Top StoriesУЛС ТӨРУлс төрийн ярилцлага

Т.Мөнхсайхан: Энэ онд эрүүл мэндийн салбарт ямар ч санхүүгийн асуудал гаргахгүй

Эрүүл мэндийн салбарын цаг үеийн асуудлаар салбарын сайд Т.Мөнхсайхантай ярилцлаа.

-Иргэдийн төлөвлөгөөт хагалгаанууд ЭМДЕГ-ын санхүүжилтээс үүдэн хүлээгдсэн нөхцөл байдал зарим эмнэлгүүдээр байна. Сая ЭМДЕГ-ын даргыг нь шинээр томиллоо. Тэгэхээр энэ асуудал дээр ямар шат дараалалтай арга хэмжээ авах вэ?

-Эрүүл мэндийн даатгалын сан өнгөрсөн 2024 онд нэлээд хүнд байдалтай байсан. Яагаад гэвэл 2021 оноос хойш даатгалын санд төвлөрөх ёстой 218 тэрбум төгрөг, 2024 оныг оруулбал 310 орчим тэрбум төгрөг төвлөрөх ёстой. Гэтэл энэ мөнгө нь төвлөрөөгүйгээс үүдэж асуудал гарсан. Нэлээд хүндхэн байдалтай өнгөрсөн 2024 оныг давлаа. Харин одоо нөхцөл байдал сайжирч байгаа. Эмнэлгүүдэд олгох ёстой байсан санхүүжилтүүд эхнээсээ олгогдож эхэлсэн. Тиймээс одоо ямар нэг байдлаар санхүүжилтээс үүдэлтэй доголдол үүсэхгүй. Мөн жил болгоны эхэнд эмнэлгүүд тухайн жилийнхээ хэрэглэх эм эмнэлгийн хэрэгсэл бүтээгдэхүүнийг худалдан авдаг. Үүнтэй холбоотой зарим эм, эмнэлгийн хэрэгсэл түр тасалдсан зүйлүүд бас гарсан байх. Цаашдаа бид оны эхэнд эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой доголдлууд гардаг байдлыг зогсоох ёстой гэж харж байгаа. Тэгэхийн тулд оны эхэнд хэрэглэх ёстой зүйлийг өмнөх онд нь бэлтгэх шаардлагатай юм байна гэж харж байгаа. Энэ жилийн хувьд эрүүд мэндийн салбарт санхүүжилттэй холбоотой ямар нэг хүндрэл үүсэхээргүй байгаа.

-ЭМДЕГ-ын даргад С.Энхболдыг томилсон. Энэ газрын өмнөх дарга өнгөрсөн есдүгээр сард авлигын хэргээр баривчилсан. Тэгэхээр энд өмнөх дарга нь хэрэгт нэр холбогдоод явчихсанаас дөрвөн сарын дараа арай нэг дахин нэг хүн томиллоо. Гэтэл тэр хүн нь бас хэрэгт шалгагдаж байгаа. Энэ утгаараа дахиад ЭМДЕГ-ын дарга нь баривчлагдаад явчих нөхцөл байдал үүсэх юм биш биз. Ер нь анх томилохдоо С.Энхболдын хэрэгт нэр холбогдоод байгаа асуудлыг шалгасан юм уу?

-ЭМДЕГ-ын түр орлон гүйцэтгэгчээр С.Энхболдыг томилсон. Томилохдоо шалгуурт нийцэж байгаа эсэхийг шалгаж, холбогдох бичиг баримтуудыг үзэж хуулийн дагуу явсан. Цаашид асуудал үүсэх эсэх дээр хууль хяналтын байгууллагууд тодорхой мэдээлэл өгөх байх. Бидний хувьд хүнийг ямар нэг албан тушаалд томилохдоо АТГ-т хүсэлт явуулж бичиг авдаг. Тэр бичгийг нь авч асуудалгүй гэж үзсэн учир томилгоо явагдсан.

-Эрт илрүүлгийн шинжилгээгээр хоол боловсруулах болон зүрх судасны системийн өөрчлөлттэй хүмүүс хамгийн их оношлогдсон-

-Эрт илрүүлэг шинжилгээний хариу, тайлан мэдээллийг Нийгмийн бодлогын байнгын хороод дээр танилцуулсан байсан. 18-22 хүртэлх насны 50 хүний нэг нь солиорлын шинж тэмдэгтэй байна гэхчлэн судалгааны үр дүнд суурилсан хэд хэдэн ноцтой зүйл яригдсан байна лээ. Орон даяар явсан эрт илрүүлгийн шинжилгээнээс өөр ямар үр дүнгүүд гарав?

-Эрт илрүүлэгт хамрагдахын ач тусыг хүмүүс нэг үеэ бодвол ойлгодог болсон байна. Төр засгийн бодлогоор ч гэсэн эрт илрүүлэг рүү нэлээд анхаарал хандуулж байна. Гэхдээ эрт илрүүлэг гэдэг чинь өөрөө бас л өвчнийг өвдсөнийх нь дараа оношилж байгаа тогтолцоо. яаж өвчин тусахгүй байх уу, өвчлөлийн шалтгаан нь юу байна. Тэр бүгд дээр ажиллах бодлого давхар явах ёстой. Дээрээс нь эрт илрүүлэг маш оновчтой байх ёстой. Сүүлийн хоёр жил Ерөнхий сайдын санаачилгаар хийгдсэн энэ эрт илрүүлэг бол нэлээд үр дүнгээ өгсөн. 1.5 сая хүн эрт илрүүлэгт хамрагдсан. Эндээс хоол боловсруулах, зүрх судасны системийн өөрчлөлттэй хүмүүс хамгийн их оношлогдсон. Мөн хавдар эрт үедээ оношлогдсон тохиолдол цөөнгүй гарсан. Бид цаашдаа яг ямар өвчлөлийг илрүүлэх гэж байгаа юм гэдгээ тодорхойлоод тэр лүүгээ чиглэсэн. Их оновчтой оношилгоо, шинжилгээнүүдийг хийж бага зардлаар их өвлөлийг илрүүлэх бодлого руу түлхүү анхаарч байгаа. Тухайлбал бид хавдрыг эрт үед нь илрүүлэх Монгол Улсад тэргүүлж байгаа элгэний хавдар, ходоодны хавдар, уушгины хавдар, умай хүзүүний хавдар, хөхний хавдар гээд энэ таван чиглэлээр бид яг ямар эрт илрүүлэг хийх вэ гэдэг зураглал гаргачихсан. Ямар эмнэлэгт хэдэн төгрөгөөр хийх вэ гэдэг нь тодорхой болчихсон. Энэ мэтчилэн тодорхой чиглэсэн илрүүлэг хийвэл илүү их үр дүнд хүрнэ гэж харж байгаа. Өнөөдөр илэрч байгаа хавдрын 65 орчим хувь нь хожуу шатандаа оношлогдож байна. Энийг бид аль болох эрт оношилдог тогтолцоо руу орж байж ард иргэдийн амь нас, эрүүл мэндийг хамгаална. Ингэж байж иргэдэд үүсэх санхүүгийн эрсдэлээс сэргийлнэ. Иргэдийн дундаж наслалтыг уртасгана гэдэг бодлогууд явж байгаа. Өнгөрсөн хугацааны эрт илрүүлэг бол тодорхой хэмжээнд үр дүнгээ өгсөн. Гэхдээ бид цаашид илүү сайжруулах зүйлүүд олон байна. Яаж иргэдэд чирэгдэл багатай байдлаар бага зардлаар их өвчлөл илрүүлэх вэ гэдэг бодлого маань сайжраад явж байгаа гэж ойлгож болно.

Мөн эрт илрүүлэгт хамрагдсан бүх хүнээс асуумжаар авагдсан зүйл дотор таны сая дурдсан солиорлын шинж тэмдэг илэрсэн. Энэ нь сэтгэл зүйн тулгамдсан асуудлаас үүдэж байгаа. Ажлын байран дээр байнгын стресст өртдөг. Ялангуяа хүүхдүүд дэлгэцэд донтох, иргэд тамхинд донтох гэхчлэн сэтгэл зүйн тулгамдсан асуудлуудаас үүдэж тэр солиорлын шинж тэмдэг илэрч байна. Манай улсад дэлгэцэд донтох эмгэг хамгийн ихсэж байгаа нь. Эдгээрээс бид яаж сэргийлэх юм бэ гэдэг бодлогуудыг авч хэрэгжүүлэхгүй байвал болохгүй байна гэдэг тоо баримтыг дээрх судалгаанууд харууллаа.

-Эмийг жороор олгодог болсноор олон эерэг үр дүг гарч байгаа-

-Эмийг жороор авдаг болоод хэдэн сар өнгөрлөө. Энэ хуулийг эсэргүүцэх хүн олон байсан. Одоо харин ямар болов. Үр дүнгийн судалгаа хийгдсэн үү?

-Энэ хууль хэрэгжиж эхэлснээс хойш эмийн хэрэглээ хэдэн хувиар өссөн болон буурсан талаарх судалгаа одоо яг хийгдэж байгаа. Эцэслэн тэдэн хувь сайжирсан байна гэдэг үр дүн бол одоогоор гараагүй. Энэ хууль маань эргээд маш олон талын үр дүнг өгөхөөр байгаа. Нэгдүгээрт ард иргэдийн эрүүл мэнд, эрүүл мэндийн боловсрол. Нөгөө талаас иргэдийн шаардлагагүй эм авч уудаг санхүүгийн асуудал. Мөн монголд хэрэглэгдэж байгаа эмүүд хяналттай болж байгаа явдал. Чанаргүй эмийг замбараагүй өөрсдийн дураар эмийн сангаас авч хэрэглэх тохиолдол байхгүй болж жорууд нь цахимаар бичигддэг болсноор чанартай, зөв эм хэрэглэж хэвших гэхчлэн олон талын эерэг үр дүнгүүд гарахаар харагдаж байна. Мөн хуучин эмийн санд ороод шаардлагатай эм тангуудаа аваад уучихдаг байсан эм олголт байхгүй болж байгаа учраас зарим тохиолдолд ард иргэд жаахан хүндрэлтэй тохиолдол гарч байгаа л даа. Гэхдээ энэ хууль бол яах араггүй зөв хууль. Бид эмийг жороор нь хяналттай, эмчийн заавраар ууж байж тэр нь эмчилгээ болно. Эмчийн зааваргүй уусан тохиолдолд тэр эмчилгээ биш хор болох тохиолдол их байна. Үүний том жишээ нь артерийн даралт ихсэлтийн асуудал.

Монгол Улс зүрх судасны өвчлөлөөр дэлхийд нэгдүгээрт, нас баралтаараа нэгдүгээрт явж байна. Нийт артерийн даралт ихсэлттэй хүмүүсийн 85 хувь нь ямар нэгэн эмчээс жор авахгүйгээр эм хэрэглэдэг. Түүнээс үүдэлтэй хүндрэлүүд их тохиолддог. Эмчийн байнгын хяналтад байдаггүйгээс үүдэлтэй энэ өвчлөлийн нас баралт өндөр байна.

Эдгээрийн хяналттай болгоод эхлэхээр эргээд монгол хүний дундаж наслалтад хүртэл өөрчлөлт орно гэж харж байгаа.

-Монголд эмчлэх боломжгүй 13 өвчнийг эмчлэх багийг гадагш нь илгээсэн-

-Намрын чуулган хаалаа. Энэ хугацаанд та хувь гишүүний хувьд ямар ажлуудыг хийж амжуулав?

-Миний хувьд эрүүл мэндийн салбар ялангуяа тусламж үйлчилгээтэй холбоотой төвлөрлийг сааруулах, ард иргэд аль болох амьдарч байгаа бүс нутгаасаа тусламж үйлчилгээ авах. Энэ ажлыг сайжруулах үндэсний багуудыг бий болгож орон нутгуудад анхаарал хандуулан нэлээд их явж ажиллаа. Энэ хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах монголдоо бүх төрлийн өвчнийг эмчилдэг болох үүднээс монголд эмчлэх боломжгүй 13 өвчнийг эмчлэх багийг гадагш нь явуулсан. Шаардлагатай тоног төхөөрөмжийн худалдан авалт хийсэн. Мөн эмчилгээний чанарт нөлөөлдөг чанаргүй үнэтэй эмийн асуудал дээр томоохон бодлогын өөрчлөлтүүдийг хийж шууд үйлдвэрлэгчтэй нь харьцах, хэлцэл хийх замаар эхний ээлжид сахрын эм, зарим төрлийн хавдрын эм гэх мэт нэн шаардлагатай, чанартай 30 төрлийн эмийг гаднаас оруулж ирээд иргэддээ хүргэж эхэлсэн. Энэ бодлого маань цаашид үргэлжилнэ. Энэ мэтчилэн яг ард иргэдэд учирч байгаа чирэгдлийг бууруулж, эмнэлгийн тусламж үйлчилгээ, чанарыг сайжруулах чиглэлд нэлээд бодитой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Энэ бодлогын шинэчлэлүүдийн үр дүнг иргэд маань энэ оны төгсгөлөөс илүү мэдэрч эхлэх болов уу гэдэг хүлээлттэй байна.

Видео:

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 29, 2025 09:15

энэ хүнээс өөр сайд хийчих хүн одоогоор �##�га даа яах аргагүй тогоонд нь чанагдсан хүн байхгүй бол эмнэлэгийн аижл хэцүү дээр нь баахан хэл амтай хүүхнүүд гэх мэт

иргэн
иргэн
1 сар 29, 2025 09:44

Энэ онд хийгдэх *Үе солих* мэс зас�##�ууд хийгэдэхгүй,,,,,Төсөв байхгүй гээд Улсын эмнэлэгүүд чинь хийхгүй байна, худ�##�ч Сайдаа,,,,,,

Мэс ажилбарын даатгалын буцаалтыг бүү дээрэмд
Мэс ажилбарын даатгалын буцаалтыг бүү дээрэмд
1 сар 29, 2025 12:42

Олон саяар зүрхний шинжилгээ мэс ажилбар хийж эрүүл мэдийн даатг�##�аас тодорхой хувий хөнгөлнө гэж хулхидаад маш их төлбөр нэхдэг интермед эмнэлэг даатг�##�аас олгох буца�##�таа өгөхгүй 3 сар болж байна. Настай хүмүүст ингэж луу унжаад байт�##� зүрхнийхээ өвчнөөр өнгөрөөд өгөх учраас энэ мөнгийг нь өгөлгүйгээр авч карма�##�даг д�##�д арга нь биз дээ!! Шун�##�даа юу ч хийхээс буцахгүй, хүний амь наснаас х�##�тар мөнгө нь илүүтэй хар үхээрийн бузарууд!!!!

Зочинkk
Зочинkk
1 сар 29, 2025 13:26

za za

зочин
зочин
1 сар 29, 2025 15:03

өөрөө мөнгө идэхээ болино гэж байгаан байна

Зочин
Зочин
1 сар 29, 2025 18:59

Эрүүл мэндийн даатг�##� нэг эндсэн ямар үндэслэлтэй ийм өндөр төлбөр төлөх вэ. Тайлбар өгнө үү

Бат
Бат
1 сар 30, 2025 09:41

Эмнэлгүүдийн санхүүжилын тогтолцоо ёстой тэнэгээ шаардлагүй шахам эмээ өвөө нарт түүх нээж витамин өгнө хэвтүүлнэ үүгээрээ санхүүжнэ

Зочин
Зочин
1 сар 30, 2025 14:30

Энэ сайдыг дэмжиж байна. Үнэхээр ажил хийдэг бас чадвартай.

Зочин
Зочин
1 сар 30, 2025 21:12

Чадвартай, чад�##�тай з�##�уу. Эрүүл мэндийн сайдын ажлыг ханг�##�ттай хийчих потeнци�##� байгаа гэж хардаг даа.

Зочид
Зочид
2 сар 1, 2025 01:44

Ковидоор хулгайлсан хулгайч авгай нараас мөнгөө олж авахч

Зочин
Зочин
2 сар 1, 2025 15:46

ЭМДСанд л асууд�##� үүсэх эрсдэл, магадл�##� өндөр боллоо шүү сайдаа, учир нь өнгөрсөн жилд дарга байсан нэг авгай ямар их гай учруулав, тэгээд удаагүй байт�##� бас нэг авилгач, бүр монгол улсыг дэлхийн банкны өмнө нүүр хийх газаргүй болгож, өрөөнд унагаж, өөрөө найзуудтайгаа нийлж баахан доллар завшсан, АТГ-т ш�##�гагдаж байгаа гэмт хэрэгтэн Энхболд гэгч этгээдийг энэ сангийн даргаар тавьчихсан чинь л санхүүгийн эрсдэл их учруулна даа.

Зочин
Зочин
2 сар 4, 2025 19:08

Гудамжны цэвэрлэгчээс дор ц�##�интай эмч нараа яах гэж бна. Хүний амь ийм үнэ цэнтэй болсон юм уу? Хүнээ бодохгүй бол эм тариа байшин сав яриад хэрэггүй шүү!

Холбоотой мэдээ

Back to top button