ЭДИЙН ЗАСАГ
Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэн гангийн үйлдвэр байгуулна

Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийг түшиглэсэн гангийн үйлдвэр барьж байгуулах тухай тогтоолын төслийг баталжээ.
Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт ган үйлдвэрийн цогцолбор төслийг хэрэгжүүлснээр жилд нэг саяас дээш тонн хэмжээний ган үйлдвэрлэж, дотоодынхоо гангийн хэрэгцээг бүрэн хангах боломжтой хэмээн ЗГХЭГ-ын дарга Н.Учрал хэлсэн юм.
Гангийн үйлдвэр ашиглалтад орсноор 700-800 сая ам.долларын валютын урсгалыг багасгаж, 2028 онд 1200 орчим шинэ ажлын байрыг бий болгох аж.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.