Гадаад
Өнгөрсөн шөнө Украины Киев, Суми хот руу оросууд 83 дроноор халдлага үйлджээ

Өчигдөр шөнө ОХУ-ын дронууд Украины Киев болон Суми хотод халдлага үйлдэж, улмаар гал гарсны улмаас нэг эмэгтэй гэмтэж хэд хэдэн байшин болон машин шатсан байна.
Украины армийн мэдээлснээр 83 дроноос 61-ийг нь унагааж үлдсэн 22 дроныг зайнаас электрон төхөөрөмжөөр унтрааж, идэвхгүй болгожээ. Киевд гарсан галын улмаас орон сууцны барилгууд шатаж, азаар хүн амиа алдаагүй талаар тус хотын захирагч Виталий Кличко телеграм хуудсанд мэдээлсэн байна. Галын улмаас 38 настай эмэгтэй эмнэлэгт хүргэгджээ. 2022 оны 2 дугаар сард эхлүүлсэн цэргийн довтолгооноос үүдэлтэйгээр энгийн иргэд хохирогч болж амиа алдсаар байгаа ч өнөөдрийг хүртэл Оросын талаас энэ асуудлыг үгүйсгэсээр байгаа юм.
Т.БАТСҮРЭН
Эх сурвалж: Ройтерс
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.