Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд Украины асуудлаар уулзаж, дахин хэлэлцэхээр тохиролцлоо

Мягмар гарагт /2025.02.18/ АНУ болон ОХУ-ын албан тушаалтнууд Украины дайны асуудлаар Саудын Арабын нийслэл Рияд хотноо уулзаж хэлэлцэв. Хоёр тал дөрвөн цаг хагас гаруй хэлэлцсэний эцэст ирээдүйд дахин уулзалт зохион байгуулахаар тохиролцсон байна.

Тус уулзалтад Украин мөн Европын ямар нэгэн төлөөлөгч оролцоогүй юм. Мягмар гарагийн орой Трамп мэдэгдэл хийхдээ хоёр талын албан тушаалтнууд уулзсаны дараа илүү итгэлтэй болж, Путинтэй энэ сар дуусахаас өмнө уулзах байх гэж хэлжээ. Тэрбээр “ОХУ ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байна” гэж хэлсэн байна. Мөн Трамп Украины тал уулзалтад оролцож чадаагүйдээ санаа зовж байна гэх мэдээллийг үл хайхран Киев аль эрт хэлэлцээ эхлүүлэх ёстой байсан юм хэмээжээ.

Риядын хэлэлцээ нь АНУ, ОХУ-ын албан тушаалтнууд Украины дайн эхэлснээс хойш уулзсан анхны тохиолдол болов. Украин өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр хийсэн аливаа тохиролцоог хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн. Мөн Германы Канцлер Олаф Шольц “Украины удирдлага мэдээгүй ямар нэгэн шийдвэр гарах ёсгүй” гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 19, 2025 09:55

Хошного Трамп

тогтох
тогтох
2 сар 19, 2025 14:33

Украйн улсаар хошин шог жүжигчин Зеленский тоглов оо хөөрхий манай хүзүүгүй мөн дагаж д�##�дганаад байгаа шүү гашуун үнэн гэж энэ үү.

тогтох
тогтох
2 сар 19, 2025 14:35

Одоо Зеленскийн авр�##� Элбэгдорж боловоо ккк хоёул АНУ-д амь гуйж очих байх даа.

Холбоотой мэдээ

Back to top button