Хятадын эдийн засаг царцаж байна

Хятадын эдийн засгийн ирээдүй ойрын жилүүдэд олон хүчин зүйлээс хамаарахаар байна. АНУ-ын 49 дэхь ерөнхийлөгчөөр Дональд Трамп сонгогдсоны дараа худалдааны дайныг эхлүүлсний хамгийн гол хохирол амсагч нь БНХАУ. Учир нь энэ сарын 13-нд ган, хөнгөн цагааны импортод 25 хувийн тариф ногдуулах шийдвэр гаргасан нь Хятадын дотоодын эдийн засагт томоохон цохилт үзүүлж буй. Мөн өнгөрсөн оны гуравдугаар улиралаас хойш Хятадын эдийн засаг саарч эхэлсэн билээ.
Хятадын эдийн засаг саарах болсон шалтгаанууд
Үл хөдлөх хөрөнгийн хямрал буюу томоохон хөгжүүлэгчид болох Evergrande, Country Garden гэх мэт энэ салбарын акулууд санхүүгийн хямралд орсон нь хөрөнгө оруулагчдын итгэлийг бууруулж, үл хөдлөх хөрөнгийн салбарын уналтыг дагуулж байна. Хятадын эрх баригчид үл хөдлөх хөрөнгийн хэт халалтыг хязгаарлах бодлого баримталж байгаа нь салбарынхаа сэргэлтийг удаашруулж болзошгүй. Мөн ард иргэдийн худалдан авах чадвар суларч, орон сууцны борлуулалт багассанаар энэ салбарын өсөлт цаашид ч саарах төлөвтэй байгаа бөгөөд иргэдийг дэмжих бодлогуудыг төр олон талт байдлаар хэрэгжүүлсээр байгаа ч эдийн засагт шууд нөлөөлөх чадамж одоогоор хараахан шууд бүрдээгүй хэвээр байгааг дотоодын шинжээчид онцолжээ.
Гадаад эрэлт буурав
АНУ, Европын зах зээлд Хятадын барааны эрэлт буурч, экспортын өсөлт суларч эхэлсэн юм. Үүнийг дагасан хөрөнгө оруулалтын эрч буурч, гадаадын компаниуд геополитикийн тодорхойгүй байдал, АНУ-ын хориг арга хэмжээнээс болж Хятадаас хөрөнгө татах хандлагатай болж эхэлсэн гэхэд болно. Мөн дотоодын хэрэглээ суларсан нь цар тахлын дараах сэргэлт удааширч, хэрэглэгчдийн итгэл сул байгаа нь дотоод эрэлтийг дэмжихэд цаашид ч хүндрэл учруулахаар байгаа юм.
Эдийн засгийг дэмжих бодлогууд
Засгийн газар дотоодын эдийн засгийн өсөлтийг тогтвортой байлгахын тулд төрийн оролцоогоо нэмэгдүүлж, дотоодын зээлийн хүүг бууруулж, эдийн засгийг идэвхжүүлэх арга хэмжээ авч эхэлсэн. Түүнчлэн БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жинпинь хувийн хэвшлүүдийг дэмжиж, төрийн саадгүй үйлчилгээг илүү хүртээмжтэй болгохыг уриалсан юм. Иймд үйлдвэрлэл, технологийн хөгжлийг нэн тэргүүнд сайжруулж, чип болон хиймэл оюуны салбарт илүү идэвхтэй хөрөнгө оруулж эхэлсэн юм.
Хятадын Засгийн газрын бодлого, технологийн хөрөнгө оруулалт, бүс нутгийн эдийн засгийн интеграц зэрэг хүчин зүйлс тус улсын дотоодын эдийн засгийг дэмжих боловч үл хөдлөх хөрөнгийн хямрал, экспортын бууралт, гадаадын хөрөнгө оруулалтын зогсонги байдал зэрэг эрсдлүүд байсаар байна.
Гадаад худалдааны дарамт
АНУ болон Барууны хоригууд нь Хятадын өндөр технологийн салбарт хязгаарлалт тавьж, чип үйлдвэрлэл зэрэгт хиймэл оюун ухааны хөгжлийн процессийг илүү удаашруулж буй. Европ, АНУ, Зүүн Өмнөд Азийн зах зээлд эрэлт багасч, Хятадын экспорт өмнөх жилүүдээс удааширч байна. Барууны орнууд үйлдвэрлэлээ Хятадаас салгах бодлого баримталж, Вьетнам, Энэтхэг зэрэг улсуудад үйлдвэрээ шилжүүлж байгаа нь Хятадын экспортод сөргөөр нөлөөлж байгаа.
Хөдөлмөрийн зах зээлийн асуудал
Хятадад залуучуудын ажилгүйдэл газар авч, 2023 оны байдлаар 16-24 насны залуусын ажилгүйдэл 20%-д хүрсэн бөгөөд энэ нь эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлж байна. Үүнийг дагаад цалингийн өсөлт харьцангуй удааширч, үйлдвэрлэлийн зардал өсөхийн хэрээр компаниуд ажилчдын цалинг нэмэхээс зайлсхийх болсон юм. Хятадын үйлдвэрүүд автоматжуулалтад ихээхэн хөрөнгө оруулж байгаа нь тодорхой салбаруудад ажлын байр багасах эрсдэлийг мөн нэмэгдүүлсээр байна.
Дотоодын хэрэглээний сулрал
Иргэдийн хэрэглээ багасах нь цар тахлын дараа хэрэглээний зах зээл сэргэхгүй байгаа бөгөөд тус улсын эдийн засагт дарамт учруулсаар байна. Олон иргэд үл хөдлөх хөрөнгө, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарт их хэмжээний зээлтэй байгаа нь тэдний зарцуулалтыг хязгаарлаж буй. Эдгээр нөхцөл байдлаас шалтгаалан хүмүүс ирээдүйн эдийн засгийн байдалд итгэлгүй болж, их хэмжээний хадгаламж үүсгэж байгаа нь эргэлтийн хурдыг бууруулж байгаа талаар Хятадын төвбанк мэдээлсэн удаатай.
Хятадын эдийн засаг ойрын жилүүдэд саарах төлөвтэй байгаа бөгөөд гадаад хүчин зүйлээс хамаарах эдийн засгийн удаашрал нь үргэлжлэх нь дэлхийн эдийн засагт ч мөн томоохон нөлөөллийг үзүүлэхээр байна.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын нүүрс зарагдахгүй гэсэн үг
Нүүрснээс өөр эдийн засагтай бол гэсэн дохио өгч байгаа юм, мөнхөд шороотой түүхий нүүрс ухаж гятад руу ачаад л хорвоог барж туулна гэж хаа байхав дээ
Гоё, даанч их дан�##�заад байсан юм. Зах зээлийн эдийн засаг гэдэг чинь өсөлт буур�##�тын циклтэй байдаг нь жам ёсны үзэгдэл шүү, тэгтэл байнга өсөж дэвшнэ, Steady энэ тэр гээд ертөнцийн жамыг сөрж базна энэ тэр гээд нэг их онгироод байлуу.
Нүүрс Хятад руу борлуугдана.Бидний нийлүүлж байгаа нүүрс урьд айлд бага шүү.НҮҮРСИЙГ эрчим хүчний эх үүсвэрээс ойрын 5жилд лав �######�уулж чадахгүй.