Нийгэм мэдээ

ХХБ-наас ₮5 тэрбумыг залилсан Б.Бямбадоржийг дөрөв дэх жилдээ эрэн хайж байна

2021 онд ХХБ-ны Шангри-Ла дахь салбараас 2 сая ам.доллар залилсан Б.Бямбадоржийг эрэн хайсаар өнөөдөрт хүрлээ.

Б.Бямбадорж нь нас барсан иргэний бичиг баримтыг хуурамчаар ашиглан 5.7 тэрбум орчим төгрөг залилж байв. Эл хэргийг хянан хэлэлцэх шүүх хурал дөрвөн жилийн турш хэд хэдэн удаа товлогдсон ч Б.Бямбадорж оргон зайлснаар хэрэг шийдэгдэхгүй, гацаанд оржээ.

Энэхүү хэргийн талаар шүүхийн байгууллагаас тодруулахад, "Шүүгдэгч этгээдийг орон даяар хайж байгаа. Цагдаагийн байгууллага бүх салбар нэгж, хэлтэс рүүгээ мэдээллийг нь явуулж эрэн сурвалжилж байгаа. Тухайн хэргийг гардаж үйлдсэн Б.Бямбадорж гэх этгээд олдохгүй байгаа учраас шүүх хуралдаан товлогдсон хэдий ч хойшилж байна. Хэрэв олдвол шууд саатуулах арга хэмжээг авна" гэлээ.

Тэрбээр хэрэгт холбогдсны дараах дөрвөн жилийн хугацаанд гадуур шалгагдаж байх хугацаандаа гурван удаа оргон зайлж байжээ. Түүнийг эхний хоёр удаагийн ор сураггүй алга болох үед цагдаагийн байгууллагийнхан эрэн хайж, түүнийг саатуулж байсан хэдий ч "Гадуур шалгана" гэх үндэслэлээр суллаж, сулласан даруйдаа дахин алджээ.

2021 оны тавдугаар сарын 25

Сүхбаатар дүүрэгт байрлалтай Шангри-Ла худалдааны төвд байх ХХБ-ны салбарын ажилчид тухайн өдөр залилуулснаа нэг цагийн дараа мэдэж, цагдаагийн байгууллагад хандсан. Ийнхүү тухайн хэрэгт холбогдуулан 13-14 орчим хүнийг эрэн хайсан бөгөөд Дорнод аймгаас нэг этгээдийг нь олж, мэдүүлэг аваад байсан. Мөн 1.1 сая ам.доллар нь Улаанбаатар хотод, “Land Cruiser” маркийн автомашин дотроос олж байсан юм. 

Харин Б.Бямбадоржын хувьд

Тэрбээр 2019 онд нэр бүхий арилжааны банкнаас итгэмжлэх ашиглан, БНХАУ-ын иргэний данснаас 1.3 тэрбум төгрөгийг залилж авсан түүхтэй аж. Мөн 2020 онд буюу дөрвөн жилийн өмнө нэр бүхий арилжааны банкнаас “Баян айраг эксплорэйшн” ХХК-ийн бичиг баримтыг хуурамчаар үйлдэн 99 сая төгрөг залилсан байна.

Б.Бямбадорж нь батлан даалтад гарсан байх хугацаандаа уг хэргийг үйлдээд, оргон зайлсан аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
25 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 6, 2025 07:49

Олохгүй байна ч гэх шиг. Банкныхантай л хуйв�##�дсан байгаа ш дээ. Албаар л олохгүй байгаа биз баастай гүзээг

Зочин
Зочин
2 сар 6, 2025 09:40
Reply to  Зочин

Ховдоос барьж авлаа гээд байсан . Тэгээд зүгээр л тавиад явуулчихаад хайж байна хайж байна гэх юм. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэг өдөр яригдах бий дээ .

тогтох
тогтох
2 сар 6, 2025 08:07

За өөрсдөө хамтраад тэгээд гадуур байцаана гээд оргуулчихаад олохгүй нтр худлаа жүжихээ боль ийм л хууль шүүхтэй байна даа

Чинзориг
Чинзориг
2 сар 6, 2025 08:33

Цагдаа нартай хуйв�##�дсан байх магадл�##�тай.

Irgen
Irgen
2 сар 6, 2025 11:36

Сайн эр юмдаа

Зочин
Зочин
2 сар 6, 2025 16:14
Reply to  Irgen

Үхсэн баас нэг муу х�##�аасны хулгайч яахаараа сайн эр бодлог юм

Зочин
Зочин
2 сар 6, 2025 13:11

Новшын цагдаа шүүх ,прокурорын байгуулагууд авилга ава�##� явуулчихсан байна.гадуур гаргаад �##�дчихлаа , одоо дахиад хайж байна гэх шиг тэнэг шаарууд

Зочин
Зочин
2 сар 6, 2025 13:16

Цагдаа тагнуул бүгд холбоотой

Иргэн
Иргэн
2 сар 6, 2025 14:54

Одоо хоёр чихнээс өөр юмгүй үлдсэн байхаа!!! Энэ хүнд нэг бол үхэх нэг бол насаараа шоронгийн хоол болох гэсэн хоёр сонголт үйлийн лайгаа үлдэж дээ �######�уул!!!

Зочин
Зочин
2 сар 6, 2025 14:54

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

ЗочинATG
ЗочинATG
2 сар 6, 2025 16:43

mungutei hvn gadagshaal yavsan baih ah dvv aav eejiin bariad horihod lvhvreed irne shdee tal mungiin ted avsan bgaa bas hikeer gargasan huuliinhaniig horihod l hvreed irne ted heden tug avaad hileer gargasan baih

Зочин
Зочин
2 сар 6, 2025 17:53

If you can catch me movie shig l yum amidrald bolj bgaan bishu

Эрдэнэ
Эрдэнэ
2 сар 6, 2025 18:14

Батлан да�##�танд гаргажил байдаг !!!!!

Баатар
Баатар
2 сар 6, 2025 18:58

Мундаг байна з�##�уу

Зочин
Зочин
2 сар 6, 2025 20:55

Bitgii oldoosoi .... Garuud oorsdoo negnee olohgui bga bz

зочин
зочин
2 сар 6, 2025 21:25

Сайн з�##�илагч байжээ.!

Зочин
Зочин
2 сар 7, 2025 11:12

Хохь нь битгий олдоосой өмхий хулгайч нарын хулгай хийсэн мөнгийг битгий өг

Зочин
Зочин
2 сар 7, 2025 16:21

Манай хажуу хөрш л бн шт,байж л бгаа шт.Өдөр бүр таар�##�ддаг шт

Уншигч
Уншигч
2 сар 7, 2025 16:42

Яах гэж батлан да�##�танд гаргасан юм их мөнгө авч байхад хайнга хандсан банкны ажилтан хариуцлагагүй

Зочин
Зочин
2 сар 7, 2025 19:08

Шүүгч нь авилга аваад явуулсан биздээ.
Болдбаатар

Зочин
Зочин
2 сар 7, 2025 19:54

Ойлгомжтой цагдаа хуйв�##�дсан

Тѳгс
Тѳгс
2 сар 8, 2025 08:19

Сайн эр байна

Зочин
Зочин
2 сар 8, 2025 08:47

Гавьяат өгчихчихмөөр мундаг хулгайч байна

Irgen
Irgen
2 сар 8, 2025 20:20

Ih mungutei hun amid baih magadlal baga baihdaa.

Зочин
Зочин
2 сар 8, 2025 20:43

Олж өгсөн хүнд10 сая төг өгнө гээд л болно шүү дээ. Тэгээд 10 саяыг нь наад хүнээсээ л авчихгүй юу

Холбоотой мэдээ

Back to top button