Нийгэм мэдээ

Ц.Баатархүү: Эрчим хүчний реформыг хийж, эдийн засгийн шинэ цонх нээнэ

ЦХИХХ-ны сайд Ц.Баатархүү өнөөдөр мэдээлэл хийлээ.

Энэ үеэрээ тэрбээр "Ногоон дата төвийг байгуулснаар Монгол улс төв азийн бүс нутагт дата төвийн экспортыг хийх боломжтой. Өнөөдөр БНХАУ, АНУ, Зүүн азийн орнууд олон улсын дата төвийг боломжийн хэмжээнд байгуулсан. Харин төв азидаа бид хууль ёсны дата төвийг байгуулах хэрэгтэй. Ингэснээрээ дэлхийн томоохон байгууллагуудын датаг хадгалж, түүнийг нь ашиглан эдийн засгийн шинэ коридор үүсэж байна. Өөрөөр хэлбэл манай улс технологийг хэрэглэдэг биш бүтээдэг боломж байна гэсэн үг.

Хэдий эдийн засгийн шинэ цонх үүсэж болох төв байгуулагдах хэдий ч манай улсад эрчим хүчний асуудал үүснэ. Тэгэхээр хөгжлийн гараагаа эхлүүлэх хамгийн том боломж суурь нь эрчим хүчний реформ юм. Мөн энэхүү дата төвийг "Хүннү" хотод байгуулахаар зураг төслийг эхлүүлсэн. Дата төвийн системийн халалтаар ойр орчмын байгууллагуудыг ч халаах боломжтой гэсэн судалгаа бий.

Мөн цаашлаад монгол улсдаа 2025 он гэхэд бүрэн холбооны дэвшилтэд 5G сүлжээг орон даяар нэвтрүүлэх ажлыг хангасан. Гуравдугаар сард сонгон шалгаруулалтын ажлыг эхлүүлнэ. Одоогийн байдлаар 127 улс 5G-г нэвтрүүлсэн. Монгол улс нэлээн хоцрогдсон байгаа. Энэхүү сүлжээ нэвтэрснээр аж үйлдвэрийн дэвшил гарна.

Хөдөө суманд байгаа иргэд Улаанбаатар хотод байгаа юм шиг эрүүл мэнд, боловсролын үйлчилгээг шууд цаг алдалгүй авах боломж бий болно. Сумдын интернэтийн хүчин чадал 10 дахин нэмэгдсэнээр юүтүб, дэлхийд байгаа боловсролын бүхий л платформоор дамжуулж, хичээлүүдээ үзэх, шалгалтаа өгөх, гадаад хэл үзэх боломж нэмэгдэнэ. Мөн Худал мэдээлэлтэй тэмцэх төвийг байгуулна. Төрийн 4000 гаруй байгууллагын мэдээллийг нэг цонхноос авах боломж бүрдсэн. Ингэснээрээ цаасгүй төр болох боломжтой" гэж мэдээллээ.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2 сар 10, 2025 14:33

ГҮЙ ЭЭ МӨН ХАМААГҮЙ ХУЦАЛДАХ ЮМАА ЦОНХОО ОНГОЙЛГООЧ ТЭГЭЭД

Зочин
Зочин
2 сар 11, 2025 17:21

gadnii baiguullagiin data hadgalj baigaa nertei aldchaad araas ni yu gj heleed suujj baih boldoo, internetiin hurd saijirhaar eruul mendiin uilchilgee saijrana gej bas yamar nowsh ni zuvluchihwuu hahhaa

Холбоотой мэдээ

Back to top button