Гэмт хэрэг

Хамт пиво уусангүй гэх шалтгаанаар насанд хүрээгүй хүүхдийг зодож хөнөөжээ

Завхан аймагт өнгөрөгч оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 18 настай эрэгтэй насанд хүрээгүй хүүг хамт пиво уусангүй гэх шалтгаанаар зодож хөнөөсөн хэрэг гарсан байна.

Бид тус төрлийн хэрэг гаралтаас урьдчилан сэргийлэх үүднээс хэргийн процессыг тоймлон хүргэж байна.

Тодруулбал, Завхан аймгийн ... суманд байрлах Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны гадна талбайд байрлах нийтийн бие засах газрын хажууд тухайн хэрэг үйлдэгджээ. Тус гэмт хэргийн хохирогч насанд хүрээгүй байсан бөгөөд тогой хэсэгтээ хүнд гэмтэл авсны улмаас амь хохирсон аж.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч “...Талийгаач хүү минь хамгийн сүүлд над руу 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 14 цаг 40 минутад видео дуудлага хийж ярьсан. Тухайн үед надтай ярихдаа бие эрүүл мэндийн байдал зүгээр байсан. Би хүүгээ гадны нөлөөтэй нас барсан гэж үзэж байгаа, буруутай этгээдэд хуулийн дагуу хариуцлага тооцохыг хүсэж байна. Миний хүүг зодсон хүүхдэд би гомдолтой байна" хэмээн шүүхэд мэдүүлсэн байна.

Шүүх шинжилгээний дүгнэлт

  1. Духны баруун урд хатуу хальсан дээрх цус хуралт /гематом/,  нүдний ухархайн арын судас тасрал, их тархины баруун урд тал бөмбөлгийн дарагдал, баруун нүдний доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.
  2. Цогцост үүссэн гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн байна. Нас барсны дараа гэмтэл тогтоогдсонгүй. Үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. Шинэ гэмтэл байна.
  3. Гэмтлүүд нь уялдаа холбоотой гэмтлүүд тул гэмтэл тус бүрээр салгах боломжгүй хүнд гэмтлүүд болно.
  4. Баруун нүдний ухархайн арын судас тасарч хатуу хальсан дээрх цус хуралтаас болж тархи дарагдал үүсэж нас барах шалтгаан болсон байна.
  5. Хатуу хальсны дээрх цус хуралтаас тархи дарагдаж нас барсан байна. Мөн үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй...”

Улмаар тухайн хэргийн газарт байсан гэрчүүдийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны дүгнэлт зэргээр шүүгдэгч П-г Эрүүгийн хэргийн 10.1 дүгээр заалтад хамаарах хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Иймд шүүхээс хэрэгтийг анх удаа хэрэг үйлдсэн хэмээн хөнгөрүүлэн таван жил зургаан сарын хорих ял оноосон байна.

Холбогдсон хэргийн хуулийн заалт: Эрүүгийн хэргийн 10.1 дүгээр зүйл. Хүнийг алах

1.Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Хүнийг:

  • 2.1.онц харгис хэрцгийгээр;
  • 2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
  • 2.3.захиалгаар;
  • 2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
  • 2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
  • 2.6.хоёр, түүнээс олон хүнийг;
  • 2.7.хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, жирэмсэн болохыг мэдсээр байж;
  • 2.8.гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж;
  • 2.9.эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг;
  • 2.10.зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад;
  • 2.11.бүлэглэж;
  • 2.12.эрүүдэн шүүж;
  • 2.13.цус, эд, эрхтнийг авах зорилгоор;
  • 2.14.үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ.

О.УНДРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 22, 2025 10:21

Zawhani holdvvnvvd heleh ug algaa ta nart

Зочин
Зочин
2 сар 22, 2025 11:27

МУУ ЦАГААН ЯМААТЫХААН АЛААД БАЙХДАА ЯАДЫН БЫСДА ВЭ? НААД ГӨЛӨГИЙГ ЧИНЬ ЯАХ УУ? БҮГДЭЭРЭЭ

Зочин
Зочин
2 сар 22, 2025 13:22
Reply to  Зочин

Nuguu buduuleg zawaan ugee bichdeg nuhur mun uu? Buduuleg ugee bichihgeed l bna uu

Зочин
Зочин
2 сар 22, 2025 12:36

Оркууд хүн �##�аад эхэллээ шүү

Зочин Зочин
Зочин Зочин
2 сар 23, 2025 21:02

Олон үггүй шууд буудан хороогоод жорлонд хаях нь зөв.

Холбоотой мэдээ

Back to top button