Нийгэм мэдээСПОРТ

"The MongolZ" өндөр шагналтай тэмцээнд ялах магадлал өндөр байна

CS2-ын "PGL Cluj-Napoca 2025" тэмцээн маргааш эхэлнэ. Тус тэмцээн Румын улсын Клаж-Напока болон Бухарест хотуудад болно.

Тэмцээнд оролцох 16 багийг дэлхийн чансааны дарааллаар шууд урьсан бөгөөд Монголын "The MongolZ" оролцохоор зөвшөөрсөн юм.

"The MongolZ" багийн эхний тоглолт маргааш 22:00 цагаас Хойд Америкийн "Complexity" багийн эсрэг байх юм.

Энэ тэмцээнд "The MongolZ" багийнхнийг аваргална гэсэн өндөр хүлээлт буй. Учир нь дэлхийн аварга "Natus Vincere", "Spirit", "Vitality" болон "G2", "Liquid", "FURIA", "GamerLegion" зэрэг багууд оролцохгүй. Харин "FaZe Clan", "MOUZ" зэрэг томчууд тоглоно.

Тэмцээний хэсгийн шат швейцар системээр болох ба хамгийн түрүүлж гурав хожсон найман баг плэй-офф шатанд шалгарна. Финалын тоглолтоос бусад бүх тоглолт Bo3 журмаар зохиогдоно.

Б.НОМТ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button