Top StoriesНИЙГЭМНийгэм мэдээ

Дээл оёдог 90 настай Ж.Маамуу: Одоо дээлийг нэг өдөр хийдэг болж, залуудаа хоногт гурвыг оёчихдог байсан юм

“18 настайдаа үйл урлаж сурсан. Бүр гарт орчихсон болохоор дээлийг нэг өдөрт л оёдог. Ач, зээ, хүргэн, бэр гээд дээл хийж өгөөгүй хүн байхгүй. Залуу байхад өдөрт хоёр дээл оёдог байсан. Ер нь хийхгүй юм байхгүй дээ. Эгчийнхээ бэлэглэсэн гар машинаар 70 жил үйл урлаж байна. Монгол гэртээ эсгий тойруулга хийгээд дэвсэнэ. Монгол гутлаа хийгээд өмсчихнө. Зургаан хүүхэд минь намайг дуурайгаад эр, эмгүй уран гартай. Биднийг дуурайгаад зүү хатгаж үзээгүй ирсэн бэр маань ч уран болчихсон” гэж ярих буурайг Ж.Маамуу гэнэ. Тэр өдгөө 90 нас шүргэж явна.

Тэрбээр, энэ жилийн сар шинийн баярт зориулж гэрийнхэндээ 20 орчим дээл бас ач нартаа малгай урлажээ.

Мөн та бүхэн санаж байвал “90 настай дээл оёдог эмээ” гэх Ж.Маамуу гуайн бичлэг саяхан сошиалд цацагдаж, олон нийт эергээр хүлээн авсан. Харин нэг сонин нь тус бичлэгийг үзсэн нэгэн эмэгтэй "бурхан болсон ээжид нь дээл оёж өгсөн эмээ байна" хэмээн 1960-аад онд урлуулсан ээжийнхээ дээлний өнгийг Ж.Маамуу эмээгээр солиулахаар утсаар холбогдсон аж.

Ийн сонин, хачин түүх хөөрөх үйл урлаач Ж.Маамуутай ярилцлаа.

-70 жил дээл хийлээ. Урласан тэрлэгний маань тоо талийж өгсөн байх-

-Хэдэн жил үйл урлаж байна вэ. Хэдтэйдээ яаж суралцав?

-Ээжээсээ л сурсан даа. Бас амьтан хүний хийж байгааг ч их харж байлаа. Ээж маань их уран хүн байсан. Ээж маань монгол гутал хийнэ, ул наана, үйл урлана. Ээж үйл урлаж байгаад гараад явахаар нь би заримдаа оёдлыг нь гүйцээчихсэн байдаг байсан. Тэр үед 13,14 настай л байсан болов уу. Тэгж явсаар 18 настайгаасаа өөрөө дээл оёж эхэлсэн.

-Сүүлд хүргэнийхээ дээлийг оёод сууж байгаа бичлэг нь сошиалд тавигдсан байсан. Одоо харин өөр нэг дээл урлаж байгаа юм байна. Энэ дээлээ хэнд хийж байгаа вэ?

-Тийн. Хэдэн хүүхэд ч яах вэ. Өөрсдөө бас хийчихнэ. Эмээ нь хүргэн, бэр, ач, зээ нартаа дээл оёсон. Тэр бичлэгт гардаг хүргэний дээлийг оёод дуусчихсан. Тэрээс хойш ач нартаа дээл оёлоо. Бусад хүргэчүүддээ бас дээл оёлоо. Хэдэн ач, зээ нартаа малгай, баривч хийлээ. Сая хэд хоногт 20 орчим дээл оёчихсон байна. Эхнээсээ ирж дээлээ авцгааж л байна. Одоо энд хүүгийнхээ гурван хүүд хийсэн дээл, малгай л үлдэж байх шиг байна.

-Сар шинэ гээд баярын дээл хийж өгч байна гэсэн үг үү. Өмнөх жилүүдэд Цагаан сараар хэдэн дээл хийв?  

-Тэд гэж тоолж байсангүй. Тэр ч бүр талийсан байх.

-Нэг дээлийг хэр удаан хийж байна?

-Нэг дээлийг өдөрт нь гаргачихдаг. Гарт орчихсон болохоор ядах юмгүй л дээ. Хүмүүс ч надаар голохгүй оёулах юм. Тэрнээс биш одоогийн сайн, сайхан оёдолчдыг бодвол миний урласан дээл муухай байх. Залуу байхдаа өдөрт 2-3 дээр оёдог байсан. Тухайн үед одоогийнх шиг цахилгаан машин байхгүй. Дандаа гар машинаар оёно. Би голдуу шөнө сууж үйл урлана. Өдөр нь хонь малаа хариулж, түлшээ түүгээд завгүй. Хүүхдүүд ч нялх байж. Шөнө л сууж үйлээ хийнэ. Хөдөө гэрэл байх биш. Лаа юм уу дэнгийн гэрэлд юм оёдог байлаа шүү дээ. 

-Одоо бол шөнө суудаггүй биз дээ?

-Хүүхдүүд амар гээд намайг шөнө суулгахгүй. Уг нь шөнө жаахан суучихвал юм их дөхөмжтэй л байдаг юм.

-Ах, дүү нар нь бүгд л таны урласан дээлийг өмсөх үү?

-Тэгэлгүй яах вэ. Миний хийсэн дээлийг өмссөн хүн зөндөө. Сүүлд төрсөн ач зээ нартаа хүртэл хийгээд өгчихсөн.

-Ах дүү нараас нь өөр хүмүүс дээл хийлгэхээр ирдэг үү?

-Ирнэ. Зөндөө хүмүүс ирнэ. Баахан дээлийн торго овоолчхоод л явдаг. Хэзээнээсээ ийм байсан юм.

-Монгол гутлаа өөрөө урлаад өмсчихдөг. Гэртээ эсгий ширээд дэвсчихдэг байсан-

-Дээлнээс өөр зүйл урлах уу?

-Урлана аа. Олбог, гутал гээд хийхгүй юм байхгүй. Дээр үед хөдөө байхдаа Монгол гутал хийгээд өмсчихдөг байлаа. Гэрийн бүтэн тойруулга ширээд дэвсчихдэг байлаа. Тэр үед чинь хивс гэж байхгүй. Дандаа л ширмэн ширдэгтэй байдаг байсан.

-Насаараа юм урлаж, хүмүүс таныг уран гэж хочлох уу?

-Тийм юм байгаагүй ээ. Насаараа л дээл оёлоо. Одоо л ингэж хүмүүс магтаж, ерөөж байхыг харж байна. Хүмүүс “гоё хийж, сайхан хийж” гэж л хэлнэ үү гэхээс биш “уран, сайхан” гэж магтаж байгаагүй. Гэхдээ тэгээд танаар л хийлгэнэ гээд шөнө, өдөргүй дээл авч ирээд л овоолчихдог байсан. Одоог хүртэл хөдөөний хүмүүс миний хийсэн дээлийг л өмсөж байна. Сая миний бичлэг гарах үед нэг хүн бүр холбогдож ярьсан. Аль хэзээний ээжид нь хийж өгсөн дээл нь байдаг юм байна.

Охин нь “Бурхан болсон ээжийнхээ дээлийг хадгалж явдаг. Одоо нэг өнгийг нь солиулах гэсэн юм. Танаар л солиулмаар байна. Таныг байдаг гэж мэдээгүй. Ийм сайхан зүйл байх гэж. Та яг хэвээрээ байна” гээд утсаар холбогдсон.

-Хэзээний гэхээр хэдэн онд хийж өгсөн дээл гэсэн үг үү. Багцаа байна уу?

-Ер санахгүй юм. Минийхээр 1960-аад онд л хийсэн дээл шиг байгаа юм.

-Энэ олон жил дээл оёход таны хараа ер муудаагүй бололтой?

-Лааны гэрэлд сохойгоод л суудаг байсан. Тэгсэн хэр нь хараа бол сайн шүү. Шил зүйгээгүй. Өөрөө л хамаг юм аа хадчихдаг. Зүүгээ хүртэл өөрөө сүвлэдэг хэвээрээ байна.

-Өөрөө хэдэн дээлтэй вэ?

-Өөртөө зөндөө дээл хийлгүй яах вэ. Би чинь дээлээ хүүхдүүддээ өгчихдөг. Таньдаг дүү нартаа тайлаад өгчихнө. Тэгээд өөрөө гурав дөрөвхөн дээлтэй сууж байдаг.

-Хэдэн нас хүртлээ үйлээ урлана гэж бодож байна?

-Одоо тэгээд амьд л байж байвал хийж л таарна. Нүд үзэж, гар хөдөлж байвал хийгээд л байна. 100 хүрсэн ч чадвал хийгээд л сууна.

-Манай хүүхдүүд бас эр, эм ялгаагүй дээлийг өдөрт нь хийдэг уран гартай-

-Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүдээс нь үйл урладаг хүн бий юу?

-Би зургаан хүүхэдтэй. Гурван охин. Гурван хүүтэй. Эр, эмгүй бүгд уран. Одоо бас хажууд нэг охин маань шилбэ хадаад л сууж байна. Манай хамгийн бага хүү одоо 40 настай. Шилбэ хадна гэж бүр урлаад өгнө. Дээрээсээ хоёр нь тайрагдчихсан. Бурхан болсон хоёр хүүхэд маань хоёулаа юм юм хийдэг. Сүрхий хүүхдүүд байсан.

Эмэгтэй нь уран гэж нөхцөл байхгүй. Хөх хот руу хүртэл явж дээл хийдэг. Ёстой нэг янзын уран хүн байсан. Оёдол гэж ёстой нэг хийдэлгүй хүн байсан юм. Эрэгтэй нь бас ямар ч юмыг хийнэ. Ямар сайндаа буриад гутал хийчхээд “Ээжээ би эхнэртэй буриад гутал хийчихлээ” гэж байсан юм. Тэр хүү маань мөнгөөр ч юм хийнэ. Машин ч засна. Хийж чадахгүй юмгүй хүн байлаа.

-Хүүхдүүддээ үйл урлахыг та зааж байв уу. Тань шиг хараад сурсан уу?

-Бүгдээрэй намайг харж байгаад сурчихсан. Бага байхаасаа л элдэв үйлд тусалдаг байсан. Ямар сайндаа манай том охин бага байхдаа үйл урлах гэж байгаад хуруугаа оёчихсон сууж байсан. Би нэг юм оёж байгаад гараад явсан хойгуур нөгөөхийг маань үргэлжлүүлэх гэж байгаад гараа оёчихсон сууж байсан даа. Тэгээд ер удаагүй үйл урлаад сурчихсан. Тэр үед охин маань долоон настай л байсан байх.

-Хүүхдүүд нь бас өдөрт нэг дээл гаргачих уу?

-Гаргалгүй яадаг юм. Зав зай нь байвал зэрэгцэж суугаад л өдөр өдрөөр нэг нэгээр урлаад байна даа.

-Зүү сүвэлж чадахгүй ирсэн бэр маань хүртэл одоо надаас уран болсон-

-Уран, дуучин хоёр удам дагадаг гэдэг. Танай удмынхан ер нь тэр чигтэй уран хүмүүс үү?

-Манай аав их уран хүн байсан. Ааваас их юм сурсан даа. Манай эгч бас их уран хүн байсан юм. Аймагтаа “Дархан Хорол” гэдэг нэртэй. Мөнгөөр хазаар, аяга, ээмэг, бөгж бүгдийг хийдэг хүн байсан. Би хажууд нь байсаар байгаад бас л юм хийж сурч байлаа. Эгчийнхээ хийж өгсөн бөгжийг одоо ч зүүж л байна.

Хачин нь манайд зүү сүвлэж мэдэхгүй ирсэн бэр маань бас одоо надаас уран болсон.

-Дээл хийхгүй үедээ өөр юу хийж өдрийг өнгөрүүлж байна?

-Би ер нь хэтээсээ зүгээр сууж чаддаггүй хүн. Зүгээр суухаар бие чилээд хөл, гар янгинаад сууж чаддаггүй. Дээл хийхгүй бол олбог ширээд суучихна. Нэг бол утас ээрнэ. Хийх л юм байвал хийгээд л суучихна шүү дээ.

-Оёсон дээлүүд нь дандаа халх загвартай дээл байгаа харагдлаа. Та өөр үндэстэн, ястны дээл оёдог уу?

-Өөр дээл оёж үзээгүй. Лам нарын дээл л оёж байсан. Бишгүй л олон дээл Гандангийн лам нарт оёж өгч байлаа.

-Миний оёдлын машин надтай хамт үйл урлаад 70 жил болж байна-

-Таны оёдлын машин. Нэлээд эрт үеийнх харагдаад байна. Хэдэн онд авсан машин бэ?

-Энэ удаж байгаа эд. 18 настай байхад эгч маань авч өгч байсан. Тэрнээс хойш одоог хүртэл 70 жил хэрэглэж байна. Өнгө нь гандаад, будаг нь хуурчихсан. Гэхдээ оёход бол хэвээрээ л байгаа. Надад бол зүгээр л байдаг юм. Хүүхдэд л жаахан гологдоод байх шиг байна лээ.

-Одоо чинь бүр цахилгаан машинууд гарчихсан. Тэр машин дээр сууж үзсэн үү?

-Үзэлгүй яах вэ. Би ямар ч машин дээр суугаад юм хийчихнэ. Цахилгаан машин дээр саана. Хөл машин дээр ч сууна. Бүр энэ гар машинаа би цахилгаан болгоод янзалчихсан.

-Ярилцсанд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Соёлмаа

СУИС РТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүлзүйн салбарт гурван жил ажиллаж байгаа. Нийгэм, Улс төрийн чиглэлээр дагнан ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 25, 2025 11:44

90 настай хөгшин дээл соёлоо гэж үү арай л дэгс бишүү миний ээж 93 хүрсэн дээ тийм юм бхгүй дээ арай ч худлаа шүү насаа нэмжээ хөөрхий түүнээс 90 нас ч тоглоом биш шүү уучлаарай яг л үнэнийг хэлсэн шүү дахин уучлаарөй

Зочин
Зочин
5 сар 4, 2025 13:17
Reply to  Зочин

Яагаад гайхаад бга юм. Миний эмээ 93 настай, дээл оёод, Зүрхний хилэн романыг нүдний шилгүй уншиж л бн. Утас зүүгээ өөрөө сүвлээд биднийг ажилгүйг гайхаад л сууж бдагдаа. Санаанд нь хэр бол юм тохирохгүй өөрөө л бүгдийг хийдэг

Зочин
Зочин
5 сар 4, 2025 13:16
Reply to  Зочин

Зочин

Зочин
Зочин
2 сар 28, 2025 06:42
Reply to  Зочин

Юу үнэн энэ үнэ шүү буур�##� ээжийн маань дүү хийж чадахгүй юм гэж байхгүй буурай даа. Буур�##� ээж маань Дархан самган гэж �##�дартай дархан хүн байлаа.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 13:23
Reply to  Зочин

Uneheer 90 nastai hun shuu. Manai emeegiin nagats egch 86tai hun bdag ter hun maam egch gej duuddag shuu. Dandaa ymiig ul oishooj bhaa bolih heregtei

Зочин
Зочин
2 сар 25, 2025 12:02

90хүрч байгаа мөртөө шил зүүдэггүй нь мундаг юмаа

Зочин
Зочин
2 сар 25, 2025 18:03

Энэ чинь жоохон зурах мурах эсвэл юм хийх авяастай хүмүүс хүүхэд байхдаа сурахгүй бол болдоггүй эд байлээ. Хөргширсөн хойноо оёж үзсэн тул дээрдэнэ гэж байхгүй дордоод л явдаг. Бас шилгүй наргүй хийж чадахгүй. Хүүхэд байхдаа зүгшрэх нь зөв санагдсан. Манай эмээ оёдог хүн байсан. Дээр үеийн хүмүүс бүгд л өөрсдийн хувцсаа оёж хийж өмсөж байсан. Зүүгээ л сүвлүүлдэг байсан болохоос зааж өгөөгүй. Би ч асуугаагүй. Одоо амьд байсан бол намайг дээл оёвол оёно гэдгийг сонсоод гайхах байх. Инжөнөрүүд уг нь чилбэ хадах жижиг машин хийчихвэл дээл оёх нь ч гайгүй ! Хамгийн гол зүйл нь зөв эсгэх ! Зөвхөн өөрөө өмсөх юмаа хийнэ гэвэл болно. з�##�уучууд үзээд �##�дв�##� өөрийнхөө хувцсыг хийж чадна. Үнэтэй дээл авч байснаас. Гэхдээ үнэтэй дээлүүд нь харахаар үнэхээр гоё цэвэрхэн оёсон байдаг.

Уншигч
Уншигч
2 сар 25, 2025 21:04

Мундаг юм аа. Эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

нар
нар
2 сар 26, 2025 09:28

Ёстой мундаг эмээ юмаа. Өөрөөсөө бүр иччихлээ.

Зочин
Зочин
2 сар 26, 2025 18:41

Эмээгийн утасны дугаар бна уу, сайхан сурв�##�жлага болжэ

Зочин
Зочин
2 сар 27, 2025 11:10

Эхнэртэй эхнэртээ, чигтэй чигтээ гээд баахан буруу бичсэн юм унших гэхээр бухимдахдаа.

зочин
зочин
2 сар 27, 2025 22:13

сайхан буянтай настан мундаг юмаа

Холбоотой мэдээ

Back to top button