Top StoriesУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Тойм: 800 хүний амь хохирч, 1.7 их наядыг угаасан утааг Т.Мөнхсайхан, Б.Чойжилсүрэн нар мурьж, эрдэмтэд худал хэлэв

70 мянган иргэний гарын цугларснаар 2025.02.03-04-нд утааны ерөнхий хяналтын сонсгол боллоо. Утаажилтийн оргил үе өнгөрсөн, иргэдийн анхаарал буурсан цагт зохион байгууллаа. Хоёр өдөр болсон сонсголыг тоймлон хүргэе.

-163, 779, 794: Шахмал түлш 800 гаруй хүний аминд хүрснийг ЭМЯ нууцлав-

Хамгийн том хохирол нь хүний амь нас байв. Гурван тоо яригдсан. Угаарын хордлогоор амиа алдагсдын тоо 163, 794, 779 гэсэн гурван янзаар яригдав.

Доктор, дэд профессор Б.Сувд илтгэл мэдээлэлдээ “2019-2025 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн байдлаар угаарын хийн цочмог хордлогод 11,968 хүн өртөж, 163 хүн нас барсан” гэж танилцуулсан юм.

Гэвч өөрийгөө эмч хэмээн танилцуулсан Г.Ууганцэцэг шүгэл үлээж нас барагсдын тоог 163 биш 794-т хүрсэн гэдгийг хэлсэн юм. Тэрбээр, "2017-2025 оны нэгдүгээр сар хүртэл угаарын хийн хордлогоор 794 хүн нас барсан. Энэ бол Шүүх шинжилгээний дүн мэдээ. Өөрийн нүдээр харсан" хэмээсэн.

Маргааш нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн арга буюу "2017-2025 оны хооронд Монгол Улсад угаарын хийгээр нас барсан гэж бүртгэгдсэн нийт иргэдийн тоо 779. 163 бол эмнэлгийн тусламж авах явцдаа эндсэн хүмүүсийн тоо" гэж тайлбарласан.

Ингэж нас барагсдын тоо гурван өөрөөр зарлагдав. ЭМЯ анхнаасаа энэ тоог хэт дарж хэлэх буюу нуух зорилго агуулсан гэж хардаж болох юм. Ямартай ч 700 гаруй хүн амьд явах эрхээ шахмал түлшээр хасуулж, амь хохирогч болсон гэдэг нь дэндүү эмгэнэлтэй.

Амь насны эндэгдлийн дараа өвчлөлийн асуудал анхаарал татна. Эмч, судлаачдын мэдээлэлд, угаарын хий нь хүний эрүүл мэнд, амь насанд бодитойгоор заналхийлж буй тухай батагаажив. Тухайлбал, ургийн зулбалт, нярайн эндэгдэл, уушги элэгний өвчлөл, уушгиний хатгалгаа, багтраа, тархины судасны өвчин, зүрхний ишемит өвчний шалтгаан болж байгаа аж. Харамсалтай нь, өвчлөлийн хохирлыг одоогоор тооцоолох ямар ч боломжгүй байна.

-Утаанд 1.7 их наяд зарцуулагдсанаас М.Ганбаатар, Ц.Даваацэрэн нарт 17 тэрбумын 49 зөрчил харьяалагдав-

Нэн түрүүнд “Тавантолгой түлш" ХХК-ийг ээлжлэн удирдсан хоёр дарга болох

  • "М.Ганбаатарын үед 6.8 тэрбум төгрөгийн 42 алдаа зөрчил,
  • Ц.Даваацэрэнгийн үед 10 тэрбум төгрөгийн долоон алдаа зөрчил илэрчээ.

Харин агаарын бохирдолд зарцуулсан төсвийн нэгтгэсэн тоон мэдээлэл байгаагүй гэдэг ноцтой асуудал хөндөгдөв. Ямартай ч шинжээчдийн гаргасан тоогоор Монгол Улс 2008-2023 онд нийт 1.7 их наяд төгрөг зарцуулжээ. Үүнд,

  • Цэвэр агаар сан болон 2008-2016 онд 365.3 тэрбум төгрөгийг,
  • ЗГ-аас агаарын бохирдлыг бууруулахаар 2017-2020 онд 465.1 тэрбум төгрөгийг зарцуулжээ.

Нийт 295.9 тэрбум төгрөгийн 147 алдаа зөрчил илэрчээ.

  • Улсын төсөвт эргэн төлүүлэх 1.9 тэрбум төгрөгийн 18 төлбөрийн акт,
  • хуулийн байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн 101.5 тэрбумын зургаан асуудал,
  • зөрчил арилгуулах 143.6 тэрбум төгрөгийн 55 албан шаардлага,
  • ажлын үр ашгийг сайжруулах 48.9 тэрбум төгрөгийн 68 зөвлөмж гарчээ.

Ноцтой нь, Цэвэр агаар сангийн санхүүгийн тайлан олдоогүй. Мөн Байгаль орчны уур амьсгалын өөрчлөлтийн яамны ерөнхий санхүүжилт өгөөгүй.

Иймд утаагаар мөнгө угаасан байж болзошгүй 1.7 их наяд гэдэг хохирлын хэмжээ өсөх боломжтой аж.

-“Энержи Ресурс” үнэгүй мидлингээр татвар мурьсан гэгдэж, сайд нар сонсгол мурив-

Нэгт, Тавантолгой түлш ХХК-нд мидлинг нийлүүлсэн "Энержи Ресурс" компаниас төлөөлөл ирсэнгүй. Оролцогч иргэн хоёр өдөр тус компанийн удирдлагуудыг нэхэж агсамнав.

“Энержи ресурс" компанийн ТУЗ-ийн гишүүн Г.Батцэнгэл ирж “Тавантолгой түлш ХХК-нд 150 тэрбум төгрөгийн үнэ бүхий мидлинг ҮНЭГҮЙ нийлүүлсэн” гэж мэдэгдсэн. Гэвч үнэгүй нийлүүлдэг нь сайхан сэтгэл огтоос биш агаарын бохирдлын 20 гаруй тэрбумаас чөлөөлөгдөж арга заль гэх хардлага хөндөгдлөө.

Хоёрт, шахмал түлшний барьцалдуулагч, шуудай нийлүүлэгчдийн мэдээллийг тасхийтэл дэлгэж, гэрчээр дуудаж суулгаад яриулна гэсэн хүлээлт олон нийтэд байв. Гэвч тэгсэнгүй. Дотоодын үйлдвэрлэгчийг төлөөлж “Баялаг эрдэм цом” ХХК-ийнхан ирж, төр засагтаа тоогдохгүй байгаа тухай гоморхов.

Гуравт, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар сонсголоор огт шагайсангүй. Угтаа угаарын хордлогын улмаас хохирч буй эрүүл мэнд, амь насны тухай хөндөж яриад сууж байх ёстой байв. Утааны эсрэг цахилгаан халаагуур тавьсан ч, үнээ дийлэхгүй буцаад яндан угсарч буй асуудалд хариулт өгөхөөс айсан Б.Чойжилсүрэн ирсэнгүй.

БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа улаан нүүрээрээ ирж суусан боловч, "Шийдвэр гаргах түвшнийхэн буруугүй" хэмээн дахин дахин тодотгож, дарга нараа өмөөрч өмөлзөв.

-

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалангийн “Утааны сонсголоор эрдэмтдийн мэдээлэл зөрж байгаагийн цаана нэг л хүн команд өгч удирдаж байна”

УИХ-ын гишүүн С.Эрдэнэболдын “Шахмал түлшний асуудлаар хамаагүй яривал улстөрчдийг уурлуулж магадгүй гэдэг айдас байдаг юм байна”

гэсэн үгсийг анзаарвал, хэн нэгэн хөгжим захиалсан эсэх хардлага өлгөж болохоор. Нөгөө талаар хариуцлагын асуудал ч бас дутуу орхигдох нь.

Товчхондоо, санхүүгийн тайлан дутуу, шинжээчдийн мэдээлэл аядуу, эрдэмтийн мэдээлэл зөрүү, дарга нартаа элгэмсүү сонсгол боллоо. Утаа ер нь хоргүйвтэр, гэхдээ бага зэрэг хортойвтор ч болж таарлаа. Буруутай хүн гэж ч байхгүй, амь хохирсон 800 гаруй хүний л хохь болоод дуусах нь.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
44 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
иргэн
иргэн
2 сар 5, 2025 08:55

ЯМАР ҮХСЭНИЙ ЭРДЭМТЭД БАЙДАГ ЮМ.

Зочин
Зочин
2 сар 5, 2025 10:21

Чойжилсүрэн ф�####� �######�ахгүй юу чи... өмхий үхээр

Зочин
Зочин
2 сар 5, 2025 10:46

Хүрэлсүхийн хийж буй ажил. Таавчиктай огцордог хүн одоо 800 гаад хүний аминд хүрсэн юм чинь амиа хорлох хэрэгтэй.

Зочинзочин
Зочинзочин
2 сар 9, 2025 23:11
Reply to  Зочин

Одоо бол ёстой хуцваа хүүрэнсүх огцроно гэвэл . Гэхдээ нэг нүүдэл хийчих гээд бэдрээд шан�##�аад яваад бна

Зочин
Зочин
2 сар 5, 2025 11:13

Угаартаж нас барсан бол зуухыг нь солино биздээ. Зуух солих гэлээ гээд байгаа хүмүүс бас туйлшрахаа болимоор байгаа юм. Ойрын арга хэмжээнд зуухыг солиод холын арга хэмжээнд байшин саваа сайжруулах, газ , цахилгаан гээд бусад арга хэмжээгээ авмаар санагддаг

30 гэр бүл нь далимдуулж нэмээд бга бус уу
30 гэр бүл нь далимдуулж нэмээд бга бус уу
2 сар 8, 2025 19:56
Reply to  Зочин

Чи зуух солих ажлаас мөнгө завшиж бга хулгайч уу, өчнөөн л зуух солилоо, сүүлд нь түлшээ солилоо юу өөрчлөгдөв.Нүгэл нүдээрээ гарна шүү

Зочин
Зочин
2 сар 5, 2025 19:39
Reply to  Зочин

Угаар.зуух.ккк эргүү новшоо.хорт утаа.хортой түлш.800.гаруй хүний амь нас.данх нян хүкийн хоморголон устгасан геноцид ярьж бна

Зочин
Зочин
2 сар 5, 2025 12:31

Одоо утаанаас ш�##�тгаантай хорт хавдартай өвчтөн олшрох байхдаа

Зочин
Зочин
2 сар 5, 2025 12:54

ПИЗДА юм аа үнэндээ ????????????

Зочид0
Зочид0
2 сар 5, 2025 12:59

Хэдэн тэнэг му ыг удирдаж чадахгүй нь илт байхад яагаад тахиад байнаа новш юмаа

Зочид0
Зочид0
2 сар 5, 2025 13:02

809 хүний амь хохирчоод байхад сандлаасаа ховхордоггүй яачихсан хатуу сатгэлтэй амьтад вэ ёстой мангуу амьтад юм даа

Зочинhn
Зочинhn
2 сар 5, 2025 13:32

Эрүүл мэндийн сайд л хүн амынхаа эрүүл мэндийн төлөө утаа ямар хор хөнөөл болж байгаа т�##�аар гол үгийг хэлэх ёстойшдээ хэрэг �##�га

Зочин
Зочин
2 сар 5, 2025 13:38

Энэ новшийн өлөн хулгайчуудыг �######�уулах цаг болсон. Энэ мэт новшнуудаар бүрдсэн засаг нэртэй хулгайчдын бүлэглэл байхад энэ улс орон дампуураад дуусах бус уу

Зочин
Зочин
2 сар 5, 2025 13:56

ганбаатар утаагаар л боссон пацаандаа нийслэлд 2010 онд байхдаа л олон төсөл гацаасан нөхөрдөө

Цагдаагиин хүү
Цагдаагиин хүү
2 сар 5, 2025 13:57

Энэ 800 гаруй хүн нас барсан хэрэгээр үе үеиин засгиин газрыг шүүх хэрэгтэй..шоронд нь явуул..Амь насы нь нэхэцгээе..энэ дотор хүүхдүүд зөндөө хохирсон бгаа..Одоо бас морьноос унаж нас барсан.. морь унаач хүүхдүүдиин эрхиин асуудлыг хурцаар ярих цаг блсон. Хар хүйтэнд морь ура.лдуулах шиидвэр гаргаж бгаа ямарч мэдрэмжгүй.чадамжгүй засгиин газрыг огцруулъя..

Зочин халх
Зочин халх
2 сар 5, 2025 13:59

Оюунхорлолыг нөхөртэй нь Ялла., Ялла

Зочин
Зочин
2 сар 5, 2025 14:17

Энэ пи�####�нуудыг яана даа Үйлийн үр гэж байдаг бол хэзээ нэгэн цагт муу аргаар олсон мөнгө нь зовлон болох өдөр ирнээ

Хуягаа
Хуягаа
2 сар 5, 2025 14:25

Алдаа,Зөрчил гэж мөнгө хулгайлсныг нь хэлээд байгаа юмуу

Зочинзочин зочин
Зочинзочин зочин
2 сар 5, 2025 14:40

Т�##�байн дээрээ хог болж буй угаасан нүүрснийхээ хог хаягдлыг үнэгүй өгч .т�##�байгаасаа үнэ төлбөргүй .�######�уулаад . УРАМШУУЛАЛД НЬ ТАТВАРААС ЧӨЛӨӨГДӨХ ТОМ ҮНЭТЭЙ. СУПЕР УРАМШУУЛАЛ АВНА. нөгөө хог нь УТАА бүгд хордоно .СУПЕР технологи. Бүхнийг хэрэгжүүлэгч нь МАНАН МАФ. яг хэн нь мафийн гишүүд вэ гэдгээ ялгахаас �######�с хийгээд хувь хувиа аваад шлу тоглолт хийнэ

Зочин
Зочин
2 сар 5, 2025 18:01

Угаартаж үхсэн хүмүүсийг нэгбүрчлэн танилцуул, хэдэн нь усан тэнэг үхсэнийг мэдье.

Нэргүй
Нэргүй
2 сар 5, 2025 19:16

Цахилгааны үнэ нэмэхээ болиоч ээ муусайн яргачин хулгайч нараа цахилгааны х�##�а�##�т тавьсан айлын нялх хүүхдүүдийг хар хаиад хатгаа өвчний дүг болж гүйцлээ

Нэргүй
Нэргүй
2 сар 5, 2025 19:21

Шадар сайд гээд нэг хулгайч мөн Чойжилсүрэн 2оос хүүхдүүдийн аамийг нэхэх хэрэгтэй энэ 2 нөхөр гэнэт тогны үнийг 30аас 300 дахин нэмсэн нэг нүдний шилтэй хулгайч нь нэр нь орж ирдэггүй энэ ЗГ огцрох хэрэгтэй яар�##�тай огцрох хэрэгтэй

Ябсаа
Ябсаа
2 сар 5, 2025 20:12

The #Сонсгол Reality show 3th season xaxa

Зочин
Зочин
2 сар 5, 2025 21:10

Uhsen hunii hohi gej heldeg ard tumen dee. Amiduud ni harin udahgui uhehee medeesei

Иргэн хүн
Иргэн хүн
2 сар 5, 2025 21:34

Согтуу хөлчүү, эвдэрхий зуухаа буруу г�##�ласан, яндангаа хаасан, яндангаа хөөлдөггүй, з�##�хуу арчаагүйдээ амиа �##�дсан олон хүн байгаа шүү. Ялгаж с�##�гаж үзэх ёстой болов уу

Зочин
Зочин
2 сар 6, 2025 09:36

АРЧААГҮЙ ЗАСГИЙН ГАЗРЫГ ӨМӨӨРӨХ ЯМАРЧ ШААРДЛАГАГҮЙ .

Зочин
Зочин
2 сар 5, 2025 22:15

Түлш нь хортой байнаа л ярьж байна. Буруу хэрэглэсэн бол яагаад 800 хүний амь эрсдэл??

Иргэнзочин
Иргэнзочин
2 сар 5, 2025 21:51

Төрийн их хур�##�. ЗГ гишүүд иймэрхүү бие биенээ өмгөөлөн хамга�##�ж ямарч үр дүнгүй шийдвэр гаргаад явахаар монгол яаж ч өөдлөх вэ дээиргэд бол хог мөнгө харсан хүмүүс л цатг�##�ан хорвоо юмаа хөөрхий

Зочигэрэлгэрэлчин
Зочигэрэлгэрэлчин
2 сар 5, 2025 22:13

30,40 мянгаар нь хэлмэгдүүлж цааш нь харуулж
Байсан улсад 800 хүн үхэх нь уч биш байхоо

Иргэн
Иргэн
2 сар 5, 2025 22:49

Энэ Чойжилсүрэн яагаад ял авдаггүй юм бэ шоронд байх ёстой биз дээ

Зочин
Зочин
2 сар 6, 2025 00:01

Ичих ёс зүй улс төрийн соёл байдаг бол бүгд суудлаа тавьж буух болзол ханг�##�ттай болсон ёрөнхийлөгч ёрөнхий сайд УИХ-н гишүүд ганц утаан дээр ч биш

Зочин
Зочин
2 сар 6, 2025 06:56

Улс төрийнхөнийг бүгдийн тэнгэр нэргэж газрын гаваар орцогоог гэж ерөөе

Дэл
Дэл
2 сар 6, 2025 08:55

Манай эрдэмтэд гэж лөөлөө байна

Зочин
Зочин
2 сар 6, 2025 08:56

Новшийн шун�##�ын бузаруудыг цааз�##�б�##� таарна

Иргэн
Иргэн
2 сар 6, 2025 09:29

Цааз

Зочин
Зочин
2 сар 6, 2025 11:35

Уушигаар нас барсан болгон УБ хотын утаанаас гэвэл туйлшр�##�. Ихэнх нь архаг тамхичид, уушгины удамшлын өвчин, хатгаа, хүндрэл байхыг үгүйсгэхгүй. Утаа, хүнс, архи зэрэг нь хорт хавдрын үндсэн ш�##�тгаан байх.

Зочин
Зочин
2 сар 6, 2025 14:54

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

Зочин
Зочин
2 сар 7, 2025 09:25

Энэ ард түмний татварын мөнгөний хулгайч нартай тэмцэхээс өөр сонголт бхгүй Эд нарт ард түмэн ядуу бж өнөө маргаашийнхаа төлөө амь тавих бх нь ашигтай бгаа

Зочин
Зочин
2 сар 7, 2025 10:35

Царайг нь харахаас хулгайч харагдаж, дургүй хүрч бна. Хүүрнүүдийг буудахсан.

Зочин
Зочин
2 сар 7, 2025 16:08

Үхлийн хариуг Хүрэлсүхээс асуу. Тэр сайн мэдэж буй үхэл зохион байгуулагч шүүдээ

Монгол
Монгол
2 сар 9, 2025 10:26

Иргэд үг дугрв�##� бариад хорьдог цагдаа нараа эдгээр �##�уурчид хаана тагсаглаж яваа вэ?

Um aamni badmihum
Um aamni badmihum
2 сар 9, 2025 23:14

Huk man Porno Ganbaaaa Gol uureg guitsetgesen dee

Um aamni badmihum
Um aamni badmihum
2 сар 9, 2025 23:15

Olon hunii huch hudulmur.tsalin hudulmur hulgailsan...etsest ni emiin San emneleg olon bolloo

Зочин
Зочин
2 сар 11, 2025 08:03

Энэ хулгайч нараас хохирогчийн ар гэрийнхэн н амийг н нэхэх хэрэгтэй новшийн хүн сүгнүүдээс

Холбоотой мэдээ

Back to top button