Монголбанк: Шаардлага хангасан, амины орон сууцанд ипотекийн зээл олгоно

Монголбанкнаас 2024 оны нийгэм эдийн засгийн тойм мэдээлэл, мөн статистик мэдээллийн хураангуйг хэвлэлийнхэнд танилцууллаа.
Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн,
Өнгөрсөн онд манай улсын үйлчилгээний тэнцэл алдагдалтай гарсан. Тухайлбал, аялал жуулчлалын үйлчилгээний алдагдал 1 тэрбум ам.доллар байна. Энэ нь монголчуудын гадаад улсуудад аялсан нийт дүн. Мөн нүүрсээ БНХАУ-ын тээврийн компаниудаар зөөлгөдөг тул 700 сая ам.доллар төлөөд байна. 2024 онд улсын инфляц 9.1 хувьтай гарчээ. Энэ нь Монголбанкны зорьсон түвшин болох 8 хувиас илүү байгаа юм. Иймд Төвбанк мөнгөний хатуу бодлогоо үргэлжлүүлнэ” гэв.
Мөн Цахилгааны үнийг өнгөрсөн 11-р сарын 1-нээс нэмсэн. Мөн махны үнэ нэмэгдсэн нь инфляц 9 хувь болоход голлон нөлөөлжээ.
Ипотекийн зээлийн тухайд эргэн төлөлтөөр дараагийн зээлийг санхүүжүүлэх бодлого энэ онд үргэлжилнэ. Энэ эх үүсвэрээс 500 орчим тэрбум төгрөг цуглардаг. Мөн Үндэсний баялгийн сангийн хуулийн дагуу Хуримтлалын сангийн эх үүсвэрийг ипотект зарцуулдаг. Эдгээр эх үүсвэр нийлээд 1.2 их наяд төгрөг болдог.
Шаардлага хангасан, амины орон сууцанд ипотекийн зээл олгоно. Амины орон сууц бүрд олгохгүй. Ер нь хотын А бүсэд байр авах бол 6 биш, илүү өндөр хүүтэй зээл олгох хувилбарыг судалж байна. Банкууд өөрийн эх үүсвэрээр ипотекийн зээлийг жилийн 12 хувийн хүүтэй олгож байна.
Өнгөрсөн сард Найман шаргад ам.долларыг бэлнээр авах эрэлт үүссэн. Үүний улмаас бэлэн, бэлэн бус ханшийн зөрүү ихээхэн өслөө. Гадаад валютын нөөц өндөр байгаа тул ханш өсөх эдийн засгийн суурь нөхцөл байхгүй. Гэхдээ бидний хэрэглээ өссөөр, импортын өсөлт буурахгүй байвал ханшид ирэх дарамт нэмэгдэнэ” хэмээн мэдээллээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Яг төлж харагдаач