НИЙГЭМНийгэм мэдээ

Автобусны жолоочид бэлэн мөнгө өгдгийг болиулснаар орлого 69 хувиар өсжээ

Нийтийн тээврийн орлогыг хянах хүрээнд энэ жилээс 1100 гаруй нийтийн тээвэрт толгой тоологч төхөөрөмж суурилуулсан байна. Тодруулбал, нийтийн тээврийн бодлогын газраас иргэд олон нийтэд үйлчилж буй нийтийн тээврийн орох, гарах хаалганы дээд хэсэгт тус төхөөрөмжийг суурилуулсан аж.

Толгой төхөөрөмж суурилуулснаар нийтийн тээврийн орлого өмнөх жилүүдээс 69 хувиар өсжээ. Түүнчлэн өнгөрсөн онд нийтийн тээврийн орлого 30 тэрбум төгрөг байсан бол энэ оны 11-р сарын байдлаар 51 тэрбум төгрөг болж нэмэгджээ.

Мөн зорчигч жолоочид бэлэн мөнгө өгдөг байсныг болиулж, зориулалтын хайрцагт хийдэг болсон байна. Ингэснээр нийтийн тээврийн салбарын орлого нэмэгджээ. Өнгөрсөн онд нийтийн тээврээр 134 сая зорчигч зорчсон бол энэ оны өнгөрсөн сарын байдлаар 156 сая зорчигч үйлчлүүлжээ.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

Орон нутгаас очиж байгаа хүмүүс бэлэн мөнгөөр явах шаардлага гардаг шүү

Зочин
Зочин
Reply to  ЗОЧИН

Одоо бэлэн мөнгөны хайрцагтай болсон тэр нь дээр л дээ

Зочин
Зочин

ХА,ХА, ХА, одоо автобус жолоочийн ажил, ашиггүй болсон байна, карманы хулгай мөнгө байхгүй болсон. Тээврийн зорчигч одоо билэн мөнгө зориулалтын хайрцаг хийгээд болсон.

Зочин
Зочин

Тал мөнгө хийдэг эсвэл хүчингүй дэвсгэрт хийх тохиолдол их байх юм. Тэрнийг нь шалгадаг юм уу. Eр нь бэлэн мөнгө хийдгийг бүрмөсөн хоригловол яасан юм бэ.

Холбоотой мэдээ

Back to top button