Газын зурваст гал зогсоох тохиролцооны хоёр дахь шатны хэлэлцээг энэ долоо хоногт эхлүүлнэ

Хамас бүлэг барьцааны хүмүүсийг нэмж суллан, барьцаанд байхдаа амь үрэгдсэн хоёр хүүхдийн цогцсыг хүлээлгэн өгнө гэж мэдэгджээ. Ингэж мэдэгдсэний дараа Израил, Хамас хоёр Газын зурваст гал зогсоох тохиролцооны хоёр дахь шатны хэлэлцээг энэ долоо хоногт шууд бусаар эхлүүлэх болсон байна. Хамасын удирдагч Халил аль-Хайяа барьцаанд нас барсан дөрвөн хүний цогцсыг пүрэв гарагт /2025.02.20/, зургаан барьцааны хүнийг бямба гарагт /2025.02.22/ суллана гэсэн юм.
Гал зогсоох тохиролцооны хоёр дахь шатны хэлэлцээ хоёрдугаар сарын дөрвөнд эхлэх ёстой байжээ. Тохиролцооны эхний үе шат нь 42 хоног үргэлжилсэн. Тус шатанд барьцаанд буй 43 Израил иргэнийг олон зуун Палестин хоригдлоор солилцох байсан юм. Хүмүүс солилцох үеэр Хамас, Израил хоёр бие биеэ тохиролцоог зөрчсөн гэж буруутгасан ч тохиролцоо нурж уналгүй амжилттай хэрэгсэн. Гал зогсоох хоёрдугаар шатны хэлэлцээ хэцүүхэн өнгөрөх төлөвтэй байна. Учир нь тус хэлэлцээгээр дайны дараа Газын зурвас хэрхэх талаар ярилцана.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.