Ц.Сандуй тэргүүтэй Улаанбаатар хотын төлөөлөгчдийг сард 9-17 сая, жилд тэрбум гаруй төгрөгөөр эрхлүүлдэг

Улаанбаатар хотын төлөөлөгч гэх статусаар амьдрах аргаа олчихсон хэдэн хүн байна. 2015 онд ОХУ-ын Москва, БНСУ-ын Сөүл, Тайванын Тайпэйд төлөөлөгч суужээ. Москва болон Сөүл хот дахь төлөөлөгчөө сар бүр 12, Тайпэй дахь төлөөлөгчөө улиралд 162,5 сая төгрөгөөр санхүүжүүлж байж.
Өдгөө Улаанбаатар хотын төлөөлөгч гэх албыг хашиж, гадаад улсад амьдарч байгаа таван хүн бий. Тэднийг өмнөх Хотын дарга Д.Сумъяабазар томилж байсан ч, Х.Нямбаатарын үед ч нийслэлийн төсвөөс цалинжиж байна.
Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газрын шилэн дансны “Цалингийн зардлаас бусад таван сая төгрөгөөс дээш үнийн дүн бүхий зарлагын мөнгөн гүйлгээ”-нд байршуулсан нээлттэй мэдээллээс шүүж үзэв. Чингэхэд 2024 оны V болон VI сард хоёр л удаа таван хүний дансанд 9-17 сая төгрөг шилжүүлжээ. Харин 2023 оны гуравдугаар сард буюу томилогдсон хугацаанаас эхлээд мөнгөн дүн шилжсэн тухай нээлттэй мэдээлэл алга.
Мөн Тайванийн Тайпэйд Улаанбаатар хотыг хэн төлөөлж сууж буй нь тодорхойгүй ч, 2023 оны Х сард дөрөвдүгээр улирлын санхүүжилт хэмээн 383,811,400 төгрөг шилжүүлсэн байна.
Япон дахь Улаанбаатар хотын төлөөлөгч Ц.Сандуй,
“60 тэрбумын хэрэг"-ийг нь бүхэлд нь сэргээн, дахин шалгаж эхэлсэн 2023 оны гуравдугаар сард тухайн үеийн Хотын дарга Д.Сумъяабазар Ц.Сандуйг Япон руу явуулчихсан билээ. Түүний дараа дөрвөн хүн төлөөлөгчөөр явсан.
- 2024 оны V сард 17,238,214 төгрөг
- 2024 оны VI сард 17,235,882 төгрөг
Москва дахь Улаанбаатар хотын төлөөлөгч М.Мөнхцэцэг,
Түүнийг Мөнхчулууны Зоригтын төрсөн эгч гэдэг мэдээлэл бий. Тэрбээр, Москва хот дахь Улаанбаатар хотын төлөөлөгчөөр 2015 оноос эхэлж сууж байна. 2015 онд сар бүр 8-12 сая орчим төгрөгөөр цалинждаг байжээ. Ийнхүү арав дахь жилдээ нийслэлийн төсвөөс цалинжиж буй гэсэн үг.
- 2024 оны V сард 15,547,524 төгрөг
- 2024 оны VI сард 15,545,412 төгрөг
Польш улсын нийслэл Варшав дахь Улаанбаатар хотын төлөөлөгч Э.Цэлмүүн,
- 2024 оны V сард 17,238,214 төгрөг
- 2024 оны VI сард 17,235,882 төгрөг
БНСУ-ын Сөүл дахь Улаанбаатар хотын төлөөлөгч Б.Хажидмаа,
Б.Хажидмаагаас өмнө 2015 онд Сөүл хот дахь төлөөлөгчөөр Баттөмөрийн Дулмаа суудаг байжээ. Түүнийг 8-12 сая төгрөгөөр сар бүр цалинжуулдаг байж. Улмаар 2017 онд МАН-ын Удирдах Зөвлөлийн Ажлын албаны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга асан Б.Хажидмааг БНСУ-ын нийслэл Сөүл дэх Улаанбаатар хотын төлөөлөгчөөр томилсон байдаг. “Өдрийн сонин”-д сэтгүүлчээр ажиллаж байснаас гадна МАН-ын төв хэвлэл болох “Монголын Үнэн” сонины орлогч эрхлэгчээр ажиллаж байсан намтартай аж.
- 2024 оны V сард 13,180,558 төгрөг
- 2024 оны VI сард 13,178,754 төгрөг
Д.Баянмөнх,
Хотын даргын орлогч асан Д.Баянмөнх аль нэг улсад "Улаанбаатар хотын төлөөлөгч" гэх албан тушаалыг хашиж, татвар төлөгчдийн мөнгөнөөс цалин авч байна.
- 2024 оны V сард 9,186,000 төгрөг
- 2024 оны VI сард 9,186,000 төгрөг
Гадаад улсад уг нь ЭСЯ үйл ажиллагаа явуулдаг ч, Улаанбаатар хот тусдаа төлөөлөгч тавьж, төсвийн мөнгөнөөс цалинжуулан гадаад харилцаагаа явуулдагт нь олон нийт эргэлздэг.
Жишээ нь, Ц.Сандуй нийслэлийн төлөөлөгчийн статусаар сард 17 сая, жилд 204 сая төгрөгийн амьдрах зардал аваад сууж байна. М.Мөнхцэцэг 180 сая, Э.Цэлмүүн 200 сая, Б.Хажидмаа 150 сая, Д.Баянмөнх 110 сая гэж бодвол эдгээр таван хүнд жилд бараг тэрбум гаруй төгрөг зарцуулдаг болж таарах уу гэдэг асуулт гарч ирж буй юм.
Гэвч эдгээр хүмүүс үйл ажиллагаа явуулдаг төлөөлөгчийн байртай эсэх нь асар эргэлзээтэй. Нэмээд хэвлэлийн төлөөлөгчгүй, машингүй. Хамгийн хачирхалтай нь наашаа НИТХ-д ч, НЗДТГ-т ч ажлаа тайлагнадаггүй аж. Ямар сайндаа л Хотын дарга Х.Нямбаатар одоо ч тэдэнтэй уулзаагүй гэгдэх вэ.
Ийм амар хялбар суудалд горилогсдын цуваа үүсжээ. Хамтарсан Засгийн газрын үр нөлөөгөөр албан тушаалд сууж чадаагүй заргалдагчид Улаанбаатарын төлөөлөгчөөр гадагшаа явах уртаас урт жагсаалт бий болж. Засгийн газрын түвшинд хүртэл заргалдаж буй гэгдэж байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эрлийз Мие-ийн суганы үс 60 тэрбумын Сандуй псда шоронгийн банди болоод, хошного царайлаад байж байх ёстой псда Японд байгаа гэнэүү? шоронгийн жорлонгийн шалны алчуур байх ёстой псда Японд сарын 17 саяын цалинтай тансаглаад байж байх нь, энэ ардын намынхан ард түмнийг ёстой үнэхээр дээд зэргээр доромжилж байгаа хэрэг шүү!
Эмчилгээ тэжээлийн цэг юм бна л даа . Сандуйг Монголын төрөөс бүрмөсөн зайлуулаачээ
ЭСЯ-тай газар ийт хүмүүс суулгах нь үнэхээр зохимжгүй. Ямар их илүүдсэн, хааш нь хийж, яаж үрэх бэ гэдгээ олж ядсан зарлага вэ?
Erh medel gej shn ym bdg ym uu ? tsagtaa beijin dehi tuluulugch D .gegch nuhur 6 jil ajilsan gevch neg tugurnii ch tsalingui gagtshuu orshin suuh l erh avch bsn gedeg ym , tuunees hoish Oyundariaas ehleed tom tsalintai tuluuluchidiin tsuvaa hunturuud udiig hurchee , erh medel mungu gej ym alich namiin erh dahtanguudiig jijigruuldeg jishee ene mun uu !
үнэхээр өлөн арчаагүй хүмүүс юм даа яьж байгаа явуулж байгаа яг таарсан ...одоо наадах балиар явдалаа зогсооож наад хүмүүсээ эргүүлэн татах хэрэгтэй......МАН наадах бохир ажлаа зогсоо!!!!!!!!!!!!!!!!!!!!
Наадахаа одоо болио. Татвар төлөгчдийн мөнгийг ингэж урсгаж байхаар энд нийслэлд ачааллтай ажилладаг хэддээ нэмээд өгсөн нь дээр
шууд цомхотгоод л халахад л болоо шдээ. ИТХ-н шийдвэрээр гаргасан байхад 1000 шүүхэд заргалдаад нэмэргүй шдээ. хэрэггүй хүмүүсийг яагаад татвар төлөгчдийн мөнгөөр зугаацуулна вэ.
Шаардлагагүй. Хотын төлөөлөгч гэж эдийн засгийн орлого оруулдаггүй бол ямар ч шаардлагагүй албан тушаал. Үгүй болгох хэрэгтэй.
Taiwanii tuluulugchiin gazar bol baih heregtei bh busad ni harin yu hiidgiin bol doo medeh yum algaa
яг буцааж харагдаач, удахгүй элчинтэй зэрэгцээд, төлөөлөгчийн газар нээгээд, олон хүн суулгах санаа байгаа биз, зүгээр л тэжээлийн цэг
АТГ, Прокурор энэ шуналтнуудыг шалгаж хөрөнгий нь хураагаа ч! ХОМ-ыг нь шалгаа ч! Арай дэндүү юм аа
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Малыг малчдад гэж уриагаар өмч хувьчлал хийгээд байсан 2 нам бүх гишүүддээ малаа хувьчилсан юм байна гэж ойлгогдсон.Намын гишүүн ямар нэг алба хашихад л баахан адуу үхэр хонь малтай бодоод явчихдаг. Албан тушаалуудыг бас хувьчилж аваад эсвэл зохиомлоор үүсгээд хүмүүсээ тавьчихдаг. Ард түмэн яах ч үгүй гээд даварчихсан юм байна
байх ёстой болоод л бгаа блгүй дээ
Эд нар цөм МАН-ын хүмүүс учраас чи ингэж бичжээ ! Хэрэв хэн нэг нь л АН-ын хүн байсан бол чи яг тэрийг нь одоохон буцааж тат гээ л орилох байсан доо !