Нийгэм мэдээСПОРТ

"The MongolZ"-тэй хамт аль баг нь "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээнд оролцох вэ

"Counter Strike 2" тоглоомын цуврал тэмцээнүүдийн нэг болох "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээн АНУ-ын Даллас хотноо ирэх тавдугаар сарын 19-25-нд зохиогдоно.

Тус тэмцээн нийт 300,000 ам.долларын шагналын сантай бөгөөд 16 баг хоёр хэсэгт хуваагдаж тоглоно. Манай улсаас "The MongolZ" урилгаар оролцоно.

Тэгвэл Азийг төлөөлж оролцох нэг багийг тодруулах сонгон шалгаруулалт өчигдөр эхэлсэн байна. Тухайн шалгаруулалтад манай улсаас "ATOX Esports", "The Huns Esports" оролцож байна. Гурван удаа хожсон баг нь "Intel Extreme Masters Dallas 2025" тэмцээнд Азийн бүсийг төлөөлж оролцох эрхээ авна.

"ATOX Esports" багийн хувьд Хятадын "TYLOO"-тай "Во3" багтай. Харин "The Huns Esports" багийн хувьд Хятадын "Lynn Vision Gaming" багтай учраа таарчээ.

"IEM Dallas 2025" тэмцээний аварга баг 125 мянган ам.долларын шагнал авна. Харин хоёрдугаар байр 50,000 ам.долларын шагналын сантай.

Бүс бүрээс шалгарсан багууд оролцож буй тэмцээндээ амжилт гаргавал дэлхийн чансааны байраа ахиулах боломжтой. Тиймдээ ч "The MongolZ" чадвараа ахиулсаар өнгөрсөн жилээс эхлэн тэмцээнүүдэд урилгаар оролцдог болсон аж.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button