Гадаад

Ши Жиньпин дотоодынхоо аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдийг бүх талаар дэмжинэ гэв

БНХАУ-ын төрийн тэргүүн Ши Жиньпин өчигдөр Хувийн аж ахуй нэгжүүдийн асуудлаарх симпозиумд оролцохдоо бизнес эрхлэгчдийн төлөөлөгчдийг сонссоны дараа хувийн хэвшлийг чанартай хөгжүүлэхэд төр бодлогоор дэмжинэ хэмээн мэдэгдэв.

Хувийн хэвшлийнхэнд шинэ боломж, өсөн дэвжих асар их нөөц бололцоо ирээдүй бий гэдгийг онцлоод энэ салбарын чадавхийг нэмэгдүүлэх боломжийг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн байна. Хятадын Коммунист Намын Төв хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Чян, Хятадын дэд ерөнхийлөгч нар мөн уг симпозиумд оролцжээ. Бизнес эрхлэгчдийн төлөөлөл дунд "Huawei" компанийн ерөнхийлөгч Рэн Жэнфэй, "BYD" группийн захирал Ван Чуанфу, "Unitree Robotics" компанийн захирал Ван Синшин, "Xiaomi" компанийн ерөнхийлөгч Лэй Жун нар санал оролцож, саналаа дэвшүүлсэн байна.

Шин Жиньпин мөн хэлэхдээ “Аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэлийн зах зээлд шударгаар өрсөлдөхөд тээг болж буй бүх саад тотгорыг арилгаж, төрийн албыг шударга, нээлттэй болгоно. Аж ахуй нэгжүүдэд санхүүжилт авахад тулгарч байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд бүх талаар хүчин чармайлт гаргана” хэмээв.

Мөн аж ахуй нэгж, бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн орчныг сайжруулж, эрх ашгийг нь хууль ёсны дагуу хамгаална гэдгийг онцоллоо.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: Xinhua

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
эрх баригчид минь ээ
эрх баригчид минь ээ
2 сар 18, 2025 14:04

хятадаас сурах юмаа сурмаар байна.Төрийн эрх мэдлээ ашиглан хөрөнгөжсөн хүмүүсийг баривчилж байгаа,авилгачидаа яаж барьж байна, мөн иргэдээ ядуурлаас зоригтой шийдэмгий гаргаж байгаа,дотоодын ААН,жижиг бизнес эрхлэгчдээ хэрхэн дэмжиж байна гээд СУРАХ ЮМАА СУР Л ДАА

ннн
ннн
2 сар 18, 2025 19:58

Үндэсний жижиг бизнесээ ингэж дэмжихийн оронд манайх CU, SG25 Солонгос сүлжээг оруулж ирж, өөрсдийнхийг дампууруулж байгаагаа зогсоо.

Холбоотой мэдээ

Back to top button