ЭДИЙН ЗАСАГ

Иргэдийг зээлийн оноотой болгох эсэх одоогоор шийдэгдээгүй

2024 онд иргэдийг зээлийн оноотой болгох ажлыг судлах асуудал яригдаж эхэлсэн билээ. Энэ нь иргэдэд 300-850 оноо өгч ингэхдээ уг оноо нь тухайн иргэний зээлээ эргүүлэн төлж чадах эсэх, болон зээл авах чадамжийг харуулах аж.

Хэрвээ энэ систем рүү шилжвэл иргэд зээл авсан байдал, төлөгдсөн түүхээсээ хамаарч зээлийн оноотой болж, цаашид банкууд зээлийн мэдээллийн лавлагааны хуудас ашиглахгүйгээр зөвхөн оноонд тулгуурлан зээл олголтыг шийдвэрлэх боломжтой болно.

Зээл огт авч байгаагүй иргэдийн хувьд зээлийн оноогүй байх бөгөөд зээлийн оноотой иргэдийн оноо бага байх нь зээлд хамрагдах боломжгүй гэсэн үг биш бөгөөд тухайн оноонд тохирсон зээлийн нөхцөл үйлчилдэг байх талаар судлажээ. Зээлийн онооны систем рүү шилжих эсэхэд одоогоор Монголбанкны зүгээс хараахан албан шийдвэр гараагүй байгаа бөгөөд судлагдах шатандаа яваа аж.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 14, 2025 15:11

Хэрэггүй юм хийх гэж.

Зочин
Зочин
2 сар 14, 2025 15:38

аваагүй орлого, ц�##�ингаа янз бүрийн зээлд урьдчилж төлсөөр байгаад сүүлдээ улсаараа дампуурах юм биш биз ?

Холбоотой мэдээ

Back to top button