НИЙГЭМНийгэм мэдээ

З.Энхболд шүүх танхимыг даргалж захиран тушаасан хандлага гаргаж, шүүмжлүүлэв

УИХ-ын гишүүн асан Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох эрүүгийн хэргийг өнөөдөр /2025.02.03/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх хэлэлцэж байна.

Шүүх хурлын үеэр З.Энхболд мэдүүлэг өгөв.

Тэрбээр шүүхийн танхимд видео үзүүлж, УИХ-д хэлэлцүүлэлгүйгээр Тавантолгойг авах гэж байсан Шинхуа, MSC хоёрын асуудал. Тухайн үеийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар Тавантолгойг Хятадын Шинхуа, Монголын MSC-т 100 жилээр өгөхөөр оролдож байсан зэрэг Тавантолгойн асуудлыг өөрийн хэрэгтэй холбон ярьж эхлэв.

Тиймээс улсын яллагч: З.Энхболдыг хэрэгт хамааралтай мэдүүлэг өгч, хэрэгт холбогдох бусад агуулгыг ярих. Хэрэгт хамааралгүй зүйл ярихгүй байхыг шүүгчид хэллээ.

Харин З.Энхболдын өмгөөлөгч: Өөрийн хэрэгт хамааралтай гэж бодож байгаа бол ярих ёстой гэж өмгөөллөө.

Иймд шүүгч шүүх хурлын үйл явцыг дүгнэж: Хэрэгт хамааралгүй зүйл ярихгүй байхыг сануулаад З.Энхболдод хандаж "Таныг Б.Энх-Амгалан сайдыг хоёр тушаал гаргахад нь нөлөөлсөн гэдэг үйлдэлд яллаж байгаа. Сая Засгийн газар дангаараа шийдвэрлэсэн Тавантолгойн асуудалд яллаагүй. Тиймээс хэрэгт хамааралгүй зүйл ярихгүй бай" гэв.

З.Энхболдыг өмгөөлөгч дахин: Хэрэгт хамааралтай гэж үзсэн учир ярьж байгаа. З.Энхболд өөрт нь хилс ял тулгаж, хэлмэгдүүлж байгаа гэж харж байгаа. Тиймээс өмгөөлөгчийн зүгээс мөн цагаатгах байр суурьтай байна. Эхлээд нүүрсчин З.Энхболд гэж цоллосон. Тиймээс үүнийг яаж үүссэн. Бий болсныг ярих хэрэгтэй. Энд хэрэгт хамааралгүй зүйл яриагүй.

Улсын яллагч: Шүүгчид хандаж "Энд шүүгдэгчийн ярих эрхийг хязгаарлаагүй. Шүүх хуралд танилцуулж байгаа материал, нотлох баримт хэргийн хүрээнд явах ёстой. Гэтэл хаа хамаагүй бичлэг гаргаж ирээд “за явуул, томруул, зогсоо” гэж шүүх бүрэлдэхүүний даргалагчийн эрх мэдлийг эдлээд нарийн бичгийг удирдаад ямар учиртайг нь хэлэхгүй, ямар агуулгатайг нь тайлбарлахгүй баахан юм үзүүлээд дуусахаар нь “энэ ийм юм” гэдэг тайлбартай. Энэ хүн өөрөө хэлж, ярих хэрэгтэй. Та өөрөө ярьж танилцуулах ёстой" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 3, 2025 21:10

Эгүүр гээд эрдэнэтийн 49% ийн төлбөртэй сайт ингэж худлаа сенсацлах хэрэг байхгүй шүүү. Ул�####�а хийх юм аа хийсэн хүнийг хилсээр яллах гэж байхад төлбөртэй сэтгүүлзүй царайлсан энэ сайтын бүх мэдээг нь хар. Дандаа төлбөртэй. Дээр нь сцргаар худлаа улстөрийн прогноз чаана. Хахав даа

Зочин
Зочин
2 сар 6, 2025 10:12
Reply to  Зочин

Эрдэнэтийн 49%ийг төр засаг Эрдэнэ билгээ та нарт монголд 49 ийг авч ирсэнд баярл�##�аа .Бид та нарын мөнгийг төлөөд төрд авъя гэж хэлсэн бол зөв байх байсан .Зүгээр бид авнаа гээд зүтгээд байгаа нь ёс зүй , хувийн өмчид засаг дураар х�##�даж байгаагийн нэг хэлбэр гэж ойлгогдоод байгаа шүү.

Зочин
Зочин
2 сар 3, 2025 21:34

Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!

хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах
хурдлахилийн дараа бүр цахилгаан авахгүй эсвэл цах
2 сар 4, 2025 03:48

Шүүгч шинэ сэтгэхүйгээр сонсох ёстой . .коммунист орон биш . Шүүх гэдэг бол бурхан ч биш .. зөвхөн үнэн үү ,худ�##� үү гэдэгийг хянах ёстой . . Тиймээс холбогдогчийг юү ярихыг бүгдийг анхаарч үзэх ёстой . Шүүх МАН ын туша�##�аар ажиллаж болохгүй . Нэг цагт хэлмэгдүүлэлт илэрдэг.

Холбоотой мэдээ

Back to top button