Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-ын цэргүүд есөн сарын турш байлдсаны эцэст Часов Яр хотыг хяналтдаа авлаа

Украины зүүн фронт дахь стратегийн ач холбогдол бүхий Часов Яр хотыг ОХУ-ын цэргүүд ес гаруй сарын турш байлдсаны эцэст хяналтдаа авсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталжээ. Одоогийн байдлаар Украин, ОХУ-ын зэвсэгт хүчин тус хотын тухай албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. ОХУ-ын арми өнгөрсөн жилийн дөрөвдүгээр сараас хойш Часов Ярыг хяналтдаа авахаар байлдсан юм.

Донецк мужид оршдог Часов Яр нь стратегийн ач холбогдол бүхий толгодын орой дээр байрладаг. Украины арми сайн байрлалтай байсан ч хүн хүчний хомсдол, баруунаас олгодог цэргийн тусламж багассан учир бэхлэлтээ хамгаалахад бэрхшээл тулгарсан байна. 2024 оны сүүл гэхэд ОХУ-ын хүчин Часов Ярын төлөөх байлдаанд давуу талтай болжээ.

Украин зэвсэгт хүчний нэгэн эх сурвалж “Moscow Times” агентлагт мэдээлэл өгөхдөө “Тийм ээ, тийм зүйл болсон” хэмээн Часов Яр хотыг оросууд хяналтдаа авсан гэдгийг баталжээ. Өөр нэгэн эх сурвалж  “Хот доторх болон хотоос гаднах бүх хангамжийн замыг хүчтэй бөмбөгдөж байна” гэсэн байна.

Эх сурвалж: The Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Бат инженер
Бат инженер
1 сар 30, 2025 16:49

Долой РОССИИ. Смерть окуппантом

Хорлоо
Хорлоо
1 сар 30, 2025 17:21

Ухна минь эхлээд оросоор зөв бичиж сур.

Зочин
Зочин
1 сар 30, 2025 20:49

Гадны мөнгөтэй улсуудын шинэ зэвсгийн туршилтын т�##�бай болоод бараг ах дүү шиг байсан улсууд бие биенийхээ өөөдөөс зэвсэг барин байлдаж байх ч гэж дээ! Олон сая долларын тусламжийн ихэнх нь үндсэндээ баахан зэвсэг. Тэр тусламж дуусв�##� дайн дуусах байх даа!

Холбоотой мэдээ

Back to top button