Нийгэм мэдээ

"Хүннү монгол эрдэнийн шатар" Хонконгийн дуудлага худалдаанд оролцоно

Монголын уран дарханы түүхэн томоохон бүтээл болох "Хүннү Монгол Эрдэнийн шатар" Хонконгийн дуудлага худалдаанд оролцоно.

Тус шатар нь урлаач Р.Баясгалангийн 20 жилийн хөдөлмөр, билэг оюуныг шингээсэн хосгүй бүтээл юм.

Уг шатрыг ирэх гуравдугаар сард  БНХАУ-д Хонконгийн дуудлага худалдаанд оролцуулах бөгөөд бүтээлийг эх орноосоо гаргахын өмнө Монгол ахан дүүсдээ зориулан сарын хугацаатай үзэгчдэд хүргэж байна. Энэ бүтээл нь Хүн гүрний түүх, Луут хотын соёлын үнэт зүйлсийг дүрслэн алт, мөнгө, байгалийн үнэт чулуугаар хийсэн. Таван хэсгээс бүрдсэн энэ шатрын хөлөг нь Өвөр Монголчуудын соёлын дурсгалыг шингээж, мөнх чанарыг түмэн наст хээгээр бэлгэджээ.

Түүний зорилго нь дэлхийн хамгийн өндөр үнээр борлуулагдсан шатрын рекордыг эвдэх бөгөөд энэ шатар 2017 онд 4 сая ам.доллароор зарагдсан "The Pearl Royale"-ыг даван гарахыг зорьж байна.

Б.НОМТ

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Гайхалтай уран хосгүй бүтээл байнаа.амжилт.дахиад ийм сайхан бүтээл төрөх байх гэж найдаж байна.

Zochin
Zochin

Iim saihan Mongol bvteelee hadgalahiin btla mungu idehiin tuld duudlaga hudaldaand oroltsuulna geh shig????

Зочин
Зочин

Хаана байна. Үзэх юмсан.

Ө2уж
Ө2уж

Үнэхээр гайхамшиг. Монгол хүн худалдаж аваад нутагтаа үлдээх хэрэгтэй.

Зочид
Зочид

Яанаа энэ хүмүүсийн шуналыг ээ энэ хосгүй оюуны бүтээлээ 4 хөн сая.доллараар зарна гэнэ үү

Зочин
Зочин

Гайхалтай бүтээл бна

Холбоотой мэдээ

Back to top button