Нийгэм мэдээ

UBcard аппликейшн болон картыг ашиглан автобусанд төлбөр төлнө

2025 оны хоёрдугаар сарын 1-нээс төлбөрийн шинэ боломжууд нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь UBCard гар утасны аппликэйшн, UBCard шинэ төлбөрийн картыг иргэд сонгон ашиглах боломж бүрдэж байна.

Гар утасны UBCard аппликейшн ашиглахдаа QR кодыг уншуулж төлбөр төлөх боломжтой юм.

Цаашид Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихтэй 100 цэгт Киоск байршуулах бөгөөд уг төхөөрөмжөөс шинээр хэрэглээнд нэвтэрч буй шинэ төлбөрийн картыг худалдан авах, цэнэглэх боломжтой болох юм.

Түүнчлэн бэлэн мөнгө болон бүх банкны NFC дэмждэг картаар үйлчлүүлэх боломж хэвээр бөгөөд та энэ боломжоо ашигласан тохиолдолд зорчих бүрд 1000 төгрөг төлнө.

Шинэ киоск төхөөрөмжөөс иргэд дараах үйлчилгээг авах боломжтой

  • UBcard картыг 3600 төгрөгөөр худалдан авах,
  • Картаа цэнэглэхдээ Qpay, Social pay, банкны пос машиныг ашиглах боломжтой
  • UBcard карт авахгүйгээр нэг удаагийн QR-кодтой тасалбар худалдан авч, төлбөрийг Qpay, Social pay, банкны пос машинаар төлөх боломжтой

Өнөөдрийн байдлаар 100 автобусны зогсоолд нийтийн тээврийн үйлчилгээний мэдээллийн Led самбарыг байршуулсан. Энэ самбараас иргэд, зорчигчид тухайн зогсоолоор дайран өнгөрдөг чиглэлүүдийг харахаас гадна хэдэн буудлын дараа ямар автобус ирж байгааг харах боломжтой.

Иргэд UBCard аппликейшн ашигласнаар:

  • QR кодоор төлбөр төлөх;
  • Зорчилт, цэнэглэлтийн түүхээ харах;
  • Ашиглаагүй үлдэгдлээ шилжүүлэх;
  • UBcard картаа заавал үйлчилгээний цэгт очилгүйгээр дурын газраас өөрөө цэнэглэх
  • Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэл, зогсоол, цагийн хуваарийн талаар мэдээлэл авах
  • Тухайн автобусны зорчигчийн дүүргэлтийг харах
  • Нийтийн тээвэртэй холбоотой санал, хүсэлт, гомдол илгээх
  • Нийтийн тээврийн талаар шинэ мэдээлэл хүлээн авах боломжтой болох юм.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button