Гадаад
Кентаки мужид үерийн улмаас 10 хүн амиа алджээ

АНУ-ын Кентаки мужид өнгөрсөн амралтын өдрүүдэд их хэмжээний үер буужээ. Олон өдөр үргэлжилсэн борооны улмаас усны түвшин нэмэгдэж, 10 хүн амь насаа алдсан байна.
Тус мужийн амбан захирагч Бишэйрийн мэдээлснээр бүс нутгийн зүүн хэсэгт хүчтэй салхи шуурч, үерийн нөхцөл байдал хүндрэх төлөвтэй байгаа төдийгүй үерийн уснаас аврах ажиллагаанд ойролцоогоор мянга гаруй аврагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
Бямба гарагаас ням гарагт шилжих шөнө үргэлжлэн орсон хур борооны хэмжээ 101.6 мм-ээс 177.8 мм хэмжээнд хүрсэн юм.Үерийн улмаас тус мужийн Вержиниа хотод онц байдал зарлаад байна. Түүнчлэн хүчтэй хар салхи шуурч болзошгүй байгаа талаар сэрэмжлүүлэг хүргэжээ.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.