Газрын ховор элементийн хамгийн том тоглогч БНХАУ олборлолтоо хумьснаар, дэлхийн зах зээлд эрэлт нэмэгдэнэ

Дэлхий дахинаа, ирээдүйд эрэлт нь нэмэгдэх голлох сэдвийн нэгээр газрын ховор элементийг нэрлэсээр байна. Газрын ховор элемент нь бүгд металл бөгөөд ижил төстэй олон шинж чанартай байдаг ч ихэвчлэн геологийн ордуудад хамт олддог. Газрын ховор элементүүдийг соронз, онгоцны хөдөлгүүр, тусгай технологиудад голчлон ашигладаг бөгөөд бидний өдөр тутмын хэрэглээ болох гар утас, LCD дэлгэцийн оптик шил, чийдэн, цахилгаан хэрэгслүүд болон цаашлаад эрүүл мэнд, батлан хамгаалах зэрэг олон талбарт өргөн хэрэглэгдэх хамгийн чухал хэрэглээ юм.

Британийн Геологийн Судалгааны Хүрээлэнгээс гаргасан “Газрын ховор элементийн дэлхийн чиг хандлага”-д нийтлэгдсэнээр,
2024 оны Их Баританид шаардлагатай түүхий эдийн жагсаалтад,
- Металлууд: Хөнгөн цагаан (Al), Сурьма (Sb), Висмут (Bi), Кобальт (Co), Никель (Ni), Зэс (Cu)
- Ховор элементүүд: Газрын ховор элементүүд (REE), Ниоби (Nb), Тантал (Ta), Теллур (Te), Лити (Li)
- Эрчим хүчний шилжилтэд хэрэгтэй материалууд: Зай хураагуурт Лити, Кобальт, Графит, Никель; Нарны хавтангийн материалууд (Галли, Индий, Теллур, Селен) хэмээн нэрлэжээ.
Түүнчлэн дэлхийн гол үйлдвэрлэгч орнуудад ирээдүйд нэн шаардлагатай хэрэглээнд байсаар байх лити, кобальт, никель, графит, цахиур зэрэг газрын ховор элементүүдийг онцлов.

Ойрын ирээдүйд улс орнууд эрчим хүчний шилжилт хийх зорилтын хүрээнд түүхийн эдийн өсөлт нэмэгдэнэ. Өөрөөр хэлбэл цэвэр эрчим хүчний технологи нь уламжлалт эрчим хүчний технологиос илүү олон материал шаардана гэсэн үг.
2030 он гэхэд ашигт малтмалын хэрэгцээ 2-3 дахин нэмэгдэж 280 мянган тоннд хүрнэ гэсэн таамаглал бий. Дэлхий дахинаа цахилгаан машины борлуулалт тогтвортой өсөх хандлагатай байгаа бөгөөд 2025 оныг хүртэл жил бүр 6-7 хувиар өсөж ирсэн. 2020 онд дэлхийн газрын ховор элементийн хэрэглээ 167 мянган тонн байсан билээ.
Хятад улс хувийн компаниудаа газрын ховор элемент олборлохыг хориглох шийдвэр гаргаснаар,
Хятад улс нь газрын ховор элементийн нийт үйлдвэрлэлийн 58 хувь буюу эзэлдэг бөгөөд дэлхийн хамгийн том ховор элемент үйлдвэрлэгч орон. Гэтэл тус улс өчигдөр стратегийн ашигт малтмалын ордууд дээрх хяналтаа чангатгаж, цаашид төрийн өмчит компаниудаас бусад компаниудыг газрын ховор элемент олборлохыг хориглох талаар холбогдох яамнаас нь мэдэгдэл хийжээ.
Ингэснээр газрын ховор элементийн зах зээлийн хамгийн том тоглогчдын нэг БНХАУ цаашид АНУ-ын технологийн компаниудын гол түүхий эдүүд болох хэд хэдэн ховор элементүүдэд хориг тавьсантай зэрэгцэн цаашид газрын ховор элементийн эрэлт дэлхийн зах зээлд улам илүү нэмэгдэх төлөвтэй байна.
Харин манай улсын тухайд, газрын ховрын элементийн нөөцөөр дэлхийд долдугаарт бичигддэг бөгөөд Британийн Геологийн Судалгааны Хүрээлэнгээс гаргасан мэдээлэлд “Монгол Улс голлох эрдэс баялгийн бүс нутагт зүй ёсоор багтдаг учир түүхийн эдийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бүрэн боломжтой боловч боловсруулалт, нийлүүлэлтийн харилцаа холбоог илүү сайжруулахад анхаарах шаардлагатай” гэжээ.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хятад улс гадагшаа гаргахгүй өөрсдөө хэрэглэхээр нөөцлөөд , харин манайхан герман , франц , америк , солонгос , японд очоод манайхаас ав гээд МАНгартаж гуйгаад ....Баялаг дуу�####�г .Ялангуяа газрын ховор ( ховор гээд тодотгоод байгаа) елементээ түүхийгээр нь гадагшаа зараад идчих санаатай ......
Шаа чи хужаа �########�
Mongol uls buh huduu nutgaa uul uurhai bolgoh heregtei ! M#l aj ahuigaas shuud tatgalzah estoi ! Hotiin soeltoi jinhene mongolchuud bol hezee ch huduunii mah suu heregledeggui shuu! Bid Hytad Oros zereg gadaadiin eko buteegdehuun hunsendee heregledeg ! Mah iddeg humuus bval Avstralias orignal eko belcheeriin honinii mah eksportlohiig demjih heregtei ! Tegehgui bol hotiin jinhene mongolchuud bid huduu ch yvj uzeegui humuus bdag huduunii orkuud tiim tom gazart amidraad bdag ni shudarga bish yvdal shuu ! Uurhaigaas bid ashig hurtej uchirtai ! Bas hotood huduu tursun orkuudiig huuj gargah huuliin tusul batluulah estoi boljee ! Sanagtun Serehtun !!
Дэлхий 100 жилийн дараа сөнөх гэж байгаа юм шиг хамаг юмаа хоослоод шавхчихаад хоосон хөрсөөр хүүхэн хийдэг юм манайх хичнээн хөгжилөөрөө хоцорогдсон гэлээ 100 жилийн дараа бүх зүйлийг хийдэг улс бол жил таараа тэр цагт тэр цаг өөрөсдөө хэрэглэх хэрэгтэй байхаа бидний үeэр монгол сөнөхгүй нь лавтай хойч үeдээ үлдээх хэрэгтэй
Зайлаарай муу өмхий хулгайч нар барууны золбингуудтай нийлж бас ухаж төнхөхнүү
Хэзээ 1 өөрсдөө ашиглаж эхлэх болдоо