СПОРТ

Улсын начин Л.Энхсаруул түрүүллээ

Халх Нөмрөгийн Буриад хошууны 100 жил, Дорнод аймгийн Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Цагаан-Овоо сумын 90 жилийн ойд зориулсан Улсын начин Дондогийн Цогзолдоржийн нэрэмжит Улс, аймаг, цэргийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан болж өндөрлөлөө.

Барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат "Алдар" спорт хороо, ЗХ-189 анги, "Алсын Жим" ХХК, "Алтаргана Констракшн" ХХК, "Легал полиси" ХХК, "Увс Нуур" дэвжээний бөх, улсын начин Лхагвасүрэнгийн Энхсаруул түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Сүүнгийн Туяа" ХХК, "Булган Хангай" дэвжээний бөх, улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэв.

Дөрөвт Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, "Аврагч" спорт хороо, "Степ Гоулд" ХХК, "Цагаан Сор" ХХК, "Бүрэн Дуулга" ХХК, "Дорнын Хүчтэн" дэвжээний бөх, улсын заан Д.Анар, Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, "Сүлд" спорт хороо, "Заамар Өгөөмөр Хайрхан" ХХК, "Дорнын Өртөө" ХХК, "Нэгдэл" клуб, ШШГЕГ 427-р анги, "Батхаан Транс" ХХК, "Дүнжингарав" дэвжээний бөх, улс ын заан Д.Хүдэрбулга нар шалгарлаа.

Наймд улсын аварга О.Хангай, улсын харцага Н.Золбоо, улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, улсын начин Д.Амарсайхан нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх 8 сая, үзүүр бөх 5 сая, дөрөвт үлдсэн бөх тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button