ЭБУЦС-ыг "гацаагч" гэж цоллуулж, халагдсан Б.Дүгэржав “Тавантолгой төмөр зам”-ыг удирдана

“Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Н.Будбаярыг чөлөөлж, Б.Дүгэржавыг томилжээ.
Нүүрсний хэргээр шалгагдахаасаа өмнө хил гараад явчихсан Н.Удаанжаргалын дараа “Тавантолгой төмөр зам” ХХК-д 2022 оны сүүлчээр Засгийн газраас Бүрэн эрхт төлөөлөгч томилсон. Улмаар 2023 оны долдугаар сард Н.Будбаярыг гүйцэтгэх захирлаар томилсон байдаг.
Б.Дүгэржавын хувьд гурван жилийн өмнө Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад сүр дуулиантайгаар халагдаж байлаа. Тодруулбал, Засгийн газрын 2022.08.17-ны өдрийн хуралдаанаар Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан, гацаасан гэж үзэж, огцруулах шийдвэрийг гаргасан билээ.
Улмаар халагдсаныхаа дараа хуулийн байгууллагад шалгуулсаар байсан. Түүнийг “Саруул цамхаг” ХХК-д давуу байдал олгосон хэрэгт холбогдуулан шалгаж, яллах дүгнэлт үйлдүүлэхээр 2021 оны зургадугаар сард НПГ-т шилжүүлсэн байдаг. Эл хэрэг өдгөө хэрхсэн нь тодорхойгүй байна.
Тэрбээр,
- 1997-2008 онд Ховд аймгийн Мянгад сумын ЕБС-ийн эрхлэгч, захирал
- 2008-2012 онд Ховд аймгийн Боловсрол, соёлын газрын дарга
- 2012 онд Ховд хотын захирагч бөгөөд Жаргалант сумын Засаг дарга
- 2013-2017 онд барилга угсралтын “ББМЗЗТ” ХК-ийн захирал
- 2018-2022 онд Ховд аймгийн Засаг дарга
- 2012-2016, 2016-2020, 2020-2024 онуудад аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдон ажиллаж байсан.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Niitiin teeveriin dashdorjiin ganbaatar hogiin hulgaich duu enhjargal ynhan solongosuud nuuren deer tamhiaa darj untaraadag hun aminii heregten!
Энэ бол Баттулгын хүн !
Өнөөдөр Монголд хоёр төр засаг зэрэгцэн оршиж бна. Нэг нь МАН-ын,нөгөө нь Женко тэргүүтэй да лдын төр засаг ! Баттулга даргатай төрийн ноход Хөх Монголын хөх туг гэж нтр яриад хөдөөгүүр үймүүлж явна.
Баттулгын хүмүүсийг Оюукийн заавраар засагт болон төрийн өмчит ХК-иудад чихэж өгч бна !
МАН одоо Оюукаар дамжаад Женкогийн гарын угаа
дас болж гүйцэж байгааг хэн хүнгүй, хөдөө гадаагүй л ярьж бнаа !
Үүнд ямар ч судлагаа хэрэггүй, илт үнэн болжээ !!!