ОХУ Украинд урт хугацааны энхийн тохиролцоонд хүрэх сонирхолтой гэв

ОХУ-ын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков Украинд урт хугацааны энх тайван тохиролцоонд хүрэхийг хүсэж байгаа гэжээ. Гэхдээ мөргөлдөөний үндсэн шалтгааныг шийдэх байдлаар хийх ёстой гэж тэр хэлсэн юм. Харин АНУ-ын дэмжлэгтэй хурдан гал зогсоох гэрээ байгуулж, удалгүй дахин байлдаан эхлэхийг хүсэхгүй байна гэж тэр РИА агентлагт ярилцлага өгөхдөө хэлжээ.
Даваа гарагт /2025.02.24/ нь Ерөнхийлөгч Владимир Путиний тушаалаар ОХУ Украин руу цэргээ оруулсны гурван жилийн ой байсан юм. Өчигдөр нийтлэгдсэн ярилцлагадаа Рябков Москвад удаан хугацаанд үргэлжлэх тохиролцоог хүсэж байгааг онцолсон байна.
Тэр "АНУ хурдан гал зогсоохыг эрмэлзэж байгааг бид тодорхой харж байна. Гэхдээ урт хугацааны тохиролцоогүй гал зогсоох нь байлдааныг богино хугацаанд дахин эхлүүлэх замыг тавина. Энэ нь бүр ч хүнд үр дагаварт хүргэж болзошгүй, тэр дундаа ОХУ-АНУ-ын харилцаанд сөргөөр нөлөөлнө. Бид үүнийг хүсэхгүй байна. Удаан хугацаанд үргэлжлэх шийдэл хэрэгтэй, үүнд мөргөлдөөний үндсэн шалтгааныг шийдвэрлэх зүйлс заавал багтах ёстой" гэсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Саудын Арабын нийслэл Риядад АНУ-ОХУ-ын албан тушаалтнууд уулзаж, Украины дайны талаар хэлэлцсэн. Тус хэлэлцээрээр хоёр улс дипломат харилцаагаа хэвийн горимд шилжүүлж, Украинтай холбоотой яриа хэлэлцээг бэлтгэх тохиролцоонд хүрсэн. Гэхдээ тус уулзалтаас АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын Украинд энх тайван тогтоох төлөвлөгөөний талаар мэдээлэл сонсогдоогүй гэж Рябков хэлжээ.
Тэрбээр Москва Украинд "цэргийн тусгай ажиллагаа" явуулахгүй бол өөр сонголт байгаагүй гэж давтан хэлсэн байна. 2022 онд ОХУ Украин руу довтолсныхоо дараа цэргээ оруулахаас өөр аргагүй байсан гэж олон давтан мэдэгдсэн билээ. Харин Украин болон барууны орнууд үүнийг колоничлох хэв маягтай түрэмгий дайн гэж үздэг.
Мөн Рябков НАТО зүүн зүг хэтэрхий тэлж, ОХУ-ын аюулгүй байдалд заналхийлсэн гэжээ. Дээрээс нь тэр Украин дахь орос хэлтэй иргэдийн эрхийг зөрчиж байсан талаар дурдсан юм. Украинд орос хэлээр ярьдаг иргэдийн эрхийг зөрчдөг гэх мэдэгдлийг Киев хэд хэдэн удаа үгүйсгэсэн.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Жомбого Трамп
Украйныг дэмждэг нөхөд бүсэлхийнээс доошхи үг хэрэглэх дуртай тэнэгүүд байдаг юм байна даа . Америкийн татвар төлөгчдийн мөнгийг зүгээр л цацаад байна гэж ямар л юм байв гэж. Үр дүнд цөмийн бөмбөг хэрэглэх хэмжээнд хүрч мэднэ . Дайныг дэмжээд байгаа нөхөд өөрсдөө УКРАЙН орон луугаа �######�цгаа .
"ЦТА-наас өөр арга байгаагүй" гэдэг Орос тэнэгрэл, , Орос Хитлерийн зөнөгрөл !!!
Холын Украйн ч яамай байнаа, хойд хөрш маань сулрахгүй, хүч чад�##� нь буурахгүй шиг энэ бүхний цаана гараасай гэж. Хойд хөрш маань урд хөршийн өмнө нэг их бөхөлзөөд байдаггүй, пээдгэрдүү байв�##� дунд нь маньд хэрэгтэй юмуу л гэж.
Арчаагүй Трамп