Ж.Мягмардорж: Байгалийн гайхамшигт бүтээгдэхүүн бол БАРАГШУН

Намайг Жаргалсайханы Мягмардорж гэдэг би 1989 онд Говь-Алтай аймагт төрсөн. 10 жилээ Эрдэнэт хотод төгссөн, төгсөөд 2008-2013 онд ОХУ-д Барилга Архитекторын Сургуулийг төгссөн. Мэргэжилээрээ 3-н жил гаран ажиллаж байгаад үйлдвэрлэлийн салбарт орсон юм.
Ямар үйлдвэрлэл эрхэлбэл боломжтой вэ, гэж олон төрлийн судалгаа хийж их удаан явсаар Барагшуны үйлдвэрийг сонгосон. Намайг бага байхад эмээ миний нурууны өвчнийг барагшунаар эмчилж байсан нь санаанд тодхон бууж билээ. Барагшуны анагаах ид шидийн тухай олон баримт бий 115 өвчинд тустай, элэг, ходоод, бөөрний халуун, нүдний өвчин, шээс хаагдах, борын хортой халууныг арилгах, эд эсийг нөхөн төлжүүлэх, хямарсан бие махбодыг тэнцвэржүүлэх ангаах үйлчилгээтэй. Байгаль дээр Барагшун нь далайн түвшнгээс дээш 2000-4000 метрийн өндөрт эгц хаданд хайлмагтан ургадаг, давирхайлаг хар хүрэн өнгөтэй, тослог, өвөрмөц үнэртэй, ургамлын үндэс, хад, чулуу, шороо юм.
Барагшун нь олон жилийн хадны халалт хөрөлтөөс өөрөөр хэлбэл тэлэх агших хөдөлгөөнөөс гарсан эрдсийн нийлэмж гэж ойлгож болно. Дэлхий дээр зөвхөн Төвдийн өндөрлөг уулс, Монгол болон ОХУ дахь Алтайн нуруу, Дундад ази Памирын уулын бүсийн зарим хэсэгт тогтсон нэн ховор, эмчилгээний чанартай байгалийн баялаг гэж ойлгож болно.

Барагшунтай холбоотой дэлхий даяар түгсэн нэг баримт бий. 1920-иод онд Египетийн Тотамхам Фрауны булшийг олж нээхэд шарил нь үнэмлэхүй сайн хадгалагдсан байсан нь Барагшунаар бүрсэн Муми байжээ. Барагшуныг Оросууд “Мумиё”, Киркизүүд “Ахар-Таш”, Энэтхэг Хятад болон Европчууд “Шилажит”, Төвдөд “Уулын бал”, “Хадны нулимс” Монголчууд “Хадан хайлмал”, “Барагшун” гэх мэт олон янзаар нэрлэдэг. Мумиё гэдэг нь биеийг хэвээр хадгалагч гэсэн утгатай “Муми” гэсэн үгтэй холбоотой, гарал нэгтэй үгнүүд болж таарч байгаа юм. Барагшуныг хэрэглэж эхэлсэн түүх МЭӨ 300-гаад оноос эхтэй, зарим нэг жишээ дурдахад эртний Грекийн гүн ухаантан Аристоталь ямар өвчинд хэрхэн хэрэглэх жоруудыг цаасан дээр буулгасан байдаг. Мөн Чернобылийн атомын цахилгаан станцын дэлбэрэлтийн дараа хүмүүсийг цацрагийн хордлогоос тайлахын тулд Барагшун өгч байсан түүхтэй. Манай Монголын хувьд Догшин Ноён хутагт Данзанравжаа “Гурван баянгийн Баргашун, Хамрын уулын Бэрээмэг, Хэрээ хөхлийн Жонш, Янт хүрээтийн Жуган зэрэг байхад ямар ч өвчнийг эдгээж болно” гэж хэлсэн байдаг.
Барагшуныг түүхийгээрээ хаана хэрхэн хадгалагдаж буйг зөвхөн нутгийн иргэд л мэднэ мөн агууламжийн хувьд харилцан адилгүй байдаг. Хүний хэрэгцээнд хүрэх гэж их хугацаа, технологи шаарддаг, Монголчууд бүгд л уламжлалт аргаар Барагшуны боловсруулдаг харин бид үүнийг нь технологийн шийдлээр илүү хөнгөвчилж, гарах чанарыг нь илүү сайжруулахыг зорьсон. 2020 оны 1 сард үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж бүгд бэлэн ажилдаа орж үйлдвэрлэлээ эхэлсэн юм. Бүх зүйл зэрэг өрнөж араас нь залгаад Ковид 19 дэгдэж үйлдвэрлэл хэсэг саатахад хүрсэн. Одоогоор тогтмол үйлдвэрлэл явуулж байгаа гурван үйлдвэр байна.
Хүнд үед “Инвес Кор” ББСБ-аас зээлээр ус цэвэршүүлэгч худалдан авч үйлдвэрлэлээ жигдрүүлэн, гаднаас хэдэн зуун тонноор нь цэвэршүүлсэн ус авалгүй зардлаа бууруулж чадсандаа баяртай байна. Манайх үйлдвэрлэлийн бүх шатанд цэвэршүүлсэн ус хэрэглэхийг шаарддаг онцлогтой. Хөл хорионы өмнө гаргасан бүтээгдэхүүнийг хэсэгхэн хүмүүс тогтмол хэрэглэж эхэлсэн, ямар зорилгоор юунд хэрэглэж байна вэ? гээд лавлатал сахрын өвчинд их тустай бүтээгдэхүүн болох нь тогтоогдсон. Ингээд компанит ажил өрнүүлж баримттай судалгаа авахаар шийдсэн. Манай судалгаанд нийт 30 гаруй хүн орохыг зөвшөөрч, 2 сарын хугацаанд өөр нэмэлт бүтээгдэхүүн, эмгүйгээр зөвхөн өтгөрүүлсэн Барагшуныг хэрэглэхэд 80%-д нь үр дүнгээ өгч сахар нь буурсан үзүүлэлт гарсан.
Манайх одоогоор 4-н төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Бурамтай, шингэн зөгийн балтай Баргашун, үүнийг шууд задалж ууж болно, өдөрт 2 удаа хэрэглэнэ.
Өтгөрүүлсэн барагшун гэж бий найруулж уудаг, эмчилгээний журмаар 3-5 туслыг өдөрт 2-3 удаа хэргэлдэг бүтээгдэхүүн. Дараагийнх нь Барагшунтай цай, Жасмин цайг бид БНХАУ-аас захиалан авчирч түүндээ Барагшуны өтгөрүүлсэн хандыг шингээгээд үйлдвэрлэлийн боловсруулалтад оруулан хэрэглэгчдэд хүргэдэг. Дараагийн дугаарт бид ванны дүрлэг, хүний биеийн алжаал ядаргаа тайлах, арьс харшлын төрлийн тууралтыг намжаах зориулалттай бүтээгдэхүүн. Ялангуяа бага насны хүүхдүүдэд сайн, бид хүүхдээ бор цайнд оруулах, шөлөнд оруулах ардын эмчилгээний уламжлалтай үүнтэй нэгэн адил орчин үеийн хувилбар нь энэ юм. Эрдэс, амин дэмээ арьсаар нь шингээгээд өгч байна гэсэн үг, үүний үр дүнд дархлаа дэмжигддэг сайн талтай.

Ирээдүйд бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргахыг зорьж байна
Дэлхий дээр Баргашун шиг нэг дор ийм олон төрлийн эрдэс, витамин, уургийн агууламжтай бүтээгдэхүүн ховор, учир нь Барагшуны 40% нь эрдэс бодис, 60% уургаас бүрддэг.
Найрлагад Нүүрс устөрөгч, Хүчилтөрөгч, Азот, Цахиур, Хөнгөн цагаан, Кальци, Кали, Натри, Төмөр, Магни, Фосфор, Титан, Селен зэрэг хүний биед ашигтай 40 орчим эрдэс бодис, фермент, амин хүчил зэрэг байдаг нь олон төрлийн лабораторийн шинжилгээгээр тогтоогдсон юм. Зөвхөн ОХУ-д гэхэд л Барагшуныг тойроод 20 гаруй шинжлэх ухаанчаар хандсан эрдмийн ажил, Докторын зэрэг хамгаалсан байдаг юм билээ. Бид 100 кг түүхий Барагшуныг цэвэрлэж ангилаад, үйлдвэрлэлийн боловсруулалтад оруулан 6-8 кг цэвэршүүлсэн Баргашун болгон ялгаж авдаг. Дэлхий зах зээл дээр өндрөөр үнэлэгдэх бүтээгдэхүүн, Амазонд 10 грамм цэвэршүүлсэн Барагшун доторх агууламжаасаа хамааран 30-99 долларын үнэтэй байх жишээтэй.
Манай улсыг түүхий эдийн нөөц орон гэдгээр нь хараад байна, аз болж энэ баялгийг Монголоос түүхийгээр нь экспортлохыг хориглосон хуультай. Манайхаас боловсруулсан бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд гаргасан компани ганц ч байхгүй нь харамсалтай.
Гадуур зарагдаж буй гадаадын бүтээгдэхүүнийг харахаар чиглэл чиглэлээрээ өөр байдаг. Кальцийн бэлдмэл, уураг, төмөр гэх мэт, ихэнх нь химийн гаралтай, учир нь байгалийн гаралтай бүтээгдэхүүн хямдхан байх боломжгүй.
Харин манай бүтээгдэхүүн байгалийн гаралтай бүгдийг нэг дор агуулсан гайхамшигтай. Бид гаднаас ямар нэгэн эрүүл мэндийн бүтээгдэхүүн оруулж ирж нийтэд шахаагүй, өөрсдөө эх орныхоо баялгаар эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн үйлдвэрлэж үр дүнг нь эерэгээр мянга мянган хүмүүсээс сонсож явдагтаа хийж буй ажлаараа бахархдаг. Ирээдүйд эх орныхоо баялгаар хийсэн бүтээгдэхүүнээ дэлхий зах зээлд гаргаж олон хүмүүст хэрэглүүлэн үр дүнг нь үзүүлж буян хэмээн зорьж явна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар нэртэй компанийн ямар нэртэй бүтээгдэхүүн болох, мөн сав�##�гааны зургийг нь тавьж болноо доо. Барагшун гэдгээс өөр мэдээлэл авч чадсангүй. Үйлдвэрлэгч компани нь нэр устай л байх даа. Сэтгүүлчэээээээээ
Harin bi yag tegj bodloo! Ene saw boidlyg ni gargachixgui yaaw dee gej. Haanaas awah we?
Ашиг тусыг нь тодорхой бичээ.Зарим хэрэглэсэн хүмүүс үр дүн муутай гээд байдаг
Манай аав барагшинг янз бүрээр( ууж, түрхэж г.м) хэрэглээд 100 нас хүрч байгаа шүү
Бичсэнээ эргээд хардаг, тэрийг нь хянадаг редактор байна уу. Ядаж бүтээгдэхүүнийх нь ганц зураг тавьчих сэтгэл �##�га даа.
Хэд й хэмжээтэй,хэр хугацаанд яаж хэрэглэвэл зохимжтой вэ?
Зураг ч үгүй юу ч үгүй мэдээлэл өгөөд байгаа ч юм шиг үгүй ч юм шиг. Ямар чадваргүй бичдэг юм бэ.
Тэнэг юм аа хаяг шошигоо мэдээлдэггүй
Где