З.Төрмандахтай хамт баригдсан дөрвийг нотлох баримт устгаж, өөрчилж болзошгүй гэж үзээд цагдан хорьжээ

З.Төрмандахтай хамт саатуулагдсан дөрвөн яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Тодруулбал,
- “М-Армор” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд,
- тус компанийн Хуулийн албаны дарга Я.Бямбадаржаа,
- мэргэжилтэн Г.Гандалай,
- Инженер-техникийн албаны дарга С.Жамъянтөгс нар.
Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос дээрх яллагдагч нарыг “Гүйцэтгэх ажил явуулах эрхгүй этгээд гүйцэтгэх ажил явуулсан, эсхүл гүйцэтгэх ажлын тусгай техник олж авсан, ашигласан, борлуулсан” гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.
Улмаар Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос яллагдагч нарт “…гэмт хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа…” гэх үндэслэлээр яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр ирүүлжээ.
Шүүх прокурорын саналыг үндэслэн явуулсан шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгч нарыг оролцуулан хэлэлцсэн ба прокурорын саналын үндэслэл болсон яллагдагч нарыг цагдан хорих дээрх үндэслэл нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул яллагдагч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар мөрдөн шалгах нууц ажиллагааны үр дүн, бусад баримт болон гүйцэтгэх ажилтай холбоотой баримт нь нууцын зэрэглэлд хамаарах тул нотлох баримтуудын агуулгын талаар шүүхийн шийдвэрт нээлттэй дурдах боломжгүй аж.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hohinee gj helye harj l baiy
Битгий ингэж худ жүжиглэж бай мөнгөний төлөө яахаас ч буцахаа больсон энэ гар одоо нэг худагт золголтоо хийх нь.Энэ их муу шүү танай хамт баригдсан нөхдүүд чинь ингэнэ чинээ санасангүй мэдсэнгүй зүүдэлсэнгүй явлаа даа .Одоо танай ерөнхий боссонцор Оджаргалыг зэргэлдээ камерт чинь хийнээ тэндээ босстойгоо золгоорой та нарт монголын прокурорууд эх орноосоо урвасан хэргээр 99 жилийн ял төлөвлөж байгаа нэг жилийг нь хаснаа
27 R baaziin dashdorjiin enhjargal y####n hun aminii heregten