Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Сурвалжилга: "Air Dome" бэлтгэлийн баазыг Голомт банкны барьцаанд тавьсан хүнээр М.Ганбаатарыг нэрлэв

Монголын Хөл бөмбөгийн холбооны санхүү, удирдлагын асуудал ил болж тамирчид нь холбоогоо буруутгаж, холбоо нь харин тайлбар хийлгүй таг чиг болсон.

Тус холбооны санхүү болон удирдлагын асуудал өнгөрсөн жилүүдэд ч байсныг зарим гишүүд нь сошиалд үе үе зарладаг байж. Харин үүнийг нь анх удирдах зөвлөлийн хуралдааны үеэр хэлж, алдаагаа засахыг шаардсан Техникийн хэлтсийн гурван хүнийг МХБХ-ны удирдлагууд өнгөрсөн сард ажлаас нь халсан байдаг. Энэ үйлдэл нь зарим тамирчид болон ажилчдын дургүйцлийг хүргэж тус холбооны асуудлууд нэг нэгээр ил болж эхлээд байна.


-"Air Dome" бэлтгэлийн баазыг хэн барьцаанд тавив-

Монголын хөл бөмбөгийн холбоо

Эндээс хамгийн ноцтой нь Монголын хөлбөмбөгийн хөгжилд зориулан ОУХБХ-оос барьж өгсөн Монголд төдийгүй, Азид цор ганц битүү хучилттай Төв аймагт байрлах "Air Dome" бэлтгэлийн баазыг Голомт банкны барьцаанд тавьсан явдал.

Өнгөрсөн нэгдүгээр сарын 22-нд болсон МХБХ-ны ээлжит бус хуралдаанаар гүйцэтгэх зөвлөлийн гишүүд 500 сая төгрөгөөр "Air dome" бэлтгэлийн баазыг "Голомт банк"-нд барьцаанд тавьсныг хүлээн зөвшөөрсөн.

Улмаар тус хуралдаанаар МХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Дагвадоржийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бол дэд нарийн бичгийн дарга С.Монголжингоо өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн юм. Гэхдээ тэдний олон улсаас орж ирсэн санхүүжилт бүрээс өөрсдийн данс руу хэдэн хувийг нь "Урамшуулал" нэрээр авдаг байсан гэх асуудал хариуцлага хүлээх эзэнгүй үлдэв.

Түүнчлэн "Air dome" бэлтгэлийн баазыг барьцаанд тавих асуудлыг зөвшөөрч 10 орчим хүн гарын үсэг зурсныг тус холбооны хуралдааны үеэр удирдлагууд нь дурдаж байж.

Уг барьцааны асуудалд дарга нь байсны хувьд МХБХ-ны Ерөнхийлөгч М.Болд болон удирдлагын зөвлөл тэр чигтэй хамааралтай нь мэдээжийн хэрэг. Гэвч тэд ганц хүнд асуудлаа үүрүүлж ажлаас нь халаад чимээг намжих хүртэл нуугдмал байдалтай байхаар шийдсэн бололтой.

Төв аймаг Зуун мод "Эйр дом" хөл бөмбөгийн талбай

Иймд бид Монголын хөл бөмбөгийн холбоог тойрсон санхүүгийн асуудал дундаас энэ удаа "Air dome" бэлтгэлийн баазыг онцолж, үүсээд буй нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Монголын хөлбөмбөгийн холбоо Олон улсын болон FIFA буюу Азийн хөлбөмбөгийн холбооноос санхүүжилтийн үүсвэрээ бүрдүүлдэг. Манай улсын холбооноос гадна дэлхий даяар 200 гаруй холбоод мөн дээрх байгууллагуудаас санхүүжилт босгодог. Тэгэхээр төслөө шалгаруулж, томоохон санхүүжилт авна гэдэг аль ч улсын хөл бөмбөгийн холбооны хувьд том боломж байдаг гэсэн үг.

Гэтэл Монголын хөл бөмбөгийн холбооны хоёр ч төсөл олон улсад шалгарч санхүүгийн дэмжлэг авч чадсан байгаа юм. Энэ төслүүд дээрээ манайх ч муугүй ажиллаж ямартай ч Азид анх удаа битүү хучилттай "Air dome" бэлтгэлийн баазыг барьж чадсан.

"Air dome" бэлтгэлийн баазыг 2021 оны зургаадугаар сард ашиглалтад оруулсан. Тус битүү хучилттай талбай ойролцоогоор 8 тэрбум төгрөгийн зардлаар боссон.

Харин "Air dome" нь үйл ажиллагаагаа эхлүүлснээс хойш амралтын бааз чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. ОУХБХ-ны санхүүжилтээр барьсан хэр нь тамирчдаас өндөр төлбөр авдаг гээд олон асуудалд хутгалдсан. Ингэж явсаар эцэстээ барьцаанд тавигдсан нь ил болов.

-Монголын хөл бөмбөгийн холбооны ажилтануудын ихэнх нь шинэ хүмүүс байна-

Ойролцоогоор 8 тэрбумаар боссон "Air dome" -ыг 500 сая төгрөгөөр барьцаанд тавьсан гэдэгт итгэхгүй байгаа холбооны гишүүд үүнийг шалгаж эхэлжээ. Харин яг хэзээ, хэн, яагаад барьцаанд тавьсан гэх асуудалд хариулт өгөх хүн алга.

Тиймээс eguur.mn сайт асуудлыг тодруулж, албан мэдээлэл авахаар Монголын хөл бөмбөгийн холбоон дээр очсон болов ч ихэнх ажилтан нь шинээр орсон буюу “ажилд ороод 2-14 л хонож байна. Тиймээс тэд “Эйр дом”-ын талаар мэдэхгүй” гэх. Харин хэвлэл мэдээллийн албанаас нь асуудлаа мэдэх албан тушаалтнаас нь тодруулах зүйл байна гэж учирлахад хүлээлгэж хүлээлгэж “Манай дарга ирэх болоогүй юм байна. Яг юу асуух гэж байгаа билээ. Та нар тэгж байгаад ирэхгүй юу” гэх. Утсаар холбогдоод удирдах зөвлөлийн гишүүдээс цаг үеийн асуудлаар ярилцлага авах санал тавихад “эхлээд асуултаа явуулчих, бид харья” хэмээн даапаалж, хэвлэлүүдийг үүдэндээ хүлээлгэсэн байдалтай байна.

Иймийн учир холбоогоо эсэргүүцсэн хүн л биш бол бодит нөхцөл байдлаа тайлбарлах хүн одоогоор энд алга.


- “Эйр дом”-ыг хөл бөмбөгийн холбооны генсекээр томилогдсон М.Ганбаатар 500 сая төгрөгийн барьцаанд тавьсан гэв-

Төв аймгийн Зуун мод "Эйр дом" хөл бөмбөгийн талбай

Тиймээс гадуур тархсан яриа мэдээллийг дагуу хөөж үзэхэд, Монголын хөл бөмбөгийн холбооны экс Ерөнхийлөгч А.Ганбаатар “Эйр дом”-ыг барьцаанд тавьсан асуудал дээр нэг шинэ зүйл хэлсэн нь тамирчдаар дамжиж олон нийтэд ил гарав.

Тэрбээр “Барьцаанд тавьсан асуудал нь үнэн. Харин генсекээр томилогдсон М.Ганбаатар 500 сая төгрөгийн барьцаанд тавьсан юм билээ” гэсэн байгаа юм.

Харин бид шинэ ажилтнуудаас М.Ганбаатар хэзээ хөл бөмбөгийн холбоонд орж ирсэн талаар асуухад “өнгөрсөн наймдугаар сард” гэх хариултыг өгөв. Мөн тэр ганцаараа ч биш дор ажилладаг хэдэн хүнээ дагуулаад хөл бөмбөгийн холбоонд оржээ. Угаасаа угтааны сонсголоор шүүсээ шахуулж байгаа түүний хувьд Монголын хөл бөмбөгийн холбооны асуудал илүүц.

Ямартай ч бид М.Ганбаатартай утсаар холбогдож “Эйр дом”-ын талаар тодруулахад “би хуралтай байна” хэмээгээд таслав. Түүний утас дахин холбогдсонгүй.


-"Эйр дом"-ын ажилтанууд талбайг нь барьцаанд тавьсаныг сошиалаас хараад мэджээ-

Төв аймаг Зуун мод "Эйр дом" хөл бөмбөгийн талбай

Үүссэн нөхцөл байдал дээр тайлбар мэдээлэл өгөх чадамжгүй. Асуудлаас зугтсан. Ингээд өнгөрчихнө гэсэн хандлагатай Монголын хөл бөмбөгийн холбооны үүдийг сахиж цаг гаруй суусны эцэст манай сурвалжлах бага Төв аймагт байрлах “Эйр дом”-ыг зорив.

Биднийг очиход тус газрын оффис хэвийн ажиллаж байв. Мөн үүссэн нөхцөл байдлын талаар тус талбайн менежер дараах тайлбарыг өглөө.

-"Air dome" бэлтгэлийн баазыг Голомт банкны барьцаанд тавьсан асуудал ил болсон. Энэ талаар та бүхэн мэдэж байсан уу. Хэзээ болсон үйл явдал вэ?

-Бид огт мэдээгүй. Сошиал дээр гарсан мэдээллүүдээс харж мэдэж авсан. Манайх энд хөл бөмбөгийн холбооноос тусдаа үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн хувьд ч тусдаа. Гэхдээ бүх бичиг баримтууд хөл бөмбөгийн холбоон дээр байдаг учир дээгүүр юу болж байгааг бид мэддэггүй. Энд талбайгаа хараад байнга халаалттай, цахилгаантай байлгаж, орчноо цэгцлээд үргэлж үйл ажиллагаа явуулахад бэлэн байж байдаг. Хөл бөмбөгийн холбоо тэмцээний хуваарь гаргаж өгнө. Бид түүний дагуу үйл ажиллагаа явуулдаг.

-Барьцаанд тавьсан гэх асуудлаар хүн ирээгүй юу?

-Хэн ч ирээгүй. Үйл ажиллагаа ч саатаагүй. Хэвийн байна.

-Энэ бэлтгэлийн баазыг амралтын газар чиглэлээр түрээслүүлдэг гэх яриа гарсан. Ийм чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг уу?

-Манайх хөл бөмбөгийн холбооноос тусдаа байгууллага 10 гаруй ажилтантай. Тэдний цалин болон талбайн дулаан, тог гээд бүх зардлаа бид өөрсдөө гаргадаг. Тиймээс хөл бөмбөгийн холбооноос гаргаж өгсөн хуваарийн дагуу зохицуулалт хийж, тэмцээнгүй, хүнгүй үед нь албан байгууллагуудын семинар, хурал зэрэг үйл ажиллагааг авдаг. Тэгж байж зардлаа олдог. Гэхдээ зөвхөн албан байгууллагын хурал, семинар л авна. Тэрнээс биш хувь хүмүүс гэр бүлээрээ ирээд амардаг зүйл байхгүй.

-Тамирчдаас мөнгө авдаг асуудал бас удаан яригдлаа. Яагаад мөнгө авдаг вэ. Уг нь ОУХБХ-ны санхүүжилтээр баригдсан шүү дээ?

-Энэ нь бас шууд утгаараа мөнгө авдаг асуудал биш л дээ. Хоногийн тэдэн төгрөг гээд мөнгө аваад байгаа юм биш. Зөвхөн идсэн хоол, хэрэглэсэн цахилгааны зардал гэхчлэн нарийн тооцоолж хэрэглээний мөнгийг нь тухайн тамирчин бус авч ирсэн байгууллагаас авдаг. Санхүүжилтээр баригдсан ч үйл ажиллагаа явуулах зардал хэрэгтэй шүү дээ.

"Эйр дом"-д очиж хараад дүгнэхэд, Төв аймагт байрлах "Air dome" бэлтгэлийн бааз хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа юм байна. Тус газар 2021 оны нэгдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн нэг ч удаа тасалдаагүй байгаа аж. Харин талбайг нь барьцаанд тавьсан асуудлыг сошиалаас мэдсэн байна.

Төв аймаг Зуун тод "Эйр дом" хөл бөмбөгийн талбай

Дээрх асуудлуудаас үүдэж Монголын Хөлбөмбөгийн Холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлыг үндэслэн, ээлжит бус их хурал зохион байгуулахыг Дээд лигийн багууд шаардаж эхэлсэн байна.

Ингэхдээ Монголын Хөлбөмбөгийн холбоонд үүсээд буй одоогийн нөхцөл байдлыг үндэслэн, холбооны гишүүн байгууллагын хувиар МХБХ-ны дүрмийн 34.2-т заасны дагуу ээлжит бус их хурлыг хуралдуулах шаардлагын хоёр хөл бөмбөгийн баг албан ёсоор илэрхийлжээ.

Гэвч хаана хаанаасаа шахаанд орж буй Монголын хөл бөмбөгийн холбоо удирдах зөвлөлөө хуралдуулалгүй. Мэдээлэл өгөлгүй зугтсаар байна. Уг нь олон улсын дүрэмдээ тухайн улсад санхүүжилтээр нь барьсан талбайг түр барьцаанд тавих нь асуудал болдоггүй аж. Гэтэл үүнийг гарч ирж тайлбарлахгүй байгаагаас харахад манай холбооны “Эйр дом” барьцааны асуудал ОУХБХ-ны дүрмийг зөрчсөн байж магадгүй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
23 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 5, 2025 08:55

Соци�##�измын үед одоогийн бөмбөгөр худ�##�дааны суурин дээр энэ Айр Дом гэдэгтэй адил ногоон (брезентэн байсан боловуу) бөмбөгөр нэртэй худ�##�дааны байгууламж байж билээ.

зочин
зочин
2 сар 5, 2025 11:13
Reply to  Зочин

ХӨЛ БӨМБӨГИЙН ХОЛБООГ НӨГӨӨ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ХҮЗҮҮГҮЙ ШУНАЛТАН АВЧ ӨӨРИЙНХӨӨ СУГАНЫ ҮС НАХИА УЛААН ГАНБААТАРТ ӨГЧ БАЛЛАСАН. СПОРТЫГ УЛС ТӨРӨӨР ГҮЙГЧ УЛААН АВЛИГАЧДААР УДИРДУУЛНА ГЭДЭГ АЙМШИГТАЙ. ОДОО ЭНЭ САЙЖРУУЛСАН НҮҮРС ГЭГЧЭЭР УЛААНБААТАРЫГ БАЛЛАСАН БАС НЭГ НАХИУ УЛААН ГАНБААТАР ЮУ Ч ХИЙЖ МЭДЭХ СУГАНЫ ҮС

Зочин
Зочин
2 сар 5, 2025 09:04

Хvvкийн найз Болд гэж цэргийн офицер энэ том �##�быг з�##�гуулж чадахгvй ээ. Ядаж орос байтугай англи хэл паг нехер дее

Llr
Llr
2 сар 5, 2025 12:32
Reply to  Зочин

Англи байтугай орос хэл бхгүй гээч

Зочин
Зочин
2 сар 5, 2025 09:27

Энэ дурак хүүк ийн хүн гэдгээрээ дандаа мөнгө идэж явдагийн уу

Зочин
Зочин
2 сар 5, 2025 09:29

Энэ Ганбаатар гэж хүүр архи, зугаа хөөсөн хөгийн гар л энэ сансарт байсан даа. Сүүлд цэргийн их сургуулийг төгссөн нэртэй бараг л дипломыг шууд авсан хичээлдээ суудагггүй улаан нойль гар байсан даа.

Зочин
Зочин
2 сар 5, 2025 15:32
Reply to  Зочин

Эцэг нь гэж шар сэмжилсэн өвгөн байдаг шдээ. Тэр нь бас болоогүй оюутан цэрэг гэмнн юм хөөж яваад генер�##� шаачихсан байдаг ч бил үү. За Ер удмаараа бүтэхгүй гарууд юм аа

Алтай.
Алтай.
2 сар 5, 2025 10:15

Энэ air dome мэдээллийг анх тавьсан хүн нь би!
Худ�##� мэдээлэл байна!

хуульч
хуульч
2 сар 5, 2025 10:56

энэ чинь зүгээр л том ангор / төмөр караказан байгууламж, даавуу, брезентээр дула�##�сан бдг/ байна шүү. юун 8 тэрбум бэ.......шууд мөнгө уга�##�т ?????? хавтас хэрэг нээх л үлдэж

Дэл
Дэл
2 сар 5, 2025 11:57

Улс төрчид ороод энэ холбоог б�##�ласан шүү дээ амраа ганбаа элбэгээ сүүлд хүрлээгийн тавиул болд гээд одоо бас нэг тавиул Ганбаатар энэ холбоог улстөрчидөөс хол байлгах хэрэгтэй байна даа

Зочин
Зочин
2 сар 5, 2025 13:25

А.Ганбаатар М.Ганббатар 2оо андуурчлаа даа сэтгүүлч нь чааваас

Зочин
Зочин
2 сар 5, 2025 13:31

Энэ М.Ганбаатар гэж нөхөр очсон газар бүртэй мөнгө төгрөг идэж уусан хөгийн б�##�агтай нөхөр байх юм.

Зочин
Зочин
2 сар 5, 2025 13:46

Эрх мэдэлтэнгүүд нь цайрсан хулгай луйвар хийж байхад суганы үс �######�ний �##�чуурууд нь аргагүй

Зочин
Зочин
2 сар 5, 2025 20:14

Бадарчин явсан газар б�##�агтай гэж. Энэ хүний явсан газар болгон асууд�##�тай. Авилгач хүн дээ.

Зочин
Зочин
2 сар 5, 2025 20:25

Хаа сайгүй л хулгайчууд. Бүр нэг шийдцэн хулгайчууд. Энэ улс дампуурчээ.

Зочин
Зочин
2 сар 5, 2025 21:34

МАНчин �########�а Эсэргүү төлөөлөгч гэж ном хүртэл гаргаж МАНаа дарамт�##�ж �##�бан туша�##� бүрээс зуурсан луйварчин. Таван Толгой түлшийг идэж нүүрс барьц�##�дуулагч, угаар энэ хүүитэй с�##�шгүй холбоотой

Батзаяа
Батзаяа
2 сар 5, 2025 22:16

Ганбаатар томилогдоод 7 хонож байна. Арай худлаа ша�##�аа. Жинхэнэ ззэнээ төөрүүлж байна

Zochin
Zochin
2 сар 5, 2025 23:41

en ganbatr gj balair (hujagin huvalz) bna.tavan tolgoin darg bhda,bi 32n toirogt gert amidardag,manaih shahm#l tvlsh tvldeg,ugartah zvil bhgvi,chi manaid ochj hool ideh dalimar ochj harj boln shde gj emegteig daapalj baisnig medh ym.im buzar hurgan dargantsar (huvalzudin)shvvdign jinhene shahj,ter shorondn hataaj,hamgin hatuu ylig onooh estoi!!!!.

Зочин
Зочин
2 сар 6, 2025 09:11

Энэ Ганбаатар луйварчин яагаад ингээд энд тэнд очоод идэж уугаад доншуучилсан явах юм. Төр энэ луйварчинг зориуд тавиад байна уу? Таван толгойн шахм�##� түлшний утаа үнэр, хор нь үүнтэй холбоотой

Зочин
Зочин
2 сар 6, 2025 09:14

Энэ засгийн газарт итгэх боломжгүй юм байна, хорлон сүйтгэгч нараа дэмжээд урамшуулаад байх юм

Hotiig horduulsan nohor
Hotiig horduulsan nohor
2 сар 6, 2025 21:36

Odoo hariutslagaa uurch sonsgoldoo och Bas arai ydan hogjih gej bgaa holbombogiig horduulah nh

Зочин
Зочин
2 сар 7, 2025 10:05

Харваас хорчин царайтай банди

Зочин
Зочин
2 сар 7, 2025 10:05

Харваас хорчин царайтай банди

Холбоотой мэдээ

Back to top button