгууд 2009 оны хөрөнгө оруулалтын гэрээнд туссан гэдэг.
Иймд 2009 оны гэрээг тодорхой хэмжээнд өөрчилье, засъя гэдэг амбицаасаа Засгийн газар ухраагүй байгаа. Мөн ус ашиглалтын тал дээр ойлголцолд хүрээгүй. Энэ бүхнийг УИХ-ын тогтоолоор чиглүүлж, баталгаажуулж өгсөн. Тус тогтоолын хэрэгжилтийг хангах нь л Засгийн газрын ажил юм.
Өмнө нь Х.Нямбаатар, Б.Солонгоо нар идэвхийлэн ажиллаж байх үес “Рио Тинто” группээс арбитрын маргаанаар түрий барих, хойшлуулах зэргээр хариу стратеги баримталж байв. Үүнд ч Х.Нямбаатар “Бид ухрахгүй, бид зөрүүлээд тэднийг арбитрт өгч байгаа” хэмээн мэдэгдсээр ирсэн.
Харин өнөөдөр, засаг төр тодорхой хэмжээнд солигдсон энэ цаг үед “Рио Тинто” арбитрыг мартъя гээд нөгөө гараараа хэлэлцээний зарим сэдэвт манай талыг буулт хийлгэх гэж оролдох магадлалтай. Энэ бол үндэстэн дамнасан компаниудаас харагддаг л жишиг юм.
“Рио Тинто” татварын актуудыг хүлээн зөвшөөрчихлөө. Тэгсэн ч энэ манай хуулийг хэрэгжүүлсэн л явдал. Харин бид УИХ-ын тогтоолоо хэрэгжүүлнэ, Оюу толгойн хэлэлцээг бүрэн үр дүнд хүргэнэ, 2009 оны гэрээг засдгаараа засна гэсэн амбицыг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан нар гаргах уу?
Хоёрт, Оюу толгойн өдийг хүртэл ашиглалтад оруулаагүй хоёр ч талбайг “Рио Тинто”-гийн шууд бусаар хувьцаа эзэмшдэг “Антрэ Ресурс” компани хөндөх гэж байна. Уг нь хөндөх эсэх асуудал ТУЗ-өөр ороход манай талаас удаа дараа хойшлуулж, мөн хөндөж болохгүй, гэрээтэй харшилна, хөндье гэвэл нөгөө 2008 оны гэрээгээ засах ёстой гэдэг байр суурийг өнөөгийн ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо илэрхийлж байв.
Оюу толгой төсөл өөрийн гэсэн настай. Харин “Рио Тинто” шууд бусаар эзэмшдэг компаниараа дахиад хоёр талбайд олборлолт явуулбал түүний бизнес загварчлал манай талд мөн л ашиггүй тусаж болохгүй. “Ашиггүй тусна” гэдгийг судлаачид онцолж, гаргаж тавьсан.
Одоогийн байдлаар “Антрэ ресурс” нь “Оюу толгой” ХХК-ийг яг энэ асуудлаар арбитрын шүүхэд ялчхаад байгаа. Улмаар шинээр их хэмжээний хөрөнгө татан төвлөрүүлж, бэлтгэл ажлаа хангаад эхэлжээ.
Харин энэ чиглэлд дуугарах үүрэг хариуцлагаа мөн “Рио Тинто” татварын актад “нүдээ аньсан” явдалд дулдуйдан мартаж болохгүй болчхоод байна.
Гуравт гэвэл, “Рио Тинто” өөрөө энэ салбарт дэлхийн томоохон тоглогч болох “Гленкор” групптэй нэгдэх шийдвэрт хүрсэн. Ингэхээр засаглал тодорхой хэмжээнд өөрчлөгдөнө. Бид Оюу толгой төслийн талаар ярихдаа шинэ хүмүүстэй харилцана гэсэн үг.
Энэ ч үүднээс “Рио Тинто” татварын асуудлаа цэгцэлж аваад шинэ баг бүтцээр ажиллаж эхлэх гэж байх магадлал бий. Энэ чиглэлд ч бодох асуудлууд байна. Ингэснээр манай Засгийн газар Оюу толгойн гэрээг засаж сайжруулах амбицаа цаашид ямар түвшинд хийх вэ. “Гленкор”-ийн өмнө “Рио Тинто”-гийн урьдын явдлыг сөхөж тавих уу. Энэ эрсдэлээс “Рио Тинто” сэргийлсэн юм биш биз?
Энэ мэтчилэн “Хөрөнгө оруулагч тал ашгүй татвараа төлчихлөө” гээд гүйх, шуудхан хүлээгээд авчих биш, хөшигний ард уулзалтуудаа сайтар хийж, хариу бариугаа хэлэлцэн төлөвлөх шаардлагатай биз. Бидний хувьд тусгаар улс. Харин тэд хөрөнгө оруулагч, үндэстэн дамнасан компани. Татварын хууль тогтоомжийг мөрдүүлэхийг шахаж, шаардан энэ хүртэл арбитрт маргасныхаа дараа буцна гэдэг энэ утгаар зохисгүй.
“Рио Тинто” ерөөс цаг хожих маягаар арбитрын маргааныг хоёр ч удаа өөрсдийн хүслээр сунгаж, хойшлуулсан байдаг. Ийм маягаар уяж байгаад нэг эргэсэн шийдвэр гаргахдаа гуя дагуулж хүзүү гэгчээр сэтгэх нь нэн илэрхий явдал.
Харин одоо манай Засгийн газарт Оюу толгойн хэлэлцээг үргэлжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүн яг хэн хэн юм бэ. Х.Нямбаатарын үеэс хэр өөрчлөгдсөн бэ. Ер нь энэ чиглэл дэх амбицаа хадгалж байгаа юу, ураны гэрээг үзэглэсэндээ нэг хэсэг уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулагчидтай найр тавьж харилцах юм биш биз гэсэн болгоомжлол үүслээ.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Уурхайн т�##�бай бүр дээр шинээр гэрээ байгуулах хэрэгтэй, бидэнд ч сурах их юммбайна.
ОТ ямар ч хэрэгцээгүй юм, нил хар гадаад өр зээл шдээ, сөнөвөл таарна
Том том гэрээнүүдэд гарын үсэг зурж бат�##�гаажуулахдаа өмнөх �##�даа дээрээ сургамж авч �##�сыг харсан олон жилийн үр дүнг нь маш сайн тооцсон суд�##�гаатай байв�##� сайн шүү.Оюу толгойн анхны гэрээ байгуулж байх үeэс өнөөдөр нилээн ахисан түвшинд гэрээг шинэчлэн сайжруулах хэрэгтэй.
Ямар ойлгомжгүй б�##�ай юм бичээ вэ
Эзэнгүй уосад байгаа мэт л туйлсан даа хорт Боб мэт бол. Хэдэн дарганцар ухаантай хүмүүст нь аманд нь хэдэн доллар чихчихээд л туйлж өгсөн
Зөв өнцгөөс нь харж, сануулсан байна даа. Маш ойлгомжтой, тодорхой бичсэнд т�##�арх�##�аа.
Ер нь манай баялагт эзэн суугаад төр засгийн бүх тогтоол шийдвэрийг үл тоож , иргэдэл ямарч ашиггүй , улсаараа өрөнд ороод байгаа энэ төслийг нэн даруй зогсоох учиртай.
34% риа өрөнд ордог тийм тэнэг улс засаг төр гэж манайхаас өөр улс хаана ч байхгүй
Гэрээгээ цуцлах зогсоож чаддаггүй юмаа гэхэд ядаж Монгол улс өөрийнхөө баялагын 50+ 1 %ыг эзэмшиж болноо доо.
Эсвэл бүр олон улсын хэмжээнд 50$тэрбумаас дуудлага худ�##�даанд оруулаж зарах хэрэгтэй
Тэгэж чадв�##� энэ засгийг сонгоод л байхаас өөр араггүй...
фрийдланд,рио тинто �######�,СӨНӨ.
Элбдж суллаад явуулдаг чинь Фридланд билүү
Ямар ямар зөрчилтэй байлаа
Байнга довтлох санаачлага гаргадаг л юм бн. Бидэнд дутаад байх юу бн. Адилхан довтлох хамга�##�ах хэрэгтэй
АВИЛГААР ГАРЫН ҮСЭГ ЗУРСАН ГЭРЭЭГЭЭ ШИНЭЧЛЭЭД ТАТВАРАА БҮРЭН $$$-РН НЭХЭМЖИЛЖ АЛДАНГИ ТООЦОЖ АВАХ ХЭЛЭЛЦЭЭР ХИЙЖ РИОТИНТОГООР ЗӨВШӨӨРҮҮЛЭХ ЁСТОЙ❗ ОЮУНЭРДЭНЭ, ТУВААН, УЧРАЛ, СОЛОНГО 4 ХАРИУЦАХ ЁСТОЙ❗
ОТ-С ТӨСӨВТ ОРУУЛСАН ОРЛОГОН 230САЯ$...❗ ЭРДЭНЭТЭЭС 3,5 МЛРД $❗ТТ-С 4,5 МЛРД $❗ИЙМ Л ЯЛГААТАЙ БАЙНА❗
Туваан ч пад хийлгэнэ дээ. Ачит ихтийг я�##�аа... Тэрээр шиг Рио-той тохиролцоо хийлээ ПАД гээл болоо. Нөгөө хэд ч чимээгүй арбитр гэж хэдэн жил болоод Тувааны үед захид�##� ирүүллээ гэдэг ч цаагуураа ярьчихсан асууд�##�.
Гадна дотны өлөн хулгайчууд ард түмний баялагаар тоглож дууслаа
Манайх шиг тэнэгулс өнөөдөр хаана чбайхгүй өөрийнхөө эх орны баялаг аа тавиад туудаг,тэгээд аьч байгаа юм юуч байхгүй,тэгээд нэмж өөр уурхай эзэмших иймтэнэг юм бүү хийгээрэй !энэ Оюутолгойгоос зөвхөн зэс биш өөр олон өнгөт мет�##� �##�т эрдэнэсийг авч байгаа түүхий эд гэдэг шороо чулуу тэр чигээрээ эрдэнэс. Би мэдэж бна. Зэс гэдэг нт хэзээч дангаараа байдаггүй түүхий эд шороо чулуу нь өөр олон төрлийн үнэт мет�##� газрын ховор элементийг агуулж байдаг. Манай улс шиг тэнэг удирдлагатай улс байдаггүй шүү
Дэлхийн хамгийн өлөн нүдтэй аав ээж эх орноо авилга хээл хахуулаар сольдог улс бол монголчууд болон тодорч байна. Оюутолгойн бодит үнэн илэрвэл олон дарга сайд амиа хорлох байхаа.
hoogood gargaach dee
От бол авилгын гэрээгээр монголчуудыг өрөнд оруулж байгаа учир хүчингүй гэрээ гэж үзнээ дахин шинээр 50+1-р шинэ гэрээ хийх ёстой
Авилга авсан дарга нарын хэн нэгэн нь хэргээ хүлээчихвэл ОТ арбитр дээр ялагдана.Тэгээд бүх гэрээг шинээр эхлэх болно..Сайн дураар хэргээ хүлээсэн хүн нь ардийн баатар болог
нохой зантай рио тинто бууж өгөхгүй шүү арбитр дээр ялагдахаа мэдэж байгаа
Дахиж газар нутгаа сэндийчмээргүй бна. Хөрс, ус, агаар, байг�##�ийн тогтоцыг юугаар үнэлээд бна даа.
Baigaliin baylgaa ogch baij orond ordog uls delhii deer mongol l bna Garch bgaa hudrees n too cool tatvar avhad heden 10n terbum bolno Odoo hereldej helelcej bhdaa zoogool duusj bna 10jiliin daraa hooson nuh heruul 2 uldene
Тухайн үед төгрөгөөр тооцож тавьсан татварыг одоогын ханшаар доллараар бодож төлнө гэдэг маш их хөнгөлөлт ашигтай болохоор дуртайяа зөвшөөрөлгүй яахав!
Давраад "гуяа дагаад хүзүү" болчуул шагнаснаас ялгаагүй болох тул сайтар хянаж ил тод байлгамаар даа!
Баярл�##�аа зөв чух�##� сэдвийг хэлж сануулжээ!
Энэ туваан мэт нөхдүүд юу болж байгаа, юу болох т�##�аар ойлгож байгаа болов уу
РИО хуулиа сахиж мөрдөж байсан түүх байхгүй дандаа авилаг хулгайн арагаар явж ирсэн .Рио Монголчуудад төлж баршгүй нөхөн төлбөр төлөх цаг ирнэ гэдгийг eр нь гадарлахгүй байх шиг байгаа юм .Түр зуур л хэдэн авилагчийн амыг хааж аргацаах нь нэгэн цагт асар их төлбөрт унана шүү Рио болон Монголын авилагчид та нарыг хянадаг хардаг юм байдаг юм байна лээ шүү.