Нийгэм мэдээ

ХӨСҮТ: Менингококктой холбоотойгоор карентин зарлахгүй

Өнөөдөр ЭМЯ болон ХӨСҮТ-өөс менингококкийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өглөө.

-Менингококк халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн хоёр хүүхдийн биеийн байдал хэвийн байна-

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн бодлогын газрын дарга Л.Баттөр: "Он гарснаас хойш нийт гурван сэжигтэй тохиолдол гарч, нэг тохиолдол батлагдаж харамсалтайгаар богино хугацаанд амиа алдсан. Харин нөгөө хоёр тохиолдлын хувьд одоогоор шинжилгээний хариу эцэслэж гараагүй байна. Батлагдсан шинжилгээний хариу энэ сарын 6-ны өдөр гарна.

Хоёр тохиолдлыг тодруулбал, Баянгол дүүргийн сэжигтэй тохиолдлын хувьд 12 сарын 18-наас хойш хичээлдээ яваагүй хүүхэд буй. Харин Баянзүрх дүүргийн 311 цэцэрлэгт илэрсэн тохиолдлын хувьд есөн хүүхдээс сэжигтэй шинж тэмдэг илэрсэн, одоогоор шинжилгээгээр батлагдсан зүйл байхгүй, гэртээ тусгаарлагдсан, биеийн байдал байдалтай буй.

Сошиал сүлжээнд өчигдөр тархсан "есөн настай хүүхэд менингококкийн халдвараар амиа алдсан" гэсэн мэдээлэл худал болохыг мэдэгдэж байна.

-Хүүхэд гэнэт өндөр халуурах, огиулж бөөлжих, толгой хүчтэй өвдсөн үед эмчид яаралтай ханд-

ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбаяр: Менингококкт халдвар нь нууц үеийн хугацаа нь 5-7 хоногийн дараа эмнэлзүйн шинж тэмдэг илэрдэг. Энэ халдвар нь үндсэн хүнд хоёр хэлбэрээр явагддаг. Хүндээр өвдөж буй хүмүүст цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлэх шаардлагатай.

Хүнд үед менингит хэлбэр байх тал бий. Энэ нь хүүхэд гэнэт өндөр халуурах, огиулж бөөлжих, толгой хүчтэй өвдсөн үед эмчид яаралтай хандах. Үжил хэлбэрт цаг алдалгүй эмнэлгийн тусламж үзүүлж байж хүүхдийн амь насыг авардаг. Гэнэт өндөр халуурч, хүүхэд биеэр тууралт гарч болно. Халуурснаас хойш 6-12 цагийн хооронд хөл, мөчид захын хэсэгт тууралт гардаг. Халуурахаар халуун нь буурахад гэртээ хараад байх нь буруу. Гэнэт цочмог өндөр халуурсан үед эмчид хандах ёстой. Ханиад томуугаар халуурсан үед мэнчийж халуурдаг. Хүнд үед цонхийж цайж халуурна. Цагаан халууралт болно.

-Карентин зарлахгүй-

Менингококкийн халдварын улмаас ХӨСҮТ-өөс карентин зарлахгүй. Налайх дүүргийн цэцэрлэг сургуулийн хүүхдүүдийн хувьд эрсдэл өндөртэй байсан. Тус өвчлөлөөр амиа алдсан хүүхэд эмнэлэгт очиж, эмчилгээнд орох хүртэл хугацаа алдсан учир ойрын хавьтал болох сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг цахимд шилжүүлсэн. Мөн Налайх дүүргийн удирдлагаас цахимаар хичээллүүлэх санал хүргүүлж ажилласан билээ.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Hooe hvnii hvvhdiig hairlah setgel alguu darga nertei hvmvvs mini ymar negen baidalaar za harii horihgvi gejiigaad hed heden hvn vheed ail ger onchirvvlej baij arga hemjee abdagaa bolidoo darga nar mini yagaad zoohon mongol hvnee hairlaj neg hvneech gesen amid yabuulah setgelgvi baidag ymbe horboo gej ( bi lab hvvhdee 7 honog harjiij yabuulnaa choloo abchii )

Холбоотой мэдээ

Back to top button