Трамп улс орнуудад хариу татвар тавих төлөвлөгөөг боловсруулахыг үүрэг болгожээ

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп пүрэв гарагт /2025.02.13/ АНУ-ын бараанд татвар тавьдаг бүх улсуудад хариу татвар тавих төлөвлөгөөг боловсруулахыг үүрэг болгожээ. Энэ нь АНУ холбоотон, дайснуудтайгаа дэлхийн худалдааны дайн үүсгэх магадлалыг нэмж байна.
Трамп Цагаан ордноос мэдэгдэл хийхдээ “Худалдааны тал дээр би шударга ёсны үүднээс хариу татвар ногдуулахаар шийдсэн. АНУ-ын бараанд улс орнууд ямар татвар тавина яг тэрийг нь буцаагаад бид тавина. Илүү ч үгүй, дутуу ч үгүй” хэмээжээ. Тэрбээр улс орнууд АНУ-д тавьдаг татварыг тооцож, мөн гаалийн татвар биш ч гэсэн АНУ-ын бараануудын үнийг нэмэхэд хүргэдэг нэмэгдсэн өртгийн албан татвар гэх мэт зүйлсийн эсрэг алхам хийхийг үүрэг болгосон бичигт гарын үсэг зурсан юм.
АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник улс орнуудыг нэг нэгээр л судалж, дөрөвдүгээр сарын нэгэн гэхэд судалгааг дуусгана хэмээжээ. Трамп гарын үсэг зурахаас өмнө Цагаан ордны албан тушаалтан хэлэхдээ АНУ-тай хамгийн өндөр худалдааны ашигтай мөн хамгийн өндөр гаалийн татвартай орнуудыг эхэлж судална гэсэн байна.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЗӨНӨГ ТРАМП
Путины �######�ийг долоогч