Нийгмийн

"Таван толгой түлш" компани ШУА-тай хамтран ажиллана

Монгол Улсын Шинжлэх ухааны академитай шахмал түлшний түүхий эдийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн баяжуулсан эрчим хүчний нүүрсээр солих, шинэ түүхий эдэд тохирсон барьцалдуулагчийг бий болгох, түүнд тавигдах техникийн шаардлагыг тодорхойлох, стандартыг шинэчлэн боловсруулах зорилгоор Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, хамтран ажиллахаар болов.

Эрдэмтдийн судалгаа хийж, туршилтын үр дүнд гаргаж авсан бүтээгдэхүүнийг батлагдсан стандартад нийцүүлэн үйлдвэрлэхийг "Таван толгой түлш" компани зорьж ажиллаж байгаа гэдгийг энэ үеэр онцолсон юм. Тиймээс шахмал түлшний үйлдвэрлэлд үндэсний шинэ технологийг бий болгох, үйлдвэрлэлд нэвтрүүлэх боломжийг судлах ажлыг Шинжлэх ухааны академи дээр төвлөрүүлж, их дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүдийнхээ хамтын оролцоотойгоор бий болгон  хамтран хийж, судалгааны үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэн ажиллах аж.

Санамж бичгийн зорилгын хүрээнд сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулж, сөрөг нөлөө багатай бүтээгдэхүүн үйлдвэрлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад голчлон ажиллаж байгааг албаныхан онцоллоо.

Т.ГЭРЭЛТ-ИРЭЭДҮЙ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 8, 2025 00:19

ШУАд өөрчлөлт хийнэ үү! Сонгуульд бага сан�##� авчихаад ажилтнуудаа шах�##�т үзүүлдэг захир�##� бна

Зочин
Зочин
3 сар 8, 2025 03:18

vnen bvtkvv s###snvd shv svvld n uhaan orj edr

Холбоотой мэдээ

Back to top button