ЭРҮҮЛ МЭНД
ХСҮТ энэ сарын 15, 22-ны өдрийн Бямба гарагт ажиллана

Засгийн газрын хоёрдугаар сарын 27-ны хуралдаанаар сар шинийн баярын амралтыг сунгаж, гуравдугаар сарын 3, 4, 5-ны өдөр амрах тогтоол гаргасан.
Иймд Хавдар судлалын үндэсний төвд 3-р сарын 3, 4, 5-ны өдөр үзлэгийн цаг авсан иргэдтэй эмнэлгийн цахим бүртгэгч нар холбогдож, үзлэгийн цагийг дахин товлож хуваарилна. Тус эмнэлэг гуравдугаар сарын 15, 22-ны өдрийн Бямба гарагт үзлэг хийж, ажлын цагийн хуваарийн дагуу ажиллах юм байна.
Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.