НИЙГЭМ

Өнөөдөр сондгой дугаартай автомашин зорчино

Сар шинийн баярын өмнөх өдрүүдэд автозамын ачааллыг бууруулах үүднээс энэ сарын 22-27-нд тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үргэлжилж байна.

Хуваарийн дагуу өнөөдөр улсын дугаар нь тэгш тоогоор төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож буй юм. Харин энэ сарын 24, 26-нд сондгой тоогоор төгссөн дугаартай машин, 25, 27-нд тэгш дугаараар төгссөн машин замын хөдөлгөөнд оролцоно.

Бүсчлэлийн хувьд хойноос урагш чиглэлд 32-ын тойргоос Маршалын гүүрний уулзвар хүртэл, баруунаас зүүн чиглэлд 5 шарын уулзвараас Офицеруудын ордны уулзвар хүртэл тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар хөдөлгөөнд оролцох юм.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button