Нийгэм мэдээ

Ц.Баатархүү: Энэ жил хөдөө сумдын интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ

Өнөөдөр /2025.02.13/ Data+AI conference 2025 Их өгөгдөл, хиймэл оюуны үндэсний стратеги хэлэлцүүлэх анхдугаар чуулган болж байна.

Энэ үеэр ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү мэдээлэл хийлээ. Тэрбээр МУ-ын засгийн газар эдийн засгийн хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахаар ажиллаж байна. Бид 14 томоохон төсөлд хувь нэмэр оруулахаар ажиллаж эхэлсэн. Эхний ээлжид 24 томоохон төслийг хэрэгжүүлэхээр баталсан.

Хиймэл оюун ухаан монгол улсын гол хөгжлийн ДНХ гэж үзэж байна.

Дижитал шилжилтээр хоёр зүйлийг хийж болно. Нэгдүгээрт салбар болгон бүтээмжээ нэмэгдүүлж байна. Хоёрдугаарт хиймэл оюун ухааныг ашиглан шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэмнэ. Бид бүхий л салбарт бүтээмжтэй байхын тулд одоо байгаа хиймэл оюунуудыг ашиглана. Цаашдаа бүтээмжтэй байхын тулд гадаадаас ажиллах хүчээ бэлтгэнэ.

Мөн энэхүү ажлын хүрээнд өчигдөр бид MIT сургуультай хэлцэл хийж, хиймэл оюуны суурьтай ерөнхий боловсролын сургуулийн нээхээр болсон. Мэдээллийн технологийн хатуу дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай. Хэдий чинээ хиймэл оюун ухаан хөгжинө, тэр хэрээрээ бидэнд дэвшилтэт технологийн сайн компьютер эрчим хүч хэрэгтэй. Бид энэ жилийн хувьд дэлхийн стандартад нийцсэн томоохон хиймэл оюун ухааны дэд бүтцийн талаарх судалгаа шинжилгээг хийж эхлүүлсэн. Хөгжлийн түвшинтэй хөл нийлүүлэх алхахын тулд бид эрчим хүчний реформ хийх хэрэгтэй. Дэд бүтцийн хүрээнд хөдөө орон нутагт интернэтийн хурдыг арав дахин нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Хөдөө орон нутгийн дижитал хуваагдлыг арилгахын тулд НҮБ болон хөгжлийн олон байгууллагатай хамтран ажиллах болно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Bolor
Bolor
2 сар 13, 2025 11:26

Хөдөө интернэтийн хурдыг арав дахин нэмэгдүүлээд юу өөрчлөгдөх юм. Одпоо байгаа хурдаа бүрэн ашиглаж чадахгүй байхад. Хэрэггүй юманд хайран мөнгө үрэх юм даа. Мэргэжлийн бус tэнэг юмнууд �##�иваа с�##�барын хөгжлийг нурааж, өөртөө жаахан ашиг хонжоо олоод гадагш зугтдаг болсон. Сайханбилэг бас л иймэрхүү юм хийж, РС шахаж, хонжоо олоод зугтсан.

Зочин
Зочин
2 сар 13, 2025 11:54

Коммунист

Холбоотой мэдээ

Back to top button